Зурган дээр тийм ч сайхан гардаггүй одууд

2020-11-07, 16:37
3,752

Одуудын дундаас Ким Кардашиан (Kim Kardashian) болон Анжелина Жоли (Angelina Jolie) нар л зурган дээр төгс гарч чаддаг бололтой.  Энэ нь ямар ч нөхцөл байдалд тэд  биеэ хянаж, сайхан гардаг явдал юм.  Зарим одууд мэргэжлийн чиглэлээсээ үл хамаарч, зурагчдын өмнө эвгүй байрлал авч зурган дээр онцгүй гарах нь бий. Өөрөөр, зураг даруулах гэдэг нь бас нэгэн урлаг юм болов уу.

Зурган дээр тийм ч сайхан гардаггүй одууд

1 Кейт Миддлтон (Kate Middleton)

Кембрижийн гүнж Кейт Миддлтон нүүрний хөдөлгөөн ихтэй учир түүний зураг тийм ч сайхан болдоггүй гэнэ.  Олон нийтийн өмнө гарах үед тэр үргэлж мянга мянган камерын дуранд өртдөг бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй Миддлтон бүсгүйд зурган дээр сайхан гарах аз бараг л тохиодоггүй байна.

Заримдаа Кейт Миддлтон зурган дээр бухимдалтай, ууртай мэт гардаг ч үнэн хэрэгтээ тэр тэс өөр сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийг хүссэн байдаг . Хэдийгээр Кейт үргэлж инээмсэглэх дуртай ч энэ нь ч гэрэл зургийн дуранд тийм ч сайхан харагддаггүй.  Хамгийн гол асуудал нь гүнж биеэ тогтмол цэгнэх ёстой байдаг учир энэ байдал нь Елизавета II хатан хааны анхааралд байнга өртдөг аж.

Кейт Миддлтон (Kate Middleton)

2 Эмма Уотсон (Emma Watson)

“Үзэсгэлэнт охин ба араатан хоёр” киноны Беллийн дүрийг бүтээсэн Эмма Уотсон мэдээж үзэсгэлэнтэй сайхан бүсгүй.  Гэвч гэрэл зурган дээр жүжигчин бүсгүй тийм ч сайхан гардаггүй бөгөөд инээдмийн киноны баатар мэт харагддаг. Үүнээс гадна бүсгүй чин сэтгэлээсээ инээмсэглэх үедээ хоёр, гурван давхар эрүүтэй болдог байна.

Эмма Уотсон  (Emma Watson)

3 Бейонсе (Beyonce Knowles)

Алдарт дуучин Бейонсе тоглолтынхоо үеэр маш их сэтгэл хөдлөлтэй байдаг.  Тиймээс ч тэрээр камер гэгч зүйлийг мартаж, тайзан дээр өөрийн нүүрний хувиралыг огт анзаардаггүй байна. Энэ нь гэрэл зурагчдад мэдээж азтай хэрэг болдог бөгөөд 2013 оны "Super Bowl XLVII" –ийн үеэр дарсан зураг дэлхий дахиныг шуугиулаад амжсан билээ. Ингээд цахим хэрэглэгчид дуучин бүсгүйн зургийг маш ихээр шүүмжилж, шоглож байсан бөгөөд зургийг устга хэмээн Бейонсег шаардахад зураг бүр ч эрчимтэйгээр тархаж эхэлсэн байна.  Үүнээс болж Бейонсе нэлээд бухимдсан аж.

Бейонсе  (Beyonce Knowles)

4 Женнифер Лопес (Jennifer Lopez)

Женнифер Лопес хэдийгээр хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн загварлаг бүсгүйн тоонд багтдаг ч түүний намтарт ч гэсэн азгүй гэрэл зургууд байдаг аж.  Учир нь заримдаа дуучин бүсгүй тайвширч чин сэтгэлээсээ инээмсэглэх үед хүзүү нь богиносож, нүд нь жижигсдэг байна.

Женнифер Лопес (Jennifer Lopez)

5 Линдси Лохан (Lindsay Lohan)

Линдси Лохан “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн хэв маягийг дуурайх гэсэн оролдлогыг хийгээгүй байх үедээ зурган дээр сайхан гардаг.  Харин үзэгчдэд үнсэлт илгээх үедээ тэр тийм ч сайхан гардаггүй байна шүү.

Линдси Лохан  (Lindsay Lohan)

6 Кира Найтли (Keira Knightley)

Кира Найтли чин сэтгэлээсээ инээгээгүй үедээ үзэсгэлэнтэй харагддаг. Бүсгүй хөгжилтэй, аз жаргалтай байх үед түүний гоо үзэсгэлэн үгүй болж, тэр дэлхийн хэмжээний алдартан бус харин энгийн нэгэн эмэгтэй болдог аж.  Кира өөрийн энэ байдлыг мэддэг учир томоохон арга хэмжээнд сэтгэл хөдлөлөө маш ихээр хянадаг байна.

Кира Найтли  (Keira Knightley)

7 Кейт Мосс (Kate Moss)

Супермодель Кейт Мосс зурган дээр онцгүй гарна гэхээр итгэмээргүй санагдаж байгаа биз. Тэр маш олон сурталчилгаа, сэтгүүлийн зураг авалтанд оролцдог учир аль хэдийн өөрийн поозыг мэддэг гэлтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш юм байна...

Кейт Мосс (Kate Moss)

8 Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

Женнифер Лоуренс заримдаа өөрийгөө од гэдгийг мартаж, сэтгүүлч, гэрэл зурагчдыг байхад нүүрний хувирал маш ихээр гаргадаг байна. Эцэст нь түүний зурагнууд тийм ч сайхан болдоггүй аж.

Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

9 Адриана Лима (Adriana Lima)

Супермодель Адриана Лиматай  ч заримдаа азгүй зураг авалт тохиолддог байна.  Учир нь тэрээр болж буй зүйлд хэтэрхий чин сэтгэлээсээ ханддаг бөгөөд камерын өмнө байгаагаа ч мартаж орхидог гэнэ.

Адриана Лима  (Adriana Lima)

10 Бритни Спирс (Britney Spears)

Бритни Спирс зураг бүр дээр өөр өөр гардаг бөгөөд заримдаа аз жаргалтай, заримдаа гунигтай харагддаг.  Хэдийгээр бүсгүй олон жилийн турш шоу бизнест ажилласан ч одоог хүртэл нүүрний хувиралаа хянаж сураагүй байгаа бололтой.

Бритни Спирс (Britney Spears)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()