Шүдний эмнэлэгт бага мөнгө зарцуулахын тулд мөрдөх ёстой дүрмүүд

2020-11-09, 12:31
2,120

Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хожим нь эмчлэхээс хамаагүй хямд байдаг. Энэ бол хамгийн энгийн дүрэм боловч хүн бүр үүнийг ухамсарлан хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай. Бид багаасаа л шүдээ тогтмол угаах хэрэгтэйгээс эхлээд амны хөндийн эрүүл ахуйн талаар заалгасан. Гэсэн ч бидний ихэнх нь орой унтахаасаа өмнө шоколад идэх зэргээр шүд арчилгааны дүрмийг гажуудуулдаг шүү дээ. Энэ талаар эрүүл ахуйчийн өгсөн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Шүдний эмнэлэгт бага мөнгө зарцуулахын тулд мөрдөх ёстой дүрмүүд
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрхэн зөв угаах тал дээр

Та хамгийн сүүлд хэзээ эрүүл ахуйч дээр очсон бэ? Тэд шүдээ гэмтээхгүй, унагаахгүйн тулд шүдээ хэрхэн яаж зөв угаахыг заадаг билээ. Эхлээд шүдээ хэрхэн зөв угаах талаар олж мэдье.

Хэрхэн зөв угаах тал дээр

  • Сойзоо үзэг эсвэл харандаа шиг барих хэрэгтэй. Ингэхдээ 45 градусын өнцгөөр сойзоо бариад тойрог хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. 
  • Харин сойзны үс хэр зэргийн хатуу байхыг мэргэжилтэн тухайн хүний амны хөндийн эрүүл ахуйд тулгуурлан сонгож өгнө.  Зөөлөн эсвэл дунд зэргийн хатуу сойз дийлэнх хүнд тохиромжтой.  Энгийн сойзноос илүү цахилгаан сойз илүү үр дүнтэй байдаг ажээ. Эргэдэг цахилгаан сойз нь бидний хөдөлгөөнөөс гадна 10,000 эргэлт хийдэг. Мэргэжлийн эрүүл ахуйч 2-3 сар тутамд сойзоо (ердийн болон цахилгаан) сольж байх шаардлагатай гэж зөвлөдөг байна.
  • Эрүүл ахуйч шүдний оог мөн сонгож өгдөг ажээ. Зар сурталчилгаагаар өөрт тохирох төрлөө сонгох нь буруу гэнэ. Оо бол эм гэдгийг санаарай. Гэхдээ шүдийг оо бус сойз цэвэрлэдэг гэдгийг чухалчлах нь зүйтэй.

2 Шүдний утасны тал дээр

  • Шүдний утас хэрэглэх үед буйлнаас цус гарах нь дараах зүйлүүдтэй холбоотой байж болно:

-шүдний утсыг буруу хэрэглэсэн;
-шүдэнд бактер хуримтлагдсан;
-шүд / чигжээс / титмийг чанар муутай эмчилсэн.

  • Үүний шалтгааныг хайж, эрүүл ахуйчтай хамт асуудлыг шийдэх хэрэгтэй. Шүд, буйл нь бүгдээрээ нэгдмэл организм юм гэдгийг санах нь чухал юм. Амны хөндийн өвчлөл нь ходоодны шарх, зүрх, бөөр, үе мөчний өвчин, жирэмсэн эмэгтэйчүүдийг зулбахад хүргэж, эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлдөг. Шүд цоорох өвчин үүсгэдэг стрептококк бол бидний биед хамгийн аюултай бактерийн нэг юм.

Шүдний утасны тал дээр

3 Сурталчилгааны заль мэхний тухай

  • Зар сурталчилгаанд тэд сойз дээр шүдний оог үргэлж харамгүй шахдаг. Энэ бол зүгээр л илүү оо зарах гэсэн заль мэх юм. 
  • Цагаан шүд гэдэг нь эрүүл шүд гэсэн үг биш юм. Таны шүдний эрүүл мэнд нь шүдний өнгөтэй ямар ч холбоогүй. Буйл түлэгдэх, шүдний мэдрэмтгий байдал болон бусад асуудлуудыг үүсгэхгүйн тулд эмчтэй зөвлөлдөхгүйгээр бие даан шүд цайруулж болохгүй.
  • Хоол идсэний дараа 5-7 минут бохь зажлах нь ашигтай байдаг.  Энэ нь амны хөндийн рН-ийг хамгийн хурдан хэвийн болгоход нөлөөлдөг.

Сурталчилгааны заль мэхний тухай

4 Шүд, буйлыг эрүүл байлгахад туслах хоолны дэглэм

  • Хийжүүлсэн ундаа, карамель, ирис зэргээс татгалз. Мөн түргэн нүүрс ус агуулах элсэн чихэр, цагаан талх, жигнэмгээс татгалзаж, илүү их хүнсний ногоо идээрэй. Хэрэв та зууш идмээр байвал самар эсвэл хар шоколад байж болно. Амны хөндийн бактерийн гол "хоол" бол сахар, түргэн нүүрс ус юм. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амны хөндийн РН-ийг их хэмжээгээр бууруулдаг. Үүнээс гадна шүдний хамгийн сайн сэргээгч нь бидний шүлс юм! Шүлсний чанар нь бидний хоол тэжээл, бие махбодын витамины найрлагаас шууд хамаардаг. Хоол тэжээл бүрэн бөгөөд тэнцвэртэй байх ёстой гэдгийг ямагт санах нь чухал. 

Шүд, буйлыг эрүүл байлгахад туслах хоолны дэглэм

5 Агт арааны талаар

  • Агт арааг тохиолдлын 80% -д нь асуудал үүсгэсэн бол л авахуулдаг ажээ. Хэрэв таны агт араа өвдөж байвал авахуулах нь зүйтэй. Аливаа асуудлыг бүрэн урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь оношлох нь чухал юм.

Агт арааны талаар

6 Имплант суулгасны өмнө ба дараа

  • Имплант суулгуулсан үеийн арчилгаа энгийн үеийнхээс нэг их ялгаагүй ч шүдний өнгөр арилгагчийг илүү тогтмол ашиглах хэрэгтэй.

Имплант суулгасны өмнө ба дараа

7 Хамгийн гол зүйлийн тухай дахин дурдвал

  • Шүдний эмч-эрүүл ахуйн эмчийн үзлэгийн давтамж урьдчилан сэргийлэх зорилгоор 6-12 сард нэг удаа байвал зохино. Энэ нь шүд өвдөхгүй байх, эмчилгээ хийлгэхээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай юм. 

Хамгийн гол зүйлийн тухай дахин дурдвал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()