Одоог хүртэл олдоогүй 4 эрдэнэсийн сан

Археологичид, үнэт эдлэл хайгчид, усанд шумбагчид, аялагчдын хичээл зүтгэлээс үл хамаарч зарим эртний эдлэлүүд одоог хүртэл олдоогүй хэвээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт хаа нэгтээ эрт дээр үеийн урлагийн бүтээл, алтан гулдмай зэрэг үнэт эрдэнэс нуугдаж оршсоор... Ингээд бид танд одоог хүртэл олдоогүй, түүхэн 4 эрдэнэсийг танилцуулъя. Харин та эрдэнэсийн аялалд гарах бэлэн үү? 

Одоог хүртэл олдоогүй 4 эрдэнэсийн сан
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 “Малайн бар”-ын үнэт эдлэл

Энэхүү түүх нь Дэлхийн 2-р дайны үеэс эхлэлтэй.  Тухайн үед Японд «Кин, но юри» буюу “алтан лили”  гэх нууц бүлгэм байгуулагджээ. Тэдний гол зорилго нь Зүүн-Өмнөд Азийн бүх алт, баримал, чухал бичиг баримт, урлагийн бүтээл зэрэг үнэт зүйлсийг хурааж авч, дайснаас хамгаалах явдал байсан юм.  

“Кин, но юри” бүхий л боломжит аргаараа үнэт эдлэлийг хураах зөвшөөрөлтэй байсан бөгөөд хэрвээ эзэд нь үнэт эдлэлээ өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байвал хүчээр, заримдаа дээрэм, хулгай хийх арга замаар авч байжээ. Тэд музей, банк, сүмийг хүртэл дээрэмдэж байсан аж.

“Малайн бар”-ын үнэт эдлэл

Хулгайлсан, хураасан бүх эд зүйлсийг филиппиний ширэнгэн ойд байрлах нууц газар хадгалж байсан гэнэ.  Уг газрыг генерал Ямашитагийн багийнхан нүд цавчилгүй манаж байсан бөгөөд тэрээр “Малайн бар” нэрээрээ илүү алдартай. Дайн дууссаны дараа үнэт эдлэлийг Япон руу илгээх ёстой байсан ч Ямашитагийн туслахууд амь алдаж, харин дайн гэнэт дууссанаар засгийн газар хэсэгтээ энэхүү үнэт эдлэлийн талаар мартах хэрэгтэй болжээ.

Генерал Томоюки Ямашита - Малайн бар

Энэ бүхэн ингээд нууц хэвээр үлдэх боломжтой байсан ч  1988 онд үнэт эдлэл хайгч Рожелио Роксас нь Филиппиний ерөнхийлөгч  асан Фердинанд  Маркосын эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Роксасын хэлж байгаагаар тэр 1961 онд Ямашитагийн дайчдын нэгний хүүтэй танилцсан гэнэ.  Тэр Роксаст үнэт эдлэл буй газрын зургийг гаргаж өгсөн аж.  10 жилийн дараа Роксас үнэт эдлэл хайх аянд гарсан бөгөөд үнэхээр ширэнгэн ойд нууц газрыг олсон байна. Энэ үед түүний багийнхан аварга Буддагийн баримал болон алттай авдрыг л авч явж чадсан бөгөөд үлдсэн зүйлийг нь эргэж ирээд авахаар болжээ.

Хэдийгээр Роксаст үнэт эдлэл хайх зөвшөөрөл байсан ч түүнийг баривчилж, үнэт эдлэл байгаа газрыг хэл хэмээн эрүүдэн шүүсэн байна.

1996 онд Роксасын гомдлыг шүүх хүлээн авч, филиппиний ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий болох Маркосыг үнэт эдлэл хайгчийн гэр бүлд 13 тэрбум доллар өгөх тушаалыг гаргажээ. Харин Роксас алдарт газрын зургаа хэнд ч өгч чадаагүй нас барсан учир “Малайн бар”-ын үнэт эдлэл филиппиний ширэнгэн ойд байх магадлалтай.

1965—1986 он, Филиппиний ерөнхийлөгч ФердинандМаркос

2 Испанийн эрдэнэс бүхий живсэн авдар

Флоридагийн Веро-Бич арлын албан бус нэр нь Эрдэнэсийн арал юм. Учир нь жуулчид энэхүү газраас далайгаас шидэгдсэн алт, мөнгөн зоосыг олж байжээ. Үүнд гайхах зүйл үгүй. 1715 оны үед уг газар испанийн үнэт эдлэл ачсан хөлөг онгоц живсэн байна.

Испанийн эрдэнэс бүхий живсэн авдар

Өөрөөр, далайн ёроолд янз бүрийн нөхцлөөс шалтгаалж эх газарт хүрж чадаагүй испанийн үнэт эдлэлийн авдар байсан юм. Испанийн хөлөг онгоц нутгийн зүг жолоо залахад хөлөг онгоцны ахмад Хуан Эстебан де Убилла хуй салхины улирлыг чамлаж, маш том алдаа гаргажээ. Ингээд хөлөг онгоц  хуй салхинд өртөж, хад мөргөж живсэн байна.  Олон далайчид живж, харин амьд гарсан далайчид хуурай газар тусламж хүлээсээр нас барсан аж.

Ингээд живсэн завинд байсан үнэт эдлэлүүдийн тал хувийг гаргаж чадсан ч тал нь далайн ёроолд үлдсэн гэнэ.

Испанийн хөлөг онгоц, «Нуэстра Синьора-де лас Мерседес»

Хэрвээ та Флорида явахаар шийдсэн бол Веро-Бич арал дээр метал хайгчтай явж үзээрэй.  Харин ямар нэгэн үнэт эдлэл, эрдэнэс олох юм бол нийт үнийн дүнгийн 20%-ийг мужийн захиргаанд, 40%-ийг арал дээр үнэт эрдэнэс хайх зөвшөөрөл олгох «1715 Fleet — Queens Jewels, LLC» өгөх юм.

3 Монтесумагийн үнэт эдлэл

ХХ зууны 1920-оод оны үед Юта мужийн Канаб хотод ажил хэрэгч Фредди Кристал гэх залуу ирсэн байна.  Тэрээр нутгийн оршин суугчдад сонирхолтой түүх ярьсан бөгөөд тэдгээрийн нэг нь тэр хэдэн жилийн өмнө Мексикт эртний сүмийн туурь болон эртний хуучин номнуудыг олсон гэнэ. Номны завсраас тэрээр ацтекүүдийн үнэт эдлэл хадгалагдаж буй газрын зургийг олсон хэмээн ярьсан байна.  

Энэхүү зураг нь Фреддийг Канаб  руу авчирсан ч тэр үнэт эдлэлийг олж чадаагүй юм. Гэхдээ хадан хясаан дунд байрлах шат, ацтекүүдийн бичиг нь залуугийн анхаарлыг маш ихээр татсан байна. Эрдэнэс хайгч залуу энэхүү шаттай хад руу ганцаараа учир нэвтэрч чадаагүй аж. Ингээд тэр эрдэнэс хайх хүсэлтэй хүмүүстэй нэгдэж эргэн ирэхээр болсон гэнэ.

Монтесумагийн үнэт эдлэл

1922 оны 11-р сард Фредди эрдэнэс хайгчийн багтай болсон байна. Канабын эрдэнэс хайгчид чулууг түлхэж, хаалгыг нээх үед маш олон нарийн гудамж бүхий өрөө мэт зүйлийг харсан боловч үнэт эдлэл олоогүй аж.

3 жилийн дараа эрдэнэс хайгч Кристалын багийнхан бага багаар задарч эхэлжээ. Гэвч Кристал бууж өгөхгүйгээр дахин эрдэнэсийн эрэлд гарч, чулуу хөдөлгөх саналыг тавьсан ч мэдээж, хэн ч зөвшөөрөөгүй байна. Ингээд Фредди юу ч үгүй Канабыг орхижээ. Тиймээс эрдэнэс одоог хүртэл туннельд байх магадлалтай.

4 Крюгерийн алт

Энэхүү эрдэнэсийг олдоогүй байгаа олдворуудын хамгийн үнэ цэнэтэй олдвор хэмээн үзэж байгаа гэнэ. Зарим баримтаас харахад энэхүү эрдэнэс нь 2,5 тэрбум долларын үнэд хүрэх аж. Нидерланд болон Их Британийн асар их маргаанаас уг эрдэнэсийн сан үүссэн байна.

XIX зуунд орчин үеийн Өмнөд Африкийн газар нутаг дээр голландын фермерүүдийн засаглал Трансвааль үүсжээ.  Энэхүү хотын оршин суугчид нь эв найрамдалтай, хөдөлмөрч хүмүүс байсан бөгөөд тэдний хүссэн гол зүйл нь ногоо тарьж ургуулах талбай болон соёл цогцлоох газар нутагтай болох явдал юм.

Крюгерийн алт

Гэвч энэ байдал нь санаандгүй их хэмжээний алт олсноос болж үгүй болсон байна.  Ингээд фермерүүдийн газар нутаг алтанд донтож, хүн бүр алтны эрэлд гарч, британийн иргэд маш ихээр суурьших болжээ. Эрдэнэсийн эрэлд улайрсан британичууд нидерланд иргэдийг газар нутгаас нь хөөж,  харин Их Британийн засгийн газар үүнийг дэмжиж Трансваальтай дайн зарласан байна.

Тун удалгүй нидерланд гаралтай бүх иргэд тухайн газар нутгаас олон жилийн турш цуглуулсан бүх хөрөнгөө авч явсан аж.  Хэдэн жилийн дараа тэдний удирдагч Пол Крюгер европт ирсэн ч үнэт эдлэлүүд хаана байгааг мэдэхгүй гэжээ. 

Бүх эрдэнэсийг Трансваалийн газар нутагт гурав хувааж нуусан гэсэн баримт бий.  Олон жилийн турш эрдэнэс хайгчид уг эрдэнэсийг олох гэж хичээж байгаа ч одоохондоо амжилт олоогүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()