Өвлийг урьтаж гэртээ заавал хийх зүйлс

Тун удахгүй өвлийн улирал айлчлан ирэх нь ээ. Энэ үед хүн бүр л дулаахан гэртээ байж, халуун цай уун тухлахыг хүсдэг. Тиймээс илүү тавлаг өвөлжихийн тулд танд өвлийн бэлтгэл хэрэгтэй. Ингээд хүйтэн жавар тачигнахаас өмнө дараах зүйлсийг гэртээ хийгээрэй.

Өвлийг урьтаж гэртээ заавал хийх зүйлс
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Шорлогны шор цэвэрлэх

Зуны улирал аль хэдийн ард хоцорсон учир дараагийн зун ирэх хүртэл шорлогны иж бүрдлээ сайн гэгч нь цэвэрлээд далд хийгээрэй.

Шорлогны шор цэвэрлэх

2 Зуны хувцаснуудаа угаах

Бүх зуны хувцсаа угааж цэвэрлээд, шүүгээндээ хийж хадгалаарай. Бид багадаа л 6 сарын дараа зуны хувцсаа өмсөнө шүү дээ. Хэрвээ угаахгүй далд хийвэл хавар хувцсан дээр чинь арилахгүй толбо үлдсэн байх магадлалтай.

Зуны хувцаснуудаа угаах

3 Гал тогооны шүүгээ цэвэрлэх

Шүүгээнд тань мөн л удаан хугацааны туршид хадгалсан хүнсний бүтээгдэхүүн, савны ёроолд гурил, будаа үлдсэн байх магадлалтай. Тэгвэл энэ бүхнийг мөн л хаях хэрэгтэй.  Үүнээс гадна өөрийн гараар өвлийн бэлтгэл хийж төрөл бүрийн ногоо даршилж болно. Энэ тохиолдолд та хүйтэнд гэрээсээ гарах шаардлагагүй болох юм.

Гал тогооны шүүгээ цэвэрлэх

4 Хөргөгчөө цэвэрлэх

Өвлийн улирал болохоос өмнө хөргөгчөө нарийн цэвэрлэж, удаан хугацааны турш хэрэглээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Заримдаа бид  хоол амтлагч тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссаныг анзаардаггүй. 

Хөргөгчөө цэвэрлэх

5 Цонх угаах

Гадаа хүйтрэхээс өмнө цонхныхоо тоос шороог арилгаж сайн гэгч нь угаагаарай.  Цонх бохир байхад гэр бүрсгэр, харанхуй харагддаг. Бүрхэг өдөр цонх угаах  үед загал үлдэхгүй байх магадлал өндөр.

Цонх угаах

6 Цүнхээ цэвэрлэх

Ихэнхдээ бүсгүйчүүд цүнхэндээ маш их хэрэггүй зүйлс авч явдаг. Цүнхэн дотор хатсан чихэр, хэрэг болохгүй хуучирсан төлбөрийн хуудас ч байх магадлалтай. Энэ бүхнийг гаргаж хаяарай.

Цүнхээ цэвэрлэх

7 Бүх хөнжил, дэрээ хатаах

Намрын налгар өдрүүдийг хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй бөгөөд хөнжил, дэр гэх мэт зүйлсээ сайн гэгч нь хатаагаад аваарай.

Бүх хөнжил, дэрээ хатаах

8 Хивсээ угаах

Тоос сорогчоор цэвэрлэхэд үед нарийн ширхэгтэй тоос, тоосонцор бүрэн арилахгүй байх магадлалтай учир гадаа гаргаж цохиж болох юм.

Хивсээ угаах

9 Халаагч худалдаж авах

Хэрвээ танд халаагч байхгүй бол өвлийн улиралдаа бэлтгэж нэг халаагч аваарай.  Халаагч хэзээ ч илүүдэхгүй.

Халаагч худалдаж авах

10 Жижиг засвар хийх

Энэ нь ус урсаж буй усны хоолойг засварлах, чихарч буй хаалгаа засах явдал юм.  Байгалийн гэрэл хангалттай байгаа дээр энэ бүхнийг засварлаж аваарай.

Жижиг засвар хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()