Гадаад төрхөөсөө болж зовлон үзсэн нохой эцэст нь сайн эзэнтэй болжээ

Статистик тоон мэдээллийн дагуу нэг жилийн хугацаанд дэлхий даяар 1.5 сая гэрийн тэжээмэл амьтан орох оронгүй, гудамжинд хаягддаг байна. Тэдгээр хөөрхийлөлтэй амьтдын нэг болсон лабрадор үүлдрийн энэ нохойг Бу гэдэг. Бу сайхан сэтгэлт "хүн ээж"-тэйгээ уулзахаас өмнө бяцхан биедээ багтамгүй зовлонг туулсан юм. Амьд амьтныг хайрлаж энэрдэг хэн бүхэнд зориулан түүний сэтгэл хөдөлгөм түүхийг хүргэж байна.

Гадаад төрхөөсөө болж зовлон үзсэн нохой эцэст нь сайн эзэнтэй болжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Эхээс төрсөн ах дүү зургаан гөлөгний нэг нь төрөлхийн хавтгай гавлын ястай Бу байлаа.

Энэ гажигийг нь эс тооцвол бусдаар эрүүл саруул, цовоо сэргэлэн боловч түүнийг хэн ч худалдаж авахыг хүсэхгүй байсан учир айлд үнэгүй үрчлүүлсэн байна. Гэтэл ингээд ч түүний хатуу амьдралыг өөрчилж чадсангүй. 

Түүнийг авсан хосууд арын хашаандаа оосорлож уясан байв. Тэд түүнийг хайрладаггүй, хайхардаггүй байв. Улмаар эзэд нь нүүх болж 5 жилийн дараа өөр айлд өгчээ. Тэр үед Жеймитэй уулзсан байна. 

Жейми Буг гэр бүлдээ хүлээн авч хайр ямар байх ёстойг мэдрүүлэн халамжилжээ. 

Жейми нохойны тухай интернетээс олж мэдсэн бөгөөд эцэж туйлдсан, тураалтай Буг хараад сэтгэл нь өвдөж, шууд л үрчилж авахаар шийдсэн гэнэ. 

Бу, Жейми хоёр одоо салшгүй найзууд 

Бу өдөр ирэх тусам хэчнээн ухаалаг болохоо харуулсаар байгаа бөгөөд дулаан гэртээ хоолоо сайн идэж, жаргалтай байгаа гэнэ. 

Олон жил зовсны эцэст тэрээр учрах ёстой хүмүүстэйгээ уулзсан байна. Харин одоо Бу гэдсээ илүүлэх, гэрийнхэнтэйгээ тоглох, машинаар зугаалах дуртай ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()