Ямар ч хэлэлцээрт ялах 4 нууц (Холбооны мөрдөх товчооны агентийн зөвлөгөө)

2020-11-12, 12:07
4,266

Саяхан АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч асан Крис Восс үр дүнтэй хэлэлцээр хийхэд ашигладаг дөрвөн нууцыг дэлгэжээ. Восс төрийн албанд 24 жил ажилласан бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг аврах, сэтгэлзүйн хувьд тогтворгүй хүмүүстэй яриа хэлэлцээ хийдэг байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна. 

Ямар ч хэлэлцээрт ялах 4 нууц (Холбооны мөрдөх товчооны агентийн зөвлөгөө)
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Таны нөгөө талд байгаа хүн дайсан биш, харин нөхцөл байдал гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй

Ихэнх хүмүүс хоёр талд харилцан ашигтай нөхцөл бүрдсэний үр дүнд гэрээ байгуулдаг гэдгийг мартдаг. Заримдаа хүмүүс зүгээр л өөрсдийнхөө зөвийг нотолж, ярилцагчийнхаа байр суурийг нухчин дарахаар оролддог нь алдаа болж хувирдаг байна. 

“Хэлэлцээрийг маргаант өрсөлдөөн гэж боддог хүмүүс нөгөө талынхаа санааг ойлгож, хүлээн авах чадваргүй болдог. Чимээгүй сууж байхдаа ч тэд өрсөлдөгчийнхөө үгийг биш, өөрийнхөө хэлэх үгийг бодсоор байдаг", гэж Восс хэлжээ.

Мэргэжилтэн ашигтай гэрээ хийхийн тулд ярилцагчаа анхааралтай ажиглаж, түүнийг сонсохыг зөвлөдөг. 

Таны нөгөө талд байгаа хүн дайсан биш, харин нөхцөл байдал гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй

2 Байр сууриа тодорхойл

Восс хэлэлцээрүүд дэх өөрийн үүрэг байр суурийг ойлгосноор хяналт тавих боломжтой гэж үзэж байна. Ингэхдээ "тэргүүлэгч", "тэнэг" гэсэн хоёрын аль байр суурийг эзэлж байгаагаа тодорхойлоход хангалттай.

“Аливаа хэлэлцээрт үргэлж ухаантан, тэнэг хүн байдаг. Хэрэв та тэргүүлэгч бол хэзээ ч буулт хийж болохгүй "гэж Восс хэлжээ.

Түүнчлэн гэрээний үр дүнд харилцагч талыг бизнесийн амжилтад хүргэх чадамжтай, давуу эрх бүхий хүнийг хэлэлцээрийн "тэргүүлэгч" гэж нэрлэж болох юм. 

Байр сууриа тодорхойл

3 Асуудалд олон өнцгөөс хандах

Хэлэлцээрийн явцад хоолойн өнгө, нүүрний хувирал, дохио зангаа, мэдээжийн хэрэг ярилцагчийн үгийг анхааралтай ажиглах шаардлагатай. Нэмж дурдахад нөгөө талын хүний санаа сэтгэлийг ойлгохын тулд та түүний байр сууриас бодож үзэх хэрэгтэй ажээ. 

Үүний зэрэгцээ нөхцөл байдалд зөвхөн өөрийн өнцгөөс хандалгүй, харилцагчийн асуудлыг ойлгож байгаагаа илэрхийлэх нь зохистой гэнэ. 

“Хэлэлцээрийн явцад эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэхийг хичээ. Хэчнээн албан хэргийн ажил боловч асуудалд хэт хатуурхах нь хүлээсэн үр дүнд хүргэж чадахгүй.”, гэж шинжээч онцоллоо.

Асуудалд олон өнцгөөс хандах

4 Өрсөлдөгчийнхөө үгийг давт

Энэ аргыг "толин тусгал" гэж ч нэрлэдэг, өөрөөр хэлбэл та ярилцагчийнхаа хэлэлцээрийн үеэр ашигладаг түлхүүр үгсийг давтахыг хэлж байгаа юм. Восс "толин тусгал" нь тухайн хүний ​​хамгийн сүүлд хэлсэн 1-3 үгийг давтах үр дүнтэй гэж үздэг.

Ингэснээр та нөхцөл байдлыг нөгөө талд дахин сануулж, түүний хэлсэн үгэнд эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж буй хэрэг юм.

“Энэ бол зүгээр л та бүгдийн сонсдог, ойлгодог гэдгээ харуулж байна гэсэн үг биш. Харин чухал мэдээллийг цуглуулах, ярилцагчаа тайвшруулахад туслах арга бөгөөд өөрийн байр сууриа нөгөө талд ойлгуулах нарийн урлаг." гэж Холбооны мөрдөх товчооны ажилтан Восс дүгнэжээ.

Өрсөлдөгчийнхөө үгийг давт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()