Хүн төрөлхтний атаархлыг төрүүлэх "супер хүч"-тэй 12 амьтан

2020-11-09, 14:49
56,572

Супер баатар гэхээр заавал хүн төрөлхтөн байх албагүй аж. Бидний амьдарч буй орчлон ертөнцөд ер бусын зүйлс хаа сайгүй тойрон хүрээлж байдаг билээ. Гайхалтай нь байгаль эдгээр амьтдад өчүүхэн биед нь баймгүй их хүч заяажээ. Ингээд амьтны дээд гэж өөрсдийгөө хөөрөгддөг хүний атаархлыг төрүүлэм байгалийн бүтээлүүдийг сонирхоцгооё!

Хүн төрөлхтний атаархлыг төрүүлэх "супер хүч"-тэй 12 амьтан
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эгэл шонхор - Супер хурд

Энэхүү шувуу нь олз руугаа шунган дайрахдаа 322 км цагаас дээш хурдалж чаддаг байна. Ёстой юу ч гэхэв дээ!

Эгэл шонхор - Супер хурд

2 Дуурайгч наймаалж (Thaumoctopus mimicus ) - Хувирал

Эрдэмтэд энэ төрөл зүйлийг дэлхийн хамгийн ухаалаг сээр нуруугүй амьтад гэж үздэг. Энэхүү наймаалж нь далайн организмын 15 гаруй бүлгийн гадаад төрх байдал, зан байдлыг дуурайж чаддаг гэнэ.

Үүнээс гадна судлаачид "Thaumoctopus mimicus" нь ойртож буй махчин амьтнаас хамааран юу болж хувирахаа яг таг тооцоолдог болохыг нээжээ.

Дуурайгч наймаалж (Thaumoctopus mimicus )  - Хувирал

3 Мөргөөлжин сам хорхой - Супер алсын хараа

Энэхүү сам хорхойн нүдэнд 16 төрлийн фоторецептор буюу нүдний торлог бүрхэвчийн эстэй  (Хүнд ​​хувьд зөвхөн 2 байдаг) бөгөөд энэ нь хэт улаан туяа, хэт ягаан туяаг ялгахаас гадна 360 хэм харах боломжийг олгодог.

Мөргөөлжин сам хорхой - Супер алсын хараа

4 Африкийн цөөвөр - Хоол боловсруулалт

Африкийн цөөвөр нь ясыг тас зажилж, боом зэрэг үхлийн аюултай өвчин, биологийн болон химийн хор агуулсан махыг  ч хялбархан боловсруулж чаддаг байна.

Африкийн цөөвөр - Хоол боловсруулалт

5 Австрали тогос (Menura)- Дуу чимээг төгс дууриах чадвар

Тэд нохой хуцах, машины дохиолол, хөрөөний чимээ, нялх хүүхдийн уйлах дуу, винтовын буудлага зэргийг яг таг дууриаж чаддаг байна. Хүний дуу хоолойг ч дуурайж чаддаг боловч рекордер буюу дуу хураагуурт бичигдэж үлдсэн тохиолдол маш ховор байдаг гэнэ. 

Австрали тогос (Menura)- Дуу чимээг төгс дууриах чадвар

6 Элч шувуу - Супер тэвчээр

Манай гаригийн хамгийн том нисдэг шувуудын нэг болох альбатрос буюу элч шувуу нь бүтэн өдрийн турш буухгүйгээр нисэж чаддаг. Тиймээс альбатросууд өдөрт 1000 км замыг туулж чадна!

Шувуу ажиглагчид зарим альбатросыг амьдралынхаа туршид (10-30 жил) дэлхийг хэд хэдэн удаа тойрдог болохыг нотолжээ. 

Элч шувуу - Супер тэвчээр

7 Иберийн янгир - Гайхалтай тэнцвэр

Ямаа гэж гайхалтай амьтад юм! Гаднах төрхөөрөө тэдэнд ямар ч онц содон зүйлгүй мэт харагддаг ч тэд тэнцвэр сайтай амьтад ажээ.

Тэдний дундаас Пиренейн янгир нь хөнгөн жинтэй, холын хараа сайн бөгөөд турууны онцлог бүтэц нь эгц шахуу ханан хадан дээр халтиралгүй явж, өндөр үсрэхэд тусалдаг байна.

Иберийн янгир - Гайхалтай тэнцвэр

8 Басилиск гүрвэл - Усан дээгүүр алхах чадвар

Энэхүү амьтныг англиар мөн Есүс Христ гүрвэл гэж нэрлэдэг нь дэмий хоосон зүйл биш ажээ. Энэ гүрвэл сарвуугаараа маш хурдан хөдөлдөг ба бага жинтэй тул усны гадаргуу дээр шууд 12 км/цаг хурдтай 400 метр хүртэл гүйж чаддаг гэнэ. 

Басилиск гүрвэл - Усан дээгүүр алхах чадвар

9 Далайн өргөст хэмх - Өөр төлөвд шилжих чадвар

Далайн өргөст хэмх хүссэн үедээ бараг л шингэн болж хувирах чадвартай байна. Тэрбээр аюул тохиолдсон тохиолдолд ийнхүү хачин хувирдаг ажээ.

Далайн өргөст хэмх - Өөр төлөвд шилжих чадвар

10 Хавтгай өт - Супер нөхөн төлжилт

Хавтгай өт нь биеийнхээ 95%-ийг алдсан байсан ч бие махбодоо нөхөн сэргээж чаддаг байна.

Хавтгай өт - Супер нөхөн төлжилт

11 Залгигч загас (Chiasmodon niger) - Супер өлсгөлөн

25 см-ийн урт сэрвээтэй энэ загас нь нэг удаагийн хооллолтоор өөрийн биеийн жингээс 10 дахин их хэмжээгээр идэж чаддаг. Ийм ч учраас тэр ер бусын сонин гэдэстэй юм.

Залгигч загас (Chiasmodon niger) - Супер өлсгөлөн

12 Далайн мөгөөрс Turritopsis Nutricula - Үхэшгүй байдал

"Turritopsis Nutricula" нь нас биед хүрээд далайн ёроолд суурьшиж, нэг эстэн болж хувираад шинээр "төрдөг" байна. Үнэн хэрэгтээ энэ төрлийн амьтад нь амьдралынхаа "хүүхэд нас" -ны үе шатанд эргэн очиж, дахин хөгширч чаддаг гэсэн үг юм. Энэхүү процессийн давталтын тоо хязгааргүй ажээ. 

Далайн мөгөөрс Turritopsis Nutricula  - Үхэшгүй байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()