Махлаг бүсгүйчүүд өвлийн куртик сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

2020-11-08, 15:36
2,856

Өвлийн улиралд загварлаг куртик олох гэдэг нэгэн төрлийн эрэл хайгуул байдаг. Хүйтний улиралд дулаахан хэрнээ биеийн галбиртаа тохирсон, загварлаг гадуур хувцас олж авмаар байдаг шүү дээ. Гэтэл хөвсгөр охидын хувьд энэ нь жинхэнэ асуудал болж хувирдаг. Тэгвэл бид танд хэдэн ч өвөл дамнан өмссөн "дулаахан найз" байж чадах куртикнуудыг санал болгоё. 

Махлаг бүсгүйчүүд өвлийн куртик сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хаах
Сурталчилгаа

Юуны түрүүнд эсгүүр, оёдлыг нь сайтар ажиглаарай. Тэдгээр нь хэт хурц шийдлээс зайлсхийж, аль болох энгийн байвал зохистой.

Биеийн галбирыг харгалзан үзэх

Хүний бие галбирийн онцлогоос шалтгаалж нэг хүнд загварлаг харагдаж байсан хувцас нөгөө хүнд эсрэгээрээ шуудай шиг харагдах тохиолдол ч бий.  Тэгвэл "алим" хэлбэрийн биеийн галбиртай охид шулуун эсгүүртэй гадуур хувцсыг туршаад үзээрэй. Элсэн цаг хэлбэрийн биетэй бүсгүйд бариу куртик гайхалтай харагдах бол лийр хэлбэртэйд трапец загвар илүү тохиромжтой байдаг.   Харин урвуу гурвалжин галбиртай эмэгтэйд шулуун,  дэрвэгэр гээд аль ч сонголт тохирдог байна. 

Гял цал, том чимэглэлээс зайлсхийх 

Жишээ нь том том товчтой хүрэм биеийн дугуйрсан байдлыг онцолж бөөрөнхий харагдуулдаг бол далд цахилгаан нь эсрэгээрээ нарийн, урт харагдуулах болно. Гэм нь халаасанд юм хийсэн үед бондойж, хүний нүдэнд бэлхүүс цүдгэр үзэгдэх  магадлалтай. 

Дундаж урттай өвлийн хүрэм сонгох 

Махлаг бүсгүйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой сонголт бол гуяны дунд хүртэл эсвэл өвдөгнөөс дээгүүрх загвар юм. Харин урт куртик энэ төрлийн эмэгтэйчүүдийг хэт биерхүү, нүсэр харагдуулдаг гэнэ. 

Ингээд бид та бүхэнд зориулж хүйтний улиралд дулаахнаас гадна таныг загварлаг харагдуулах 20 жишээг орууллаа. 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()