Японы алдарт гахайн махан бүрмэл Тонкацү хийх жор

Хэрэв та шаржигнасан хоолонд дуртай бол та Тонкацу хэмээх бүрж шарсан гахайн махан хоолыг идээд үзээрэй. Тонкацуг өөрийн гал тогоонд хамгийн амттайгаар хийхэд тань туслах үүднээс бид дараах жорыг хүргэж байна. 

Японы алдарт гахайн махан бүрмэл Тонкацү хийх жор
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Гахайн мах - 12-13 мм зузаантай 2 ширхэг
  • Дав - Хүссэнээр
  • Хар перц - Хүссэнээр
  • Цагаан талх - 100 гр
  • Өндөг - 2 ширхэг
  • Ургамлын тос - 750 мл
  • Гурил - 2 холны халбага

Хийх дараалал:

1. Илүүдэл өөхийг гахайн махнаас хирчиж салга. Шарах үед махны хэлбэрийг хадгалах үүднээс дээр нь хэд хэдэн зүсэлт хийгээрэй.

2 ․ Махаа гялгар цаасаар боогоод махны алх эсвэл хутганы араар цохино. Хоёр талд нь давс, перцээр амтлана.

3 Талхны захыг авна. Үлдсэн талхаа норгоод холигч эсвэл гараар жижиглэж нунтаг болгоорой.

4. Нэг аяганд өндөгөө хагалж хийгээд дээрээс нь цөцгийн тос хийж хутгана. Талхны үйрмэг болон гурилаа өөр өөр аяганд хийж бэлдэнэ.

5. Гахайн махаа гуриланд дүрээд илүүдлийг нь сэгсэрнэ. Дараа нь Өндөг, цөцгийн тосны холимогонд дүрээд дараа нь талхны үйрмэгэнд өнхрүүлж, илүүдлийг нь сэгсэрнэ.

6. Гүн хайруулын тавган дээр үлдсэн тосоо хийж цельсийн 180 хэм хүртэл халаана. Хэрэв танд термометр байхгүй бол савхыг тос халж үзүүрт нь жижиг бөмбөлгүүд гарч ирэх хүртэл халаагаарай.

7. Махаа халсан хайруулын тавганд зөөлнөөр хийгээд хоёр талдаа нэг минут хуурна. Хэрэв махны хэсгүүд санал болгосон хэмжээнээс нимгэн байвал 45 секундын турш болгоорой.

8. Болсон махаа хайруулын тавган дээрээс аваад босоо байдлаар хэдэн секундын турш барь. Шарах явцад үлдсэн талхыг хайруулын тавган дээрээс ав.

9. Махаа цаасан алчуур дээр тавиад 4 минут байлгана.

10. Тосоо хүссэн температуртаа дахин халааж, махаа тал бүр дээр нь 30 орчим секундын турш дахин хуурна.

11. Махаа хайруулын тавган дээрээс аваад цаасан алчуур дээр босоо байдлаар 2 минут байлгана. Хүсвэл махаа төмөр тавиур дээр байрлуулж болно.

12. Болсон махаа 3-4 хэсэг болгон хөндлөн огтлолцоно.

Ингээд таны амтат Тонкацү бэлэн боллоо сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()