Интернет дээр харсан болгондоо итгэх хэрэггүй гэдгийг баталсан цуутай зургууд

Сүүлийн үед аливаа зүйлд итгэхэд бэрх болсон гэдэгтэй та санал нэгдэх биз. Техник технологийн хөгжлийн үр дүнд төрөл бүрийн программын тусламжтайгаар аливаа худал зүйлийг бодит мэт болгох нь энгийн үзэгдэл болсон. Тэгвэл бид танд урьд өмнөх цаг мөчид биднийг хуурч байсан байх магадлалтай түүхэн зураг болон баримтуудын нууцаас хүргэе.

Интернет дээр харсан болгондоо итгэх хэрэггүй гэдгийг баталсан цуутай зургууд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 “Оросын цэрэг герман эмэгтэйгээс дугуй булааж байна” гэх тайлбартай зураг.

Гэтэл үнэндээ судлаачдын хийсэн бяцхан судалгаанаас харахад зурган дээрх залуу цэрэг биш харин жүжигчин байх магадлалтай гэнэ. Учир нь түүний өмссөн хувцас, зэвсэггүй агсаагүй зэргийг харахад тэр цэрэг биш болох нь харагдаж байна. Энэ бүхнийг зөвлөлтийн цэргийг гутаахын тулд хийсэн байж болох юм.  

“Оросын цэрэг герман эмэгтэйгээс дугуй булааж байна” гэх тайлбартай зураг.

2 Кардиффийн аварга хүн

1869 оны 10-р сард 3 метрийн өндөртэй аварга хүний занданшсан цогцос олдсон гэх яриа гарсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү хачирхалтай зүйлийг үзэхээр ирж байсан гэнэ. Тэд бүгд аварга хүн байдаг гэдэгт итгэж байсан юм. 

Гэтэл үнэн хэрэгтээ Жорж Халлт 3 метрийн урттай блокыг Айова мужийн Форт-Дожоос Чикаго руу зөөж, Эдвард Бурхгарт гэх сийлбэрчнийг түрээсэлж, хүн дүрст баримлыг хийлгэсэн байна. Тэрээр ийнхүү баримал хийлгэхээсээ өмнө Эдвардаас нууцыг чандлан сахина гэсэн амлалтыг авсан аж. 1868 оны 11-р сард барималыг Жоржийн ах Уильямын гэрт авчирсан бөгөөд жилийн дараа тэд худаг ухаж, худаг дотор баримлаа хийгээд барималынхаа тусламжтайгаар асар их хэмжээний мөнгө олсон байна.

Кардиффийн аварга хүн

3 Зураглаачид баавгайгаас зугтаж буй зураг

Үнэндээ баавгайг өөр зурагнаас авч, фотошопын тусламжтайгаар нэг зураг болгожээ.

Зураглаачид баавгайгаас зугтаж буй зураг

4 Лох Несс нуурын алдарт мангасны зураг бүтсэн түүх

Лох Несс нуурын алдарт мангасны зураг бүтсэн түүх

5 "112 жилийн дараа Каирд цас орлоо"

Үнэн хэрэгтээ энэхүү зураг Египеттэй ямар ч холбоогүй бөгөөд Японд үүнийг авчээ.

"112 жилийн дараа Каирд цас орлоо"

6 Зомбигоос хамгаалах цайз

Үнэндээ Тайландын нутагт байдаг хад болон германы нэгэн цайзын зургийг фотошопоор нийлүүлжээ.

Зомбигоос хамгаалах цайз

7 Вермахтын албан хаагч баавгай

Үнэндээ энэ бол "Mixed Media Projekt Bär" хүүхэлдэйн кино бөгөөд найруулагч Паскаль дайчин өвөөгийнхөө талаар түүхийг ярьдаг юм. Энэхүү богино хэмжээний киног 2015 онд Герман болон Румынд гаргасан байна.

Вермахтын албан хаагч баавгай

8 10 жилийн өмнөх болон дараах зураг нь үнэн хэрэгтээ...

10 жилийн өмнөх болон дараах зураг нь үнэн хэрэгтээ...

9 Аквариумд байгаа бүсгүйг аварсан нь

Анх харахад зурагт бүх зүйл буруугаар эргэсэн учир үзүүлбэр үзүүлж буй бүсгүйг аквариумаас аварч буй хэсэг харагдана. Үнэндээ алхтай бүсгүй бол Китти Вест бөгөөд тэрээр бухимдаж шилэн савыг хагалжээ.  1940 онд усан доорхи тайчих үзүүлбэрийг үзүүлж байсан бүсгүй Киттитэй муудалцсан учир Китти ийнхүү шилийг хагалж, тэд зодолдож эхэлсэн байна.

Аквариумд байгаа бүсгүйг аварсан нь

10 Марихуана барьсан нисгэгч Крис Хэдфилд.

Мэдээж энэ бол хуурамч зураг бөгөөд тэрээр улаан өндөгний баярт зориулж сюрприз бэлджээ.

Марихуана барьсан нисгэгч Крис Хэдфилд.

11 Агуу тогооч

Будаагаар давалгаа хийж олны анхаарлыг татсан залуу бол баримлын хажууд л зогсож байгаа хэрэг.

Агуу тогооч

12 "Бүсгүйчүүд хамгийн анх шорт өмссөн нь" 1937 он, Торонто

Гэтэл үнэн хэрэгтээ тэд аль дээр үеэс шорт өмсдөг байсан.

"Бүсгүйчүүд хамгийн анх шорт өмссөн нь" 1937 он, Торонто

13 Солонгон өнгөт могой.

Мэдээж, энэ бол фотошоп. Дэлхий дээр хэзээ ч ийм төрлийн могой байгаагүй.

Солонгон өнгөт могой.

14 Диана гүнж дунд хуруугаа гаргаж байна.

Үнэн хэрэгтээ энэхүү гэрэл зургийг алдартнуудтай ихэр мэт ижил хүмүүсийн зургийг дардаг британийн гэрэл зурагчин Элисон Жексон даржээ.

Диана гүнж дунд хуруугаа гаргаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()