Дэлхийн хамгийн халуухан тулаанч бүсгүйчүүд

2020-11-11, 15:31
4,729

Бөх, зодооны урлаг удаан хугацааны туршид эрчүүдийн спортын төрөл байсан ч сүүлийн үед бүсгүйчүүд ч энэ төрлийн спортоор ихээхэн хичээллэх болжээ. Ингээд гоо үзэсгэлэнгээрээ ч тэргүүлэх дэлхийн шилдэг тамирчин бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн халуухан тулаанч бүсгүйчүүд
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэй ММА-ийн домог Ронда Роузи (Ronda Rousey)

Энэхүү бүсгүй өөрийн спортын карьерийг жудогоор эхэлж байсан бөгөөд эцэст нь ММА-ийн домог  болжээ.   Рондагийн ээж жудогоор хичээллэж чамлахааргүй амжилтыг гаргаж байсан учир Ронда ийнхүү спортод хайртай болсон байна.  Спортлог ээж өглөө бүр охиноо эрт сэрээж, хамтдаа бэлтгэл хийдэг байсан гэнэ.

Ингээд 17 насандаа Роузи олимпийн наадамд жудогийн төрлөөр оролцох болжээ. Тухайн үед тэр насаар хамгийн бага оролцогч болсон байна. Ронда Рио-де-Жанейрод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Бээжингийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэй ММА-ийн домог Ронда Роузи (Ronda Rousey)

Жудод амжилт гаргасан бүсгүй өөрийнхөө хүчийг ММА-д үзэхээр шийдсэн байна.  Ронда энэ салбарт ч амжилтанд хүрч "Strikeforce" холбооны аварга болсон аж.  

Харин дараа нь Роузи холимог тулааны оргил UFC-д шилжиж  удаан хугацааны турш аваргын байр сууриа хадгалж байсан ч Аманда Нуньес болон Холли Холм нарт хожигдсон байна.

Өнөөдрийн байдлаар бүсгүй ММА-ийн тулаанд оролцохоос гадна мэргэжлийн бөхийн барилдаанд хүчээ үзэж, кино зураг авалтанд оролцож байгаа юм. Үзэсгэлэнтэй тамирчин бүсгүйг та “The Expendables 3”, “Fast and Furious 7”, “Entourage” зэрэг киноноос харах боломжтой.

2 Халуухан Бразил бүсгүй Маккензи Дерн (Mackenzie Dern)

Бразил жиү-жицү бөхийн аварга Маккензи Дерн нь АНУ-ын нэгэн спортлог гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг Велингтон «Мегатонн» Диаз нь дэлхийн хэмжээний жиү-жицүгийн алдартан бөгөөд охиноо багаас нв спортын хүн болоход нөлөөлсөн аж. 3 настайгаасаа эхлэн жиү-жицүгээр хичээллэсэн Маккензи 6 насандаа тэмцээнд оролцож, 14 насандаа өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль авчирсан байна.

Халуухан Бразил бүсгүй Маккензи Дерн (Mackenzie Dern)

16 насандаа бүсгүй насанд хүрэгчидтэй өрсөлдөх болжээ.  Дерний зарим ялалтад итгэхэд үнэхээр бэрх.  52 кг жинтэй жижиг бүсгүй өөрөөс нь 40 кг-ээр илүү жинтэй Габи Гарсиятай барилдаж ялалт байгуулсан байна. Гэхдээ тэрээр өмнө нь Габид 5 удаа ялагдаж байжээ.

Маккензи Дерн жиү-жицүгийн олон удаагийн дэлхийн аварга, Abu Dhabi World Pro-ийн ялагч бөгөөд олон жилийн турш IBJJF-ийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Харин одоо бүсгүй ММА-д тулалдаж, 7 удаа ялалт байгуулж, нэг ч удаа хожигдоогүй байна.

3 Кира Грейси (Kyra Gracie)

Бразил жиү-жицүгийн ачаар дэлхий дээр маш олон шилдэг тулаанчид төрсөн бөгөөд тэдгээрийн нэг нь жиү-жицүгийн дэлхийн аварга Кира Грейси юм. Тэрээр анхны эмэгтэй дэлхийн аваргуудын нэг.  24 насандаа тэрээр хар бүсний эзэн болжээ.

Кира Грейси (Kyra Gracie)

Харин одоо бүсгүй жиү-жицүгийн дэлхийн 4 удаагийн аварга, Бразилийн таван удаагийн аварга, бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн ялагч юм.

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүсгүй боксод хүчээ үзэж байгаа талаар мэдээлэл тархсан.  Хэдийгээр Грейси ММА-д орохоор шийдээгүй байгаа ч энэ тулааны төрөл түүнд маш их таалагдаж байгаа талаар ярилцлагандаа дурдсан юм.

4 Самбо бөхийн тамирчин Марина Мохнаткина

Түүний дээр дурдсан бусад тамирчдаас ялгарах онцлог нь Марина хүүхэд байхаасаа бөхөөр хичээллээгүй, харин хөнгөн атлетикаар хичээллэж байжээ. 14 насандаа Мохнаткина холын зайны гүйлтийн спортын мастер болсон байна.

Самбо бөхийн тамирчин Марина Мохнаткина

Самбо бөхөөр тэр 2004 оноос хичээллэж эхэлсэн байна. Түүний секц анх 25 эмэгтэй хүүхэдтэй эхэлсэн ч явцын дунд бүгд шантарч, харин Марина ганцаараа үлдсэн юм.

Ийнхүү эмэгтэйчүүдээс ганцаараа үлдсэн тэрээр үргэлж эрэгтэй хүүхдүүдтэй барилдах болсон нь түүний амжилтанд ихээр нөлөөлсөн гэж Марина өөрөө итгэдэг аж.  Бүсгүй амжилтанд хүрэхийн тулд багагүй нулимс унагасан болохоо ч нуулгүй илэрхийлдэг байна.

Оросын 7 удаагийн аварга, дэлхийн 6 удаагийн аварга, Европын самбогийн 2 удаагийн аварга тэрээр одоо ММА-г байлдан дагуулж байгаа гэнэ.  Тэрээр одоогийн байдлаар 5 тулаанд оролцож, 4-т нь амжилт гаргажээ.  Нэгт нь тэр оноогоороо хожигдсон байна.

5 Роми Тарангуль (Romy Tarangul) - Жудогийн болон «Playboy» од

Ромиг 8 настай байхад нь эцэг эх нь түүнийг жудогийн секцэнд явуулжээ.  Ингээд тэрээр анхны аваргын медалиа авсан бөгөөд насанд хүрэх үедээ тэр дэлхийн хэмжээний жудогийн тамирчин болсон байна.

Роми Лиссабонд болсон Европын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, Роттердамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “хүрэл”, Челябинскт болсон 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Эдгээр амжилтууд нь бүсгүйд Олимпийн наадамд оролцох үүд хаалгыг нь нээж өгчээ.

Роми Тарангуль (Romy Tarangul) - Жудогийн болон «Playboy» од

Роми Тарангуль эротик моделийн карьерт ч гэсэн хүч үзээд амжсан байна. 2008 онд бүсгүйд Playboy сэтгүүлийн зураг авалтанд оролцох саналыг тавьсан бөгөөд тэрээр эргэлзэх зүйлгүй зөвшөөрсөн аж.

Хэрвээ хэзээ нэгэн цагт Роми спортоо орхихоор шийдвэл гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татсаар байх биз. 

6 Рэйчел Остович (Rachael Ostovich) — ММА тулаанч

Рэйчел спортлог гэр бүлд төрсөн учир хүүхэд байхаасаа эхлэн жудогоор хичээллэсэн байна. Энэхүү жагсаалтанд буй бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад түүний спортын амжилтын замнал харьцангуй даруу.  Тэрээр өөрийн мужийн аварга л болсон байна.

Рэйчел Остович (Rachael Ostovich) — ММА тулаанч

Жудогийн ёпортооё Хавайн үзэсгэлэнт бүсгүй UFC-д шилжсэн бөгөөд 4 удаа  ялж, 4 удаа ялагджээ.

Харин тэрээр саяхан ММА-ийн ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн юм. Түүнийг холимог тулааны тамирчин болох түүний нөхөр Арнольд Бердон зодсон гэнэ. Ийнхүү бэртэл авсан бүсгүй төлөвлөгөөт Пейж Ванзанттай тулалдах тулаанд оролцож чадсангүй.

Ийнхүү эхнэрээ зодсоны дараа Арнольдыг хүний амь насанд санаатайгаар заналхийлсэн хэргээр баривчилсан байна.

Рейчел ММА-ийн шүтэн бишрэгчдийн дунд нэлээд алдартай бөгөөд нэг удаа жингээ үзүүлэхдээ Wonder Woman-ы хувцсыг өмсөж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()