Цөхөршгүй Япон бүсгүй Жон Ленноныг өөрийн болгож чадсан түүх

2020-11-11, 15:23
3,972

Йоко Оно чинээлэг гэр бүлээс гаралтай, авъяаслаг зураач бүсгүй. Харин Жон Леннон өөрийн авъяас чадвараар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн өнчин, түрэмгий зантай залуу. Бүсгүй түүнийг хараад л шууд хувь заяа гэж мэдэрсэн боловч Жон түүнээс татгалзаж байсан юм. Гэхдээ Йоко шантралгүй хичээсний эцэст залуугийн хайр сэтгэлийг булааж чаджээ. Ингээд зураач Йоко Оно хэрхэн алдарт Жон Ленноны сэтгэлийг татаж чадсан талаар сонирхоцгооё.

Цөхөршгүй Япон бүсгүй Жон Ленноныг өөрийн болгож чадсан түүх
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Зураач бүсгүй Йоко Жон Ленноныг хэрхэн өөрийн болгосон талаар маш олон хувилбарууд байдаг. Хамгийн алдартай хувилбар нь хөгжимчин залуу шинэхэн зураач Йокогийн гаргасан үзэсгэлэнд очиж, бүсгүйн урлагийн бүтээл нь Жоны сэтгэлийг маш ихээр татсан гэнэ.

Өөр нэгэн хувилбар нь үзэсгэлэнгийн үеэр Жон Леннон “Хадаас хад” гэсэн бичигтэй олон хадаастай модон баримлыг харсан гэнэ. Леннон зааврын дагуу хадаас хадахыг хүссэн байна. Харин Йоко Оно хөгжимчин залууг зургийг нь худалдаж авна гэж итгэлтэй байсан учир хариуд нь 5 шиллинг авахыг хүсжээ.  

Үүний хариуд Жон: “Би чамд төсөөллийн 5 шиллинг өгч, хоосон хадаас хадах болно” гэсэн байна.

Анхны уулзалтаар Йоко Оно нь Жонд төдийлөн сэтгэгдэл үлдээж чадаагүй аж.  Харин энэ үед бүсгүй өөрийн өдрийн тэмдэглэлдээ: “Эцэст нь би өөрийн мөрөөдлийн залуутай учирлаа” хэмээн бичсэн байжээ.  Жонны олонд танигдсан алдар нэр, 7 насны зөрүү зэрэг нь Йокод огт хамаагүй байсан гэнэ. Үүнээс гадна тэд хоёул албан ёсоор гэр бүлтэй байсан аж.

Эцэст нь Йоко санаачлагыг гартаа авсан бөгөөд тэрээр хайртай залуу нь түүн рүү залгахыг хүлээдэг бүсгүй биш байжээ.  Йоко юу хүсэж байгаагаа сайн мэддэг учир зорьсондоо хүрэхийн тулд бүхий л зүйлийг хийсэн байна. 

Дурласан бүсгүй өдөр бүр Леннонд романтик ил захидал илгээдэг байжээ. Үүнээс гадна түүнийг гэрийнх  нь гадаа олон цагаар хүлээж, түүн рүү залгаж байсан бол нэг удаа түүний эхнэр рүү ариун цэврийн хэрэглэлийн саван дотор цус болсон хагархай аяга илгээж байсан гэнэ.

Йоко бүтэн 2 жилийн турш  Ленноныг өөрийн болгохын тулд хөөцөлдсөн бөгөөд эхлээд ардарт дуучин түүнийг үл тоож байсан бол хэсэг хугацааны дараа Йоко  өөрийн өвөрмөц байдал, урлагийн торгон мэдрэмжээрээ түүний анхаарлыг ихээр татсан байна. Жон гайхшрал, үзэн ядалт, сонирхол гээд бүхий л үе шатыг даван туулж эцэст нь өөрийн эрхгүй бууж өгчээ. Ингээд тэр өөрийгөө Йокогүй амьдарч чадахгүй болохоо ойлгосон аж.

“Далайн хүүхэд намайг дуудаж байна” гэх Ленноны дууны үг байдаг бөгөөд “Далайн хүүхэд” гэдэг нь Йокогийн нэрний орчуулга юм.

Ингээд Йоко хүссэнээ өөрийн болгож чаджээ.  Леннон, Йоко хоёр удалгүй гэрлэж, хурим нь ч өвөрмөц болсон байна. Йоко Жоны овгийг аваагүй бөгөөд харин Леннон нь Оно овогтой болжээ.  Харин бал сараа тэд гэртээ өнгөрүүлсэн бөгөөд Вьетнамын дайн болон дэлхийн талаар ярихыг хүссэн хүн бүрийг гэртээ урьсан аж.

Йоко болон Жон нар нэг бүхэл болж, нэг нэгнээсээ нэг секунд ч салдаггүй байжээ.  Тэд хамтдаа бүтээл туурвиж, сайн үйлийн аян зохион байгуулж, зүгээр л нэг нэгнээ хайрлаж байсан юм.  Гэхдээ олон нийт тэдний энэ хайр сэтгэлийн холбоонд ам муутай байсан гэнэ. Йоког Леннонд чин сэтгэлээсээ хайртай байгаагүй гэх бөгөөд "The Beatles" хамтлагийг тарах үед Йоког хар шулам хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа гарах болжээ.

“Хүмүүс яагаад биднийг нэг нэгэндээ  хайртай гэдэгт итгэдэггүй юм бэ” хэмээн хөгжимчин залуу гайхаж байсан юм.  “Бид зүгээр л нэг нэгэндээ дурласан. Бусад нь зүгээр л поп-түүх” хэмээн Йоко түүнтэй санал нэгдсэн байна.

Хөгжимчин залуу “оддын өвчин”-өөр өвчлөхөд ч Йоко түүнийг ойлгосон аж.  Тэрээр нөхрөө эцэс төгсгөлгүй үдэшлэгт явахыг зөвшөөрөхөөс гадна, өөрийн туслах бүсгүйг Ленноны нууц амраг болоход нөлөөлсөн байна.

Тэд хамтдаа л биш бол уран бүтээл, амьдрал тэдний хувьд утга учиргүй болохыг мэдэхийн тулд жил гаруй хугацаа шаардагдсан аж. Ингээд тэд дахин хамтдаа амьдарч Йоко жирэмсэн болов. Йоко нөхрийнхөө 35 насны баярт бэлэг барьж, хугацаанаасаа түрүүлж кесарь хагалгаагаар төрсөн байна. Ингээд тэдний хүүхэд эцэгтэйгээ нэг өдөр хорвоод мэндэлсэн ажээ. 

Харамсалтай нь Леннон өөрийн шүтэн бишрэгчдээ буудуулж амь насаа алдсан бол Йоко Оно нөхрөө нас барсны дараа уй гунигт автжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()