Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн дутагдлын эмгэг нэлээд газар аваад байгаа ч эрдэмтэд эрт дээр үеэс энэ талаар судлаж эхэлсэн байна. Хүчилтөрөгч хангалтгүй байвал амьдрах найдвар үгүй болох бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлын гол шинж тэмдэг нь ядаргаа, бие сульдах явдал юм. Хэдийгээр энэ бүхэн таагүй шинж тэмдгүүд ч бид төдийлөн анхаарал хандуулдаггүй.  Гэтэл үүнээс болж бие организм бүхэлдээ эрч хүчгүй, шүүсийг нь сорсон нимбэг мэт болдог аж.

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?
Хаах
Сурталчилгаа

Хүчилтөрөгчийн дутагдалтай хүний дархлаа суларч, бодисын солилцоо муудсанаар бие организм маш хурдан хөгширдөг байна. Тиймээс өөрийгөө энэ байдалд хүргэхгүйн тулд хүчилтөрөгчийн дутагдлыг бусад өвчнөөс ялгах хэрэгтэй болно. Ингээд хүчилтөрөгчийн дутагдалд нөлөөлдөг үндсэн 8 хүчин зүйлстэй танилцацгаая.

1 Амьсгалж буй агаарт хүчилтөрөгч хангалтгүй байх

Бид хүчилтөрөгчөөр хангалттай амьсгалж байгаа мэт санагдавч, үнэндээ энэ бол худал мэдрэмж юм.  Гадаа байж болох зүйл ч тасалгаанд хүчилтөрөгч үргэлж хангалтгүй байдаг. Харин агааржуулагч нь хуурамч хүчилтөрөгчийг мэдрүүлэх бөгөөд агаарыг хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй.

Хүчилтөрөгчийн дутагдалтай тэмцэхэд тун амархан. Нэгдүгээрт, агааржуулагчийг ашиглахаа боль. Харин үүний оронд цонх болон хаалгаа нээж өрөөгөө нэвт салхилуулах хэрэгтэй.  Цонхоо онгорхой унтаж бай. Үүнээс гадна цэвэр агаарт дасгал хийх хэрэгтэй бөгөөд тагтан дээрээ  ч хөнгөн дасгал хийж болно.

Амьсгалж буй агаарт хүчилтөрөгч хангалтгүй байх

2 Амьсгалын замын өвчин

Хүчилтөрөгч уушгинд орохын өмнө амьсгалын замаар дамждаг. Тиймээс уушгины багтраа, хоолойны өвчтэй хүмүүсийн хувьд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь элбэг.

Харин энэ асуудалтай тэмцэхэд нэлээд хүнд.  Бүх төрлийн амьсгалын замын өвчин нь үргэлж аюулыг дагуулж байдаг бөгөөд ирээдүйд таны амьдралыг там мэт болгох магадлалтай. Тиймээс аливаа өвчнөө архаг хэмжээнд хүргэхгүйгээр нэн даруй эмчлээрэй.

Амьсгалын замын өвчин

3 Гемоглобины түвшин буурах

Гемоглобин нь бидний бие организмд хүчилтөрөгчийг дамжуулах үйлчилгээтэй байдаг.  Тиймээс гемоглобины түвшин буурах үед хүчилтөрөгчийг хангалттай дамжуулж чаддаггүй.  Гемоглобин буурах маш олон шалтгаан байдаг ч хамгийн түгээмэл нь төмрийн дутагдал, В амин дэмийн дутагдал, болон зарим төрлийн уургийн дутагдал юм.

Гемоглобины дутагдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд ямар шалтгаанаас болж гемоглобин дутагдаж байгааг олоорой. Мэдээж, та эмчид хандах хэрэгтэй болно.  

Ингээд гемоглобины түвшин буурсан шалтгааныг тодорхойлсны дараа эмчилгээгээ эхлүүлээрэй. Гемоглобины түвшнийг загасны мах, мах болон бусад төрлийн шош, жимс, хүнсний ногоогоор нэмэгдүүлэх боломжтой.

Гемоглобины түвшин буурах

4 Цусан дахь сахрын түвшин өндөр

Нүүрсусны түвшин өндөр байх нь бидний бие организмд нэн шаардлагатай уурагт сөргөөр нөлөөлнө. Гемоглобин ч элсэн чихрийн нөлөөнд автаж, урвалд орсноор үүргээ биелүүлж чадахаа больдог.

Тиймээс элсэн чихэр болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Үүнээс гадна чихэртэй, хийжүүлсэн ундаанаас мөн татгалзаарай.

Цусан дахь сахрын түвшин өндөр

5 Хүнсний харшил

Харшил үүсгэгч бидний бие организмаар улаан эс хамт аялдаг. Хэрвээ бидний бие хангалттай сайн ажиллаж байвал харшил үүсгэгч элгээр дамжиж цэвэршиж үгүй болдог.  Гэвч хэт их харшил үүсгэгч бодис байх нь хүчилтөрөгчийн дамжуулалтанд сөргөөр нөлөөлдөг юм.

Тиймээс цусны шинжилгээ өгч, улаан эсийн тоог мэдэх хэрэгтэй. Улаан эсийн тоо нэмэгдсэн бол эмч танд харшилтай гэх оношийг тавих биз. Ингээд эцэст нь ямар бүтээгдэхүүнээс харшилдаг болохыг тогтооход л хангалттай.

Хүнсний харшил

6 Судасны асуудал

Судасны бүдүүрэл болон бусад төрлийн судасны асуудал нь цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь мэдээж хүчилтөрөгчийн хангамжинд эерэгээр нөлөөлөхгүй нь ойлгомжтой.

Эмч нарын үзэж байгаагаар нүүрсусны хэт их хэрэглээ нь судасны өвчинд хүргэдэг гэжээ.  Зөв хооллолтыг дасгал сургуулилттай хослуулах нь судасны бүдүүрэл, судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Судасны асуудал

7 Стресс

Стрессийн байдалтай байх үед судас нарийсч цусан хангамж муудсанаар амин чухал эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хүчилтөрөгчийн дутагдал нь архаг стресстэй хамт илрэх магадлалтай.

Энэ тохиолдолд стрессийн эсрэг үйлчилгээтэй, тайвшруулах бүх төрлийн эм туслах болно. Хэрвээ тайван бус, бухимдалтай байдал тогтмол таныг дагаж байвал цаг алдалгүй сэтгэл судлаач эсвэл мэдрэлийн эмчид хандаарай. Эмч таны нөхцөл байдалд тохирох үр дүнтэй эмчилгээг бичиж өгөх юм.

Стресс

8 Хөдөлгөөний идэвхигүй байдал

Хүн бүхий л нөхцөл байдалд амархан зохицох чадвартай байдаг. Хэрвээ та спортоор хичээллэхээ зогсоож,  зурагт  эсвэл компьютерийн өмнө олон цагийг өнгөрүүлж эхэлвэл бие организм тань танд хүчилтөрөгч их хэрэггүй болохыг ойлгож, улаан эсийн тоо тэр даруй буурах болно.

Энэ асуудлыг шийдвэрлэх хялбар арга бол дасгал хийх явдал юм. Өглөө богино зайд гүйх, суулт хийх нь хүчилтөрөгчийг хангалттай авахад туслана.

Хүчилтөрөгчийн дутагдалд хүргэх маш олон шалтгаан байдаг ч дээр дурдсан зүйлст анхаарал хандуулвал таны асуудал бага ч болов шийдэгдэх болно.

Хөдөлгөөний идэвхигүй байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()