Таны хүүхдийн амьдралд ямар нэгэн асуудал гарсныг илэрхийлэх 10 шинж

Таны хүүхэд муу дүн авч эсвэл хичээлээ тасалж эхэлбэл та түүнд асуудал тулгарсан болохыг шууд ойлгодог шүү дээ. Гэхдээ өсвөр насны хүүхэд бэрхшээлтэй байна гэдгийг далд утгаар харуулдаг зан авирын шинж тэмдгүүд мөн их түгээмэл тохиолддог ажээ. Эдгээр зан үйлийн онцлог шинж чанаруудыг анзааралгүй өнгөрөөх нь элбэг байдаг тул тэдгээрийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Таны хүүхдийн амьдралд ямар нэгэн асуудал гарсныг илэрхийлэх 10 шинж
Хаах
Сурталчилгаа

1 Цаг агаарт тохироогүй, хээгүй хувцаслах

Бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн дарамтад өртсөн хүүхэд өөртөө анхаарал тавихаа больдог байна. Тэрбээр усанд орох нь багасаж, бохир хувцас өмсөн, цаг агаарт тохируулж хувцасладаггүй. Энэ нь өвлийн улиралд өсвөр насны охид нимгэн трико өмссөнөөр илэрнэ гэсэн үг биш. Дулааны улиралд ч хэт зузаан хувцас өмсөхийг илүүд үзэх гэх мэт байж болох юм. 

Цаг агаарт тохироогүй, хээгүй хувцаслах

2 Байнга өлсөх

Стрессийг арилгах зөн совингийн нэг арга нь хэт их идэх явдал юм. Асуудалтай хүүхэд байнга өлсөж, ядарсан, нэлээд сульдсан байдалтай харагддаг байна. Мэдээжийн хэрэг, тэр зүгээр л ангидаа ядрах магадлалтай (жишээлбэл, хэрэв энэ нь шалгалтын өмнөх жил бол), гэхдээ энэ шинж тэмдгийг илүү анхаарч үзэх нь дээр. Ялангуяа хичээлээ тараад хүүхэд тань гэртээ ирээд хэтэрхий их зүйл идэх нь түүнийг ямар нэгэн шалтгаанаар сургуулийн цайны газарт ордоггүй, эсвэл хоол хүнс, өдрийн хоолны мөнгөө бусдад булаалгасан гэдгийг илтгэж байх магадлалтай юм.

Байнга өлсөх

3 Хичээлээ таслах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хичээж сурах

Хичээлээ таслах явдлыг эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй. Жишээлбэл, хэрэв сурагч хичээл дээрээ өөрийгөө хангалттай сайн харуулдаг бол багш нь долоо хоногт нэгээс хоёр удаа  түүнийг хичээлээ тасалсанд анхаарал хандуулдаггүй тохиолдол байдаг байна. Түүнчлэн эсрэгээрээ хүүхэд өвчтэй байсан ч хичээлдээ явахыг хүсэх нь асуудал гэрт нь байгаа гэдгийг илтгэж байж магадгүй юм.

Хичээлээ таслах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хичээж сурах

4 Насанд хүрсэн хүний ​​дүрд тоглохыг хичээх

Хүүхэд насанд хүрэгчдэд байдаг шинж чанаруудыг харуулах тохиолдол байдаг байна. Ингэхдээ тэрбээр гэр бүлийн гишүүд, залуу, ахмад настнуудад идэвхтэй анхаарал халамж тавьж эхэлдэг ажээ. Энэ бол нөхцөл байдлыг өөрийн гарт авах гэсэн оролдлого юм.

Насанд хүрсэн хүний ​​дүрд тоглохыг хичээх

5 Бусад хүүхдүүдийг гомдоох

Бусдад дээрэлхүүлдэг хүүхэд бусад хүүхдүүдийг мөн гомдоох тохиолдол их байдаг байна. Ингэхдээ иихэнх тохиолдолд тоглоом эсвэл харилцан ярианы үед бусадтай эелдэг бус харьцдаг ажээ. Ийм үйлдлийг эцэг эхчүүд тэр бүр тоолгүй өнгөрөөдөг бөгөөд энэ нь буруу юм. 

Бусад хүүхдүүдийг гомдоох

6 Хэт цэвэр цэмцгэр байх

Хэрэв хүүхэд тань үргэлж дэвтэртээ нямбай бөглөж, үлгэр жишээ сургуулийн сурагчийн бусад шинж чанаруудыг харуулдаг бол тэр  үүнийг айсандаа хийж байж магадгүй юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэт их шаардлага тавьдгаас ийм зүйл тохиолддог байж болох юм.

Хэт цэвэр цэмцгэр байх

7 Байнга анхаарал шаарддаг

Хүн бүр дээрэлхүүлэх, зүй бусаар харьцахад өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Хэн нэгэн нь асуудлаа нуун бүрэг дуугүй, дүнсгэр болдог бол зарим нь эсрэгээрээ эцэг эхтэйгээ зууралдаж хэт их анхаарал шаарддаг байнаГэвч хэрэв хүүхэд ямар ч үед эцэг эхээсээ хараат байдаг бол энэ нь өөр хэрэг юм. Харин ийм шинж чанар гэнэт гарч эхэлсэн тохиолдолд хүүхэд тань үнэхээр асуудалтай байх боломжтой байна. 

Байнга анхаарал шаарддаг

8 Сургууль руу явах замаа өөрчлөх

Хэрэв хүүхэд ямар ч шалтгаангүйгээр автобусанд суух бус эсрэгээрээ алхахаар шийдсэн бол энэ нь бусдад дээрэлхүүлж байгааг илтгэж байж болох юм. 

Сургууль руу явах замаа өөрчлөх

9 Гадаад төрхөө өөрчилдөг

Мэдээжийн хэрэг, хамраа цоолох, готик, хипстер эсвэл бусад уламжлалт бус хувцсанд дурлах нь өсвөр насныханд элбэг тохиолддог үзэгдэл билээ. Гэхдээ энэ нь мөн хэн нэгэн хүүхдийг сургууль дээр нь айлгаснаас болж өөрийгөө хамгаалах гэж байгаагийн шинж тэмдэг байж болох юм. Ялангуяа ийм зүйл гэнэт тохиолдвол. Жишээлбэл, өчигдөр таны хүү эсвэл охин тод, өнгөлөг зүйлд дуртай байсан бол өнөөдөр гэнэт тэднийг үзэн ядаж эхэлбэл гэх мэт.

Гадаад төрхөө өөрчилдөг

10 Гэдэс эсвэл толгой нь өвдөж байна гэж гомдоллох

Сургуульдаа дээрэлхүүлдэг хүүхдүүд янз бүрээр стресст ордог байна. Хамгийн нийтлэг нь гэдэс, толгой өвдөх шинж тэмдгээр илэрдэг ажээ. Зарим хүүхдүүд хичээлд явахаас зайлсхийхийн тулд өвчтэй дүр эсгэдэг байна.

Эцэг, эхчүүдийн гол зорилго нь гэртээ эсвэл сургууль дээрээ хүүхэд нь зарим нэг асуудалтай байгааг анзаарч цаг алдалгүй үүссэн бэрхшээлийг нь даван туулахад туслах явдал юм.

Сургуульд тань ангийнхан эсвэл ахлах ангийн сурагчид дээрэлхдэг хүүхдүүдтэй байсан уу? Энэ нь тэдний зан авирт хэрхэн нөлөөлсөн бэ?

Гэдэс эсвэл толгой нь өвдөж байна гэж гомдоллох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()