"Бодит байдлын гажуудал" - Канад уран бүтээлчийн хачирхалтай сюрреал зургууд (25 фото)

Хаанаас ийм бодол толгойд нь орж ирдэг байна гэж гайхширмаар сонин зүйл сэддэг хүүхдүүдийг хуучин цагт сахилгагүй гэж эгдүүцдэг байсан бол өнөөдөр бүтээлч чанарыг нь үнэлэх ёстой цаг үе ирсэн байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, элдэв содон зүйлгүй эдлэл хэрэгслийг Канадын уран бүтээлч Габ Буа хүний санаанд оромгүй байдлаар ашиглан гэрэл зураг авдаг ажээ. Түүний зохиосон бяцхан ертөнцөөр хамтдаа аялцгаая!

"Бодит байдлын гажуудал" - Канад уран бүтээлчийн хачирхалтай сюрреал зургууд (25 фото)
Хаах
Сурталчилгаа

Канадын Монреал хотод өссөн гэрэл зурагчин Габ Буа бол хүүхэд байхын дэггүй, хачин сонин зүйл сэддэг байсан ч айлын ганц хүүхэд учир ганцаарддаг байсан гэнэ. Түүний бүтээлч сэтгэлгээ ганцаардал, болон байгальтай ойр байх хүслээс нь улбаатайг байгалийн элементүүд оруулсан зургуудаас нь харж болно. 

Хүний ухамсарын гүнд хүрэхэд чиглэсэн, нүдэнд бодит мэт үзэгдэх боловч үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр байж боломгүй хачин сонин гэгдэх сюреализмын орчин цагийн төлөөлөгч тэрээр өөрийн зургуудаа инстаграм хуудсандаа хуваалцдаг ба дагагчдынх нь тоо хэдийн 500 мянгын босгыг давжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()