Өнөөгийн дэлхийг бий болгосон 5 томоохон гамшиг

Гамшиг нь амьд организмын хувьд үргэлж мөхлийн үр дагавар авчирдаггүй байв. Түүхэн цаг үеийн зарим тохиолд галав юүлэх нь биесийн амьдрах нөхцөлд хувьсал хийж, сайжруулсан байдаг билээ. Мэдээжийн хэрэг, энэ нь ирээдүйд ирж болзошгүй цунами, ой хээрийн түймрийг баярлан угтах шалтгаан биш боловч манай гаригийн амьдралын хөгжилд хувь нэмэр оруулсан байгалийн түүхийг сөхөх боломж ажээ. 

Өнөөгийн дэлхийг бий болгосон 5 томоохон гамшиг
Хаах
Сурталчилгаа

1 Гаригтай мөргөлдсөн нь

Нар үүссэнээс хойш дөчин сая жилийн дараа нарны аймагт асар олон тооны сансрын биет хөвөх болсон бөгөөд тэдгээрийн зарим нь маш том хэмжээтэй байв. 

Сархэрхэн үүссэн тухай хувилбаруудын нэгийн дагуу бол тухайн үед Ангараг гаригийн хэмжээтэй Тейа гариг ​​дэлхийтэй мөргөлджээ. Харин өөр нэг хувилбараар бол Тейа дэлхийгээс хамаагүй том байсан бөгөөд мөргөлдсөний дараа Тейа гариг сансрын хоосон орон зай руу аяллаа үргэлжлүүлжээ.

Цохилт нь маш хүчтэй байсан тул Тейагийн цөм манай гаригийн цөмтэй хэсэгчлэн нийлж, том хэсгүүд нь тасарч дэлхийн тойрог замд эргэлдэж эхэлсэн гэх таамаг ч байдаг. Дараа нь эдгээр чулуунууд хоорондоо наалдаж сарыг үүсгэж эхэлжээ. Зарим эрдэмтэд дэлхийн дагуулыг Тейагийн мөргөлдөөнөөс ердөө нэг сарын дараа бүрэлдсэн гэж үздэг байна. 

Тэгвэл энэ нь амьдрал үүсэхтэй яагаад хамаатай гэж? Жишээлбэл, сар нь далайн түвшин өөрчлөгдөхөд нөлөөлдөг. Энэ үйл явц нь ус, агаарт микро организмыг бий болгож, улмаар тэдгээрийг дасан зохицож, хувьсан өөрчлөгдөхөд хүргэсэн. Эрдэмтэд энэ зарчмаар амьтдыг уснаас эх газарт шилжих түлхэц болсон гэж үзэж байна.

Нэмж дурдахад дэлхийн эргэлтийн хурд, хазайлтыг сарны нөлөө тогтворжуулсан тул эмх замбараагүй байсан дэлхий гариг улирал, цаг уурын хувьд илүү тогтвортой болж улмаар амьд организмын хурдацтай хөгжилд хүргэсэн юм.

Гаригтай мөргөлдсөн нь

2 Төмрийн гамшиг

Эхний таван зуун сая жилийн турш манай гаригийн гадаргуу нь бүхэлдээ хайлмагаар бүрхэгдсэн ​​жинхэнэ там шиг байв. Таталцлын хүч нь хүнд элементүүдийг татах тул төмөр, никел нь дэлхийн төвд шигдэж эхэлжээ. Харин хөнгөн элемент болох цахиур, хүчилтөрөгч гадарга руу шахагдсан байна.

Үүний ачаар манай гариг дотор аварга том бөмбөлөг хэлбэртэй цөм үүссэн бөгөөд энэ нь дэлхийн эргэн тойронд хүчирхэг соронзон орон үүсгэж нарны салхи, сансрын туяагаар бүх амьд амьтдыг устгахаас сэргийлдэг. Түүнчлэн энэхүү соронзон орон нь манай агаар мандлыг сансарт алдагдахаас сэргийлдэг ажээ. 

Нэмж дурдахад төмөр дэлхийн төв рүү очиход үлдсэн хэсэг нь маш хурдан хөлдөж нягтран дэлхийн царцдас үүсэж, бид бүгдийн амьдрах таатай нөхцөл үүсэн юм. 

Төмрийн гамшиг

3 Солирын бөмбөгдөлт

Бидний үед солирын бороо бол кинонд л гардаг аймшигт үзэгдэл бөгөөд энэ нь дэлхийн бүх амьдралыг үгүй хийх нь гарцаагүй юм. Гэхдээ нарны аймаг үүссэн тэр үед эсрэгээрээ энэ нь гайхамшиг дагуулсан зүйл байв.

Гэхдээ энэ нь амьдрал бий болоход хэрхэн нөлөөлсөн бэ?

Юуны түрүүнд амьдралын эх үүсвэр устай холбоотой юм. Хүчтэй бөмбөгдөлтийн үеэр манай гариг ​​дээр мөс агуулсан солирууд ихээр унажээ. Таамаглалуудын нэгээр бол хэдэн арван сая жилийн турш мөсөн сүүлт одод дэлхийтэй мөргөлдсөнөөр далай анх үүссэн гэж үздэг байна.

Дашрамд дурдахад, одоо манай гариг ​​дээрх бүх амьдралыг үгүй хийх аюул заналхийлж байгаа тойрог замын өөрчлөлт нь тэр үед дэлхийд маш эерэг нөлөө үзүүлжээ. Далай ван болон түүний ойролцоо эргэлдэж буй чулуулгийн хэлтэрхийнүүдийг зайлуулж, оронд нь очсон Бархасбадь нь дэлхийг хамгаалах нэг төрлийн бамбай болжээ.

Солирын бөмбөгдөлт

4 Хүчилтөрөгчийн гамшиг

Манай гаригийн бараг бүх амьд биет хүчилтөрөгч шаарддаг учир "хүчилтөрөгчийн гамшиг" гэхээр та бүхэнд инээдтэй санагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч ойролцоогоор 2.4 тэрбум жилийн өмнө энэ явдал зарим организмын хувьд үнэхээр гамшиг дагуулж байжээ. Тэр үед манай гаригийн агаар мандал хортой байсан бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчийн сульфид, аммиак, метанаас бүрддэг байв. Хэрэв та бид тэр үед дэлхий дээр амьдарч байсан бол хэдхэн секундын дотор үхэх байсан.

Тиймээс, хэрэв энэ нь бидний хувьд амьд там байсан бол агааргүй организмын хувьд өөрөөр хэлбэл хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг биетүүдийн хувьд энэ бол жинхэнэ диваажин байсан юм. Тэд хорт бодис цуглуулж хүчилтөрөгч ялгаруулдаг байсан. Чухамдаа энэ бол орчин цагийн амьд биетүүд хүчилтөрөгч хэрэглэж нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байгаагийн эсрэг зүйл юм.

Хувьслын явцад агааргүй бактериуд фотосинтезийг ашиглаж эхлэхэд эдгээр бичил биетний тоо маш хурдан өсч эхэлсэн байна. Үүний үр дүнд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдсэн юм. 

Хүчилтөрөгчийн гамшиг

5 Мөстлөгийн үе

Ойролцоогоор 650 сая жилийн өмнө ​​дэлхий дээр амьдарч байсан амьтдын хувьд хамгийн цөвүүн цаг үе болсон нь түүхэн дэх хамгийн том мөстлөгийн үе байв. Эрдэмтэд үүнийг хүчилтөрөгчийн гамшиг, тодруулбал тухайн үед агаар мандалд ноёрхож байсан метан нүүрстөрөгчийн давхар исэл болж хувирсантай холбоотой гэж боддог байна. Гэхдээ эрдэмтэд энэ мөстлөгийн үе яагаад үүссэн талаар тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр өдийг хүрсэн ажээ.

Температур асар ихээр буурахад туйлаас эхлээд экватор хүртэл томоохон мөсөн голууд дэлхийг бүрхэж эхлэв. Энэ нь бүхэл бүтэн гаригийг хэдэн сая жилийн турш зузаан мөсөн бүрхүүлтэй болгож,, температур нь дунджаар -50 хэм хүртэл буурч байсан. Харьцуулбал, өнөө үеийн агаарын дундаж температур Цельсийн 12 градус байгаа юм.

Зарим эрдэмтэд тивүүдийн дээгүүрх мөсөн голуудын шилжилт нь асар их хэмжээний шимт бодисыг далайд ороход нөлөөлсөн гэж үздэг. Тэдгээрийг ашиглан далай дахь организмууд хөгжиж, ийм онцгой нөхцөлд амьдрахад нь туслах шинэ шинж чанаруудыг олж авсан юм. Хамгийн чухал зүйл бол хамгийн хүчтэй нь л амьд үлдэх байсан тул тэд илүү ухаалаг болжээ.

Мөс татарч, дэлхий тэгээс дээш температурт шилжихэд тэдгээр бичил биетнүүдэд илүү таатай орчин үүссэнээр Кембрийн эриний тэсрэлт мэт хурдацтай үржил хөгжил эхэлжээ. Цаашлаад энэ нь дэлхий дээрх амьдралын өсөлт, биологийн олон янз байдлыг бий болоход нөлөөлсөн байна. 

Мөстлөгийн үе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()