Төвийн нэгдсэн халаалтгүй орнуудын иргэд өвлийг хэрхэн давдаг вэ?

Дэлхий дээрх нийт 195 орны хөгжлийн түвшин нь газар нутаг, байгалийн баялаг, цаг уурын онцлог гээд олон хүчин зүйлээс шалтгаалж өөр хоорондоо харилцан адилгүй гэдгийг бид мэднэ. Бидний бэлтгэсэн энэ удаагийн мэдээнд улс нийтийн төвлөрсөн халаалтгүй орнуудыг онцолж байна. Европ, Азийн зарим оронд төвлөрсөн халаалт байдаггүй боловч иргэд нь өвөлдөө огтхон ч даардаггүй. Учир нь...

Төвийн нэгдсэн халаалтгүй орнуудын иргэд өвлийг хэрхэн давдаг вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Их Британи

Британийн хүн бүр гэрээ "бор зүрхээрээ" халаадаг. Энэ улсад төвлөрсөн халаалт гэсэн ойлголт ердөө ч байдаггүй байна. Байшин, орон сууцанд ус, батарейг халаадаг тусгай халаагч суурилуулсан байдаг ажээ. Оршин суугчийн хүсэл сонирхлоос  хамаарч халаалтын хэмжээг шийддэг байна.

Их Британи

Угаалгын өрөөнд паар байхгүй тул өвлийн улиралд температур нь 10 хэмээс доош байдаг. Тэд унтлагын өрөөгөө ч халаадаггүй бөгөөд ихэвчлэн унтлагын хувцастайгаа дулаан хөнжил нөмөрч унтдаг. Шөнөжингөө байр, орон сууцаа халаахад хэтэрхий үнэтэй байдаг ажээ. Бойлер дээр цаг суурилуулсан байдаг нь 6:45 цагт таныг сэрэхээс өмнө халаалт ажиллаж эхлэн 8:30 цагт таныг ажилдаа явахад унтардаг тохиргоотой байна. 

Их Британид халаалт өдөрт хэдхэн цаг л ажилладаг нь маш хэмнэлттэй, байгальд ээлтэй сонголт юм. Британийн физиологичид тасалгааны температур 16-18 хооронд байхад хүний биед тохиромжтой гэж үздэг ажээ. Цахилгаан, хий нийлүүлдэг компаниуд маш өрсөлдөөнтэй байх бөгөөд та хаанаас дулаанаа худалдаж авахаа сонгож болно.

Нэгдсэн Вант улсын ядуу хүмүүс ч мөн үүнтэй зохицож амьдардаг. Зарим нь дулаахан, тохь тухтай, орчинд үнэгүй интернет ашиглахын тулд орон нутгийн номын сангуудаар явж дулаацдаг ажээ.

Хүн амд засгийн газраас мөнгөө хэрхэн хэмнэх талаар зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, угаалгын машиныг "сул" ажиллуулахыг зөвлөдөггүй. Ажилгүй хоосон байх үед компьютер ээ унтраа. Шөнийн турш гар утсаа цэнэглэж бүү орхи. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэнг ашигла гэх мэт.

2 Япон

Зөвхөн тус улсын хамгийн хүйтэн хэсэг болох Хоккайдо мужид төвлөрсөн халаалтын систем байдаг. Японы бусад хүн ам өөрсдийн байраа хувиараа халаадаг ажээ.

Япон

Японы ихэнх орчин үеийн байшингуудыг цахилгаан агааржуулагч (өвөл/зун) болон цахилгаан, тос, керосин эсвэл хийн янз бүрийн халаагуураар халаадаг. Хүйтний улиралд Япончууд дулаан, хөнгөн унтлагын өмд өмсдөг, эсвэл энгийн хөнжил дээр цахилгаанаар халдаг хөнжил ашигладаг.

Японд халдаг гудас, хөнжил маш алдартай байдаг. Хэрэглэгч халаалтын температурыг тохируулах боломжтой. Жишээлбэл, та сууж байгаа гудасны хэсгээ л халааж болно.

Орон сууцаа халаахад ашигладаг японы соёлын өөр нэг зүйл бол котоцу юм. Айл бүрийн хэрэглээ болсон котоцу нь халаалтын элемент суурилуулсан ширээ хэлбэрээр байдаг гэнэ. Котацу нь Эртний Японоос гаралтай боловч тухайн үед түүнийг өөрөөр нэрлэдэг байжээ.

Уламжлал ёсоор бол гэр бүлээрээ котацуд зөвхөн оройн хоолонд төдийгүй яриа хөөрөө, ширээний тоглоом тоглоход, зурагт үзэхэд ашигладаг. Котацу бүхэл бүтэн гэр бүлийг залуугаас хөгшин хүртэл нэгтгэж, гэр бүлийн эв нэгдэл, харилцааны халуун дулааныг бий болгодог ажээ. 

Дашрамд дурдахад Японы сургуулиудад халаалт байдаггүй. Тусгай газруудад завсарлагааны үеэр хүүхдүүд гараа дулаацуулж болох халаалтын цэгүүд байдаг.

3 Герман

Германд бас бидний хэрэглэж дассан төвийн нэгдсэн халаалт байдаггүй. Хувийн байшингууд өөрийн гэсэн бойлерийн өрөөтэй, орон сууцны байшин нь усыг халаадаг тусдаа хийн тоног төхөөрөмжтэй байдаг. Хэр их хий шатаана төдий чинээ мөнгө төлдөг байна. 

Герман

Бүх батарей нь термостаттай хавхлагатай, өрөөн доторх температурыг зохицуулдаг. Өрөөний температурын талаар тусгай зөвлөмж хүртэл байдаг байна. Зочны өрөөний хувьд 20 градусын дулаан хангалттай, угаалгын өрөөнд 22 градус хүртэл, унтлагын өрөөнд 16-18 градус дулаан байх шаардлагатай. Агуулах зэрэг ашигладаггүй өрөөнд  агаарын температур 14-16 хэм байхад болдог гэнэ.

Гэр доторх температурыг 1 градусаар бууруулснаар дулааны эрчим хүчний 6 хувийг хэмнэдэг байна. 

Шөнөдөө зарим германчууд автоматаар асаж, унтардаг тохиргоотой халдаг гудас хэрэглэдэг. 

Хувийн байшинтай германчууд байшингаа халаахын тулд биомасс, түлээ, мод, дулааны насос, нарны зай хураагуур ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Төрөөс үүнийг хуулиар болон санхүүгээр дэмжиж байгаа ажээ. Саяхан Герман улсад хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд ашиглалтад орсон шинэ барилгууд сэргээгдэх эрчим хүч хэрэглэх үүрэгтэй болжээ. Засгийн газрын янз бүрийн хөтөлбөрүүдийн ачаар ногоон түлш рүү шилжсэн байшингийн эзэд шинэ тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах зардлын 15 хувийг нөхөн авдаг байна. 

4 Франц

Францад мөн төвлөрсөн халаалт байдаггүй. Үүний оронд хоёр сонголт байдаг:

1. Өрхийн халаалт нь нэг орон сууцны төвлөрсөн халаалт юм. Үүнийг байрны удирдлага асаадаг. 
2. Тусдаа халаалт. Угаалгын өрөө, бие засах газар, гал тогооны өрөөнд халуун усны зохицуулагч байдаг. Энэ бол цахилгаан эсвэл хийгээр ажилладаг халаалтууд юм.

Франц

Цахилгаан халаагуур нь хийн халаагчаас илүү түгээмэл байдаг байна. Хийн түлш шиг зардал ихтэй биш учир цахилгаан халаагуур ийн давуу талтай болдог гэнэ. Тэдгээрийн хэрэглээг цахилгааны төлбөр дээр нэмж боддог байна.

Төрөөс нь олон арван жилийн турш иргэдийг эрчим хүчийг бүх талаар хэмнэхийг уриалж ирсэн юм. 

Гэрийн дулааныг өөрөө зохицуулдаг францчууд татварт төлсөн мөнгөө хууль ёсны дагуу буцаан авах эрхтэй. Энэ тохиолдолд ажлын зардлын 25-50% -ийг хасаж тооцож, татварыг бууруулж болох юм.

Энэ нь төрөл бүрийн эрчим хүчний хэмнэлттэй ба байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж суурилуулахад хамаардаг байна.

5 Финланд

Финландын ихэнх газар нутагт гадаргаас 200 метрийн гүнд ямар ч үед +10 хэм байдаг. Ийм учраас газрын гүний чулуулгууд нь аварга том радиаторуудтай адил зуны улиралд дулааныг хуримтлуулж, өвлийн улиралд эсрэгээрээ гадагшлуулдаг ажээ.

Финланд

Финландын байшинд тусгай төхөөрөмж суурилуулдаг нь дулааны насос юм. Энэ нь мэдээжийн хэрэг хямд биш боловч 5-7 жилийн хугацаанд зардлаа нөхөж, цахилгаан эрчим хүчний 30 ба түүнээс дээш хувийг хэмнэх боломж олгодог ажээ. 

Доорх зурагт Финчүүдийн ашигладаг дулааны төхөөрөмжийг та бүхэн харж байна. Энэ нь -25 хэмд ч гайхалтай сайн ажилладаг бөгөөд 1 кВт ажилласны үр дүнд 2-оос 5 кВт хүртэлх дулааныг гадагшлуулдаг ажээ.

Энэ төхөөрөмж нь жижиг байшинд үр дүнтэй байх ба  суурилуулах өртөг нь 2000-3000 еврогоос хэтэрдэггүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()