Солонгосын "Рамдон" буюу үхрийн мах, жантай гоймон хийх жор

2020-11-14, 15:03
2,256

"Жапагури" буюу "Рамдон" нь хоёр төрлийн бэлэн гоймон болон үхрийн махаар хийдэг амархан, амтат хоол юм. Оскарын шагнал хүртсэн "Паразит" кинон дээр гарсны дараа уг хоолыг амталж үзэх хүсэлтэй хүмүүс дэлхий даяар нэмэгджээ. Ингээд амралтын өдрөөрөө уг жорыг туршиж үзээрэй! 

Солонгосын "Рамдон" буюу үхрийн мах, жантай гоймон хийх жор
Хаах
Сурталчилгаа

1 Орц:

  • 1 жантай бэлэн гоймон (Chapagetti)
  • 1 далайн бүтээгдэхүүний амттай бэлэн гоймон (Neoguri)
  • 5 аяга ус
  • 2 ногоон сонгино
  • Үхрийн гол мах

Орц:

2 Хийх дараалал:

  • Усаа буцалгаад, тэр хооронд нь ногоон сонгиноо хэрчиж тавина. 
  • Үхрийн гол махаа дөрвөлжин хэрчинэ. Аяганд хийгээд дээрээс нь бага зэрэг гүнжидийн тос, мирин цуу, давс, перец хийж амтлана. Эсвэл зөвхөн давс, перец хоёр байсан ч болно.
  • Хайруулын тавгаа халааж махаа шарна.
  • Бэлэн гоймонгуудаа задалж буцалж буй усанд хийнэ. Амтлагч, соуснуудыг шууд хийхгүй.

Хийх дараалал:

  • 2 минут чанасны дараа гоймонгийн усны талыг нь асгаж, зөвхөн гоймонг далдлах төдий ус үлдээнэ. Дараа нь гал дээр буцаан тавьж, зөөлөн галаар үргэлжлүүлэн буцалгана.
  • Дараа нь бэлэн гоймонгийн ногоо, амтлагч соуснуудыг нэмнэ. Жан гоймонг жигд бүрхтэл сайтар хутгах хэрэгтэй.

  • Гоймонгийн ус бүрэн ширгэсний дараагаар шарсан махаа нэмээрэй. Дээрээс нь хэрчсэн ногоон сонгино тавьж болно.

Ингээд л "Жапагури" бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Эх сурвалж: kimchimari

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()