Исламын шашинт эрчүүдийн толгойн гоёлын түүх ба уламжлал

Ойрх Дорнодын хүмүүсийн хувьд элсэн цөлд хурц төөнөх нар, элс шороо, халуун салхинаас толгойгоо хамгаалах шаардлагатай. Үүнээс гадна тэдний толгойн гоёл нь эзнийхээ хэн болохыг тодорхойлж өгдөг юм. Ингээд Исламын шашинт эрчүүдийн толгойн гоёлын талаар сонирхоцгооё.

Исламын шашинт эрчүүдийн толгойн гоёлын түүх ба уламжлал
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Куфиа

Хойд Африк болон Ойрх Дорнодод тархсан хамгийн энгийн толгойны гоёл бол куфиа юм. Энэхүү алчуур нь толгой болон нүүрийг өдрийн цагаар хурц нарнаас хамгаалж, харин шөнийн цагаар дулаацуулах үүргийг гүйцэтгэдэг.  

Ихэнхдээ куфиа-г икаль гэх тогтоох зориулалттай цагирагтай хамт зүүдэг.  Уг толгойн гоёлтой эрчүүдийг баруун өмнөд Ази, хойд Африк, Арабын хойгт хаа сайгүй харж болно. Оманд куфиа-г толгойгоо тойруулж зангиддаг бол Саудын Арабт икалийг ашигладаг. Харин Палестин болон Иорданд уг толгойн гоёлыг өвөрмөц маягаар зангидан өмсөж, Ясир Арафатын нэрээр арафат хэмээн нэрлэдэг аж.

Куфиа

2 Тагельмуст

Дорнын тюрбаны нэгэн хувилбар болох Тагельмустыг Хойд Африкийн уугуул үндэстэн болох туарегчууд зүүдэг. Энэ нь толгой болон нүүрийг бүхэлд нь хаадаг гивлүүр бүхий  даавуу юм. Тагельмустыг үр хүүхэддээ өв залгамжлуулан үлдээх боломжтой бөгөөд даавууны урт нь 10м, өнгө нь уламжлалаар бол цэнхэр байдаг. Туарегчууд даавуугаа гар аргаар буддаг байна.

Тагельмуст

3 Тюбетейк

Исламын шашинтнуудын дунд хамгийн алдартай малгай болох Тюбетейкийг Урал, Ижил, Кавказ, Дундад Ази, Крымийн эрчүүд өмсдөг.  Нэр нь татарын “тубэтэй” буюу “малгай” гэсэн үгнээс гаралтай аж.

Самаркандад тюбетейкийг “калпок”, Узбекистанд “дүппи”, Азербайжанд “арахчын” гэж нэрлэдэг байна. 1940-1950 оны үед зөвлөлтийн бүхий л нутагт их тархаж, ямар ч эрчүүд үүгээр гангардаг байв. Тэр үед Дундад Ази руу цөлөгдөөд эргэж ирсэн хүмүүс тюбетейкийн моодыг дэлгэрүүлжээ.

Тюбетейк нь нар салхинаас хамгаалахаас гадна хар, цагаан хэл амнаас хамгаалах бэлгэдэлтэй. Дув дугуй, конус хэлбэртэй, дөрвөн талтай, шовгор оройтой гэх мэт олон хувилбарууд бий. Зөвхөн бүсгүй хүн энэ малгайг өөрийн гараар оёдог уламжлалтай бөгөөд олон давхар даавуу, торгон эсвэл хилэн даавуу, шүрээр чимэглэж хийдэг байна.

Тюбетейк

4 Чалма (тюрбан)

Тюрбан нь нэлээд эртний толгойн гоёл бөгөөд археологийн олдвороос үзвэл 3000 жилийн өмнө ч хүмүүс зүүж байсан бололтой. Энэ нь Месопотами болон Эртний Энэтхэгийн үед хамааралтай гэсэн үг юм.

Тюрбан нь Энэтхэгийн уламжлалт толгойн гоёл бөгөөд ялангуяа Сикх хүмүүс уг гоёлыг заавал зүүх хэрэгтэй байдаг.  Харин Сикх дайчид буюу нихангичууд цэнхэр өнгийн тюрбан болон цэнхэр өнгийн хувцас өмсдөг байна.

Эрт дээр үед цэргүүд тюрбан дотор зэвсэг, бусад төрлийн аялалын хэрэгслээ авч явдаг байсан учир хэмжээ нь маш томорчээ. Яваандаа тюрбаны хэмжээнээс хамаарч эзнийх нь нийгмийн байр суурийг тодорхойлдог болсон тул эрчүүд аль болох их чимэглэл хийж, урт даавуу ашиглахыг эрмэлздэг болжээ.

Чалма (тюрбан)

5 Фез

Фез малгай нь Византийн үед үүссэн гэж үздэг ч зарим нэг эх сурвалжаас харахад Эртний Грект ч хүмүүс өмсдөг байсан байх магадлалтай.

Нэр нь уг малгайг үйлдвэрлэдэг байсан Мароккогийн Фес хотоос гаралтай. Фезийн уламжлалт өнгө нь улаан бөгөөд Мароккочууд өдгөө уг малгайг соёлынхоо салшгүй нэг хэсэг гэж үзэж, албан ёсны үйл зажиллагаанд заавал өмсдөг. Харин Оттоманы эзэнт гүрний үед Туркүүд Хойд Африкаас фез малгайн соёлыг авч, яваандаа өөрсдийн өдөр тутмын хувцас болгожээ.

Гэвч өнгөрсөн зууны 20-оод оны үед Ататюрк үндэсний хувцаслалтын шинэчлэлтийг хийснээр Турк улсад фез болон тюрбаныг зүүхийг хоригложээ.

Фез

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()