"Хувцаслалтын минимализм" - Ганцхан хослолыг бүх арга хэмжээнд зохицуулж өмсөх арга

Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд бусад ямар ч хувцастай зохих төгс хувцас заавал байх хэрэгтэй. Сонгодог хар өнгийн хослол нь зөвхөн тренд төдийгүй бүхий л нөхцөл байдалд таныг аварч чадна. Ингээд нэг хослолын тусламжтайгаар хэрхэн олон хэв маягийг бүтээх талаар зөвлөгөөг танд хүргэе.

"Хувцаслалтын минимализм" - Ганцхан хослолыг бүх арга хэмжээнд зохицуулж өмсөх арга
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ажил дээр

Хэрвээ та ажил дээрээ заавал ажил хэрэгч маягаар хувцаслах шаардлагатай бол цагаан цамц болон өмдний хослол нь таныг илэрхийлнэ.  

Ажил дээр

Харин хагас ажил хэрэгч хэв маягийг бэлхүүс тодотгосон цамц бүрдүүлэх бөгөөд та бүтэн өдрийн турш тухтай байдлыг мэдрэх болно.  Тод өнгийн хувцаснаас татгалзаарай.

2 Үдэшлэгт

Классик хэв маяг уйтгартай гэж бодох хэрэггүй.  Хар өнгийн хослолын зарим нэг хэсэгт тодотгол хийж, өнгөөр тоглосноор та гайхалтай үдэшлэгийн загварыг бүтээж чадна.

Том гоёл чимэглэл, намхан ултай гутлын тусламжтайгаар Сара Хайленд гайхалтай үдэшлэгийн загварыг бүтээжээ. Янз бүрийн аксесуараар хослолоо чимж,  өөрийн хэв маягийг бүрдүүлэхээс бүү ай. Үүнээс гадна нүүр будалтандаа анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд улаан өнгийн уруулын будаг нь таны дэгжин байдлыг тодотгож өгнө.

Үдэшлэгт

3 Дулаан хувцаслалт

Намар, өвлийн улиралд олон давхар хувцаслах нь таныг дулаан байлгаад зогсохгүй, эмэгтэйлэг байдлыг тань тодорхойлох боломжтой. Хар хослолыг oversize нэхмэл жемпер, эсвэл хоолойтой цамцтай хослуулж болно. Харин англи захтай сул пальто нь хүйтний улиралд даарахгүй байхад тусална.

Мөн том хүзүүний ороолтыг хэрэглэж болох бөгөөд сүүлийн үеийн трендийг дагахыг хүсэж байвал өмднийхөө шуумгийг урт түрийтэй гутлан дотор хийгээрэй.

Дулаан хувцаслалт

4 Спорт эсвэл чөлөөт

Та өндөр өсгийт өмсөж чаддаггүй байсан ч хар хослолоо шүүгээнийхээ мухарт хийх хэрэггүй.  Харин шинэ хэв маяг болох цагаан пүүз болон хар хослолыг өмсөөд үзээрэй.  

Үүнээс гадна юнисекс хэв маягийг ч турших боломжтой. Жишээлбэл: Эрэгтэй оверсайз пиджак нь таны эмэгтэйлэг байдлыг тодорхойлно. Гэхдээ энэ тохиолдолд өмд тань пүүзний дээд хэсгийг далдлах ёсгүй гэдгийг санаарай.

Спорт эсвэл чөлөөт

5 Өдөр тутмын

Ням гаригт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа хар хослолынхоо хамтаар хөлд эвтэйхэн буузан хоншоорт, хоолойтой нимгэн цамцыг өмсөж төвийг сахисан загварыг бүтээгээрэй.  Энэ бүхнийг та нэмэлт гоёл чимэглэл, бүсний тусламжтайгаар илүү загварлаг болгох боломжтой.

Өдөр тутмын

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()