Амьдрал дээрээ маш сайхан ааштай 25 алдартан (Тэдэнтэй уулзсан хүмүүсийн дурсамж)

2020-11-18, 13:38
33,565

Шүтэн биширдэг алдартнуудтайгаа амьдрал дээрээ таарсны дараа тэднийг үнэлэх үнэлэмж буурдаг гэсэн яриа бий. Учир нь бидний алсаас хайрладаг эдгээр хүмүүс амьдрал дээрээ бидний бодсоноос тэс өөр хүмүүс байх нь элбэг тохиолддог билээ. Гэвч энэхүү нийтлэлд багтсан алдартнууд өөрийн фенүүдэд маш сайхан сэтгэгдэл үлдээсэн бололтой. Одуудтай уулзсан хүмүүсийн сэтгэгдлийг доороос уншицгаая. 

Амьдрал дээрээ маш сайхан ааштай 25 алдартан (Тэдэнтэй уулзсан хүмүүсийн дурсамж)
Хаах
Сурталчилгаа

1 Дэниел Рэдклифф

"Нэг удаа би Дэниел Радклиффийн амттаныг аваачиж өгч байхдаа бүдэрч унаад, түүн дээр бүгдийг нь асгачихсан. Хариуд нь тэр босоод надаас уучлалт гуйсан. Дэниел үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм билээ."

Дэниел Рэдклифф

2 Уилл Смит

"Хоёр жилийн өмнө би түүний арга хэмжээг зохион байгуулсан. Тэр ажиллаж байсан бүх хүмүүст талархал илэрхийлж, нийлж тоглоом наргиан хийн хөгжилдөж байсан. Гайхалтай залуу."

Уилл Смит

3 Патрик Стюарт

"Патрик Стюарт бол гайхамшиг юм! Түүнд ресторанд хэд хэдэн удаа үйлчилж байлаа. Тэрбээр шууд гал тогооны өрөөний түгээлтийн шугам руу очиж тогооч нарт, дараа нь ажилтан бүрд талархал илэрхийлсэн . Хүн бүр л гайхсан. Тэр бидний өдрийг гэрэлтүүлж чадсан шүү!"

Патрик Стюарт

4 Барак Обама

"Би Обаматай хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр бусдыг татах гайхалтай чадвартай бөгөөд хүн бүртэй ярилцахыг хичээдэг. Гурав дахь удаагаа түүнтэй таарахад тэр намайг таньж байсан. Ямар гайхалтай хүн бэ гэж бодож байлаа?"

Барак Обама

5 Робин Вильямс

"Нэг удаа ээж минь Робин Вильямстай таарч түүн дээр очоод хамтдаа зургаа авахуулахыг хүссэн юм. Тэр үед Вильямсийг "Хүслээ шивнээрэй" гэх санд зориулж ямар нэгэн зүйл хийж байсныг ээж мэдээгүй тул тэр хүлээсээр байв. 20-30 минутын дараа үйл ажиллагаа дуусахад олон хүүхэд, насанд хүрэгчид түүнтэй хамт зургаа авахуулахыг хүссэн бөгөөд тэрээр зориуд хойшлуулаад туслахууддаа “Эмэгтэй зураг авахуулах гэсэн юм шиг байна” гэж хэлээд зураг авахуулсан. Ээж мань маш их баяртай байсан. Тэр үнэхээр даруухан залуу байсан."

Робин Вильямс

6 Жефф Голдблюм

"Жефф Голдблюмыг сайхан сэтгэлтэй хүн гэдгийг би баталж чадна. Би түүний тоглосон нэг кинонд олны хэсэгт тоглосон. Түүнийг зураг авалтын талбайд ирэхэд зураг авалтын багийн нэг муухай ааштай эмэгтэй Жеффээс гарын үсэг асууж битгий зовоо гэж биднийг зандарсан. Үүнийг сонссон бололтой тэр даруй Жефф бидэнтэй ярилцахаар ирсэн юм."

Жефф Голдблюм

7 Жим Керри

"Арван нэгэн настай байхдаа би аав ээжийнхээ уригдсан үдэшлэг дээр Жим Керритэй танилцаж байсан юм. Тэр зүгээр байж байгаад  намайг түүн рүү ширтэж байгааг анзаарч "Маск" дээр гаргадаг царайгаа гаргаад над руу ширтсэн. Тэр үнэхээр хөгжилтэй бөгөөд сайхан сэтгэлтэй залуу байх."

Жим Керри

8 Леди Гага

"Манай аав Лэди Гагатай Нью Йоркийн нэг ресторанд уулзаж, түүнийг амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хамгийн эгдүүтэй хүн байсан гэж хэлсэн. Түүнтэй уулзсаны дараа шүтэн бишрэгч нь болсон."

Леди Гага

9 Ян МакКелен

"Ян Маккелен театрын шатан дээр миний хажууд суугаад яриа эхлүүлсэн. Энэ үнэхээр гайхалтай байсан, би үүнийг хэзээ ч мартахгүй!"

Ян МакКелен

10 Том Хиддлстон

"Том Хиддлстон надад миний нохойг "мундаг нохой байна" гэж хэлсэн. Миний амьдралын хамгийн сайхан мөч."

Том Хиддлстон

11 Гордон Рамси

"Олон хүмүүс Гордон Рамсиг амьдрал дээрээ хайр татам хүн гэж хэлдэг. Миний эгч үүнийг баталж чадна. Тэр Корнуолл дахь Рамсигийн байнга буудалладаг зочид буудлын ресторанд ажилладаг байсан юм. Тэр санамсаргүйгээр ямар нэгэн юм асгачихаад маш их санаа зовж байсан боловч Гордон халуун дотноор инээмсэглээд: "Хонгор минь бүх зүйл зүгээр" гэж хэлсэн."

Гордон Рамси

12 Стив Ирвин

"Би олон алдартантай таарч байсан ч тэдний хэн нь ч Стив шиг хүн байгаагүй. Би 11 настай байхдаа түүнтэй бассейнд орсныхоо дараа цахилгаан шатанд таарч байсан юм. Стив шууд л надтай ярьж, миний нэрийг, намайг хаанаас ирснийг, бассейнд надтай хамт матар байгаа эсэхийг асууж, гэнэт матар харвал түүнийг дуудахыг хүссэн. Өнөөг хүртэл энэ яриаг санаад би аз жаргалтай болдог."

Стив Ирвин

13 Хью Жекман

"Миний найз X-Men: The Beginning киноны нээлтэд очсон. Жэкменийг хүмүүс шөнөжингөө кино театр дээр хүлээж байлаа. Түүнийг сэрэх үед Хью Жекман бүх хүмүүст өглөөний хоол болгож сэндвич, жүржийн шүүс тараасан байж. Тэнд дор хаяж 100 хүн байсан гэсэн."

Хью Жекман

14 Жейсон Момоа

"Жейсон Момоа бол жинхэнэ "эрдэнэс" юм. Тэр юманд үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг, харилцаа сайтай хүн байсан."

Жейсон Момоа

15 Хью Лори

"Хью Лоритэй танилцсаныхаа дараа түүнийг хамгийн эгдүүтэй, даруухан оддын нэг гэж би баттай хэлдэг болсон. Тэр шүтэн бишрэгчидтэйгээ харьцахдаа хүн бүртэй өөрийн найз шиг яриа өрнүүлдэг. Хью хүмүүсийн нэр, хувийн мэдээллийг гайхалтай нарийвчлалтай санадаг бөгөөд түүнтэй хийсэн яриа бүхэн үнэ цэнэтэй байдаг."

Хью Лори

16 "Бөгжний Эзэн"-ий хоббитууд

"Бөгжний эзэн" киноны зураг авалт үргэлжилж байх үед бүх хоббитууд болох Элиа Вуд (Фродо Баггинс), Шон Остин (Самвайз Гэмжи), Билли Бойд (Перегрин Түүк), Доминик Монаган (Мериадок Брэндибак) нар ээжийн мань видео дэлгүүрт очиж Питер Жексоны бүх киног худалдан авсан. Тэд үнэхээр хайр татам байсан юм."

"Бөгжний Эзэн"-ий хоббитууд

17 Том Хэнкс

"Би 90-ээд оны сүүлчээр Диснейлэндэд ажиллаж байхпаа Том Хэнкс 25 хүүхдийн аяллын бүлэгт тур хийж байхыг харсан. Тэр өөрөө аялалыг удирдаж байсан бөгөөд тэднийг Диснейн аялалын хөтөч дагалдаж байсан."

Том Хэнкс

18 Роберт Дауни

"Бид нэг нислэгээр ниссэн ... Тэр бол үнэхээр гайхалтай, сэргэлэн цовоо хүн."

Роберт Дауни

19 Аль Янкович

"Би кино урлагт ажилладаг. Аль Янкович бол зүгээр л галзуу, хайр татам хүн. Би түүнээс зураг авахуулахыг хүсэхэд тэр аавд минь зориулж 10 секундын видео бичлэг хийж өгсөн."

Аль Янкович

20 Двейн Жоннсон

"Ээж, эгч хоёр мань Двейнтэй зүгээр л бөх байхад нь танилцсан. Тэд хүүхдийн суудал, олон ачаа тээштэй байсан нь онгоцноос буухад төвөг болж, олон хүн тэднийг хүлээж байсан. Дараа нь нэг аварга залуу тэдэнд тусламж санал болгосон нь Двейн байсан. Ингэж л Двейн Жонсон ямар хүн чанартай вэ гэдгээ харуулсан юм."

Двейн Жоннсон

21 Энн Хэтэуэй

"Тайзны ард зогсоод түүнийг гарч ирэхийг нь хүлээж байхдаа бид түүнтэй ярилцсан удаатай. Тэр надад өөрийгөө ямар болхи хүн бэ гэж хэлээд бид энэ талаар хошигнож эхэлсэн юм. Дараа нь түүнийг тайзан дээр дуудахад тэр шатаар өгсөж байхдаа бүдэрч унаад над руу эргээд бид хамт инээлдсэн. Тэр бол үнэхээр сайхан хүн. Би түүнтэй тааралдсандаа баяртай байна."

Энн Хэтэуэй

22 Леонард Нимой

"Би Леонард Нимойтой хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр үнэхээр дажгүй хүн байсан. Тэр миний ажилладаг газарт жүжиг тоглодог байсан бөгөөд бид бүгд түүнийг ирнэ гэдгийг мэдэж байсан тул хэзээ ирэхийг нь харахаар үүдний ширээнд суулаа. Хамгаалагч нар нь түүнийг машинаас барилга руу дагуулан явсан бөгөөд бид хажуугаар нь өнгөрөхдөө түүнтэй мэндчилсэн. Тэд түүнийг тоглолтын өмнө амрахаар жүжигчний үүдний өрөөнд аваачсан. Үүний дараа удалгүй тэр гудамжинд эргэж ирээд бидэнтэй хамт суугаад хамтдаа зугаалж, хоол унд, ойр орчмын ямар газруудаар аялж болох талаар ярилцсан юмМиний амьдралын хамгийн гайхалтай уулзалтуудын нэг."

Леонард Нимой

23 Том Фелтон

"Том Фелтон (Харри Поттерын Драко Малфой) их дажгүй хүн байсан, би түүнтэй нэг өдөр Комик-Кон дээр танилцсан, тэр намайг сайхан инээмсэглэдэг гэж хэлсэн :)"

Том Фелтон

24 Долли Партон

"Долли Партон бол миний уулзаж байсан хамгийн эелдэг, найрсаг, зочломтгой хүмүүсийн нэг. Түүний нэг концерт дээр би арын албанд ажиллаж байсан юм. Миний даалгавар бол тайзны арын зочдод зориулж буфет ширээ бэлдэж, үл үзэгдэх хэвээр байх явдал байв. Тэр өрөөнд орж ирээд гэр бүлийнхээ гишүүдтэйгээ мэндэлж байгаа мэт мэндчилсэн. Дараа нь тэр намайг болон манай хамтрагчийг хараад “Нааш ир. Бид бүгдээрээ нэг гэр бүл!" гэж хэлсэн."

Долли Партон

25 Стэн Ли

"Би Стэн Литэй бүр хоёр ч удаа (Comic-Con-ийн хоёр жил) уулзаж байсан. Анх түүнтэй хамт зургаа авахуулсан ч түүнд битгий хүрээрэй, битгий яриарай гэж хамгаалагч нар нь хэлсэн. Намайг дөхөж очиход (тэр үед би 15 настай байсан байх) тэр сайхан инээмсэглээд надтай мэндэлсэн. Хоёр дахь удаагаа тэр надад зурган дээр гарын үсгээ зурж, надад болон аавд минь маш сайхан хандсан."

Стэн Ли

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()