Шашны аймшигтай зан үйл бүхий дэлхийн 5 үндэстэн

Хэдийгээр даяаршил, барууны соёл хүрээгүй газар дэлхий дээр цөөхөн үлдсэн ч зарим газарт шашны аймшигтай зан үйлүүд байсаар л байна. Бидний хувьд энэ бүхэн аймшигтай санагдах ч тухайн үндэстний хувьд бол энгийн л үзэгдэл гэнэ.

Шашны аймшигтай зан үйл бүхий дэлхийн 5 үндэстэн
Хаах
Сурталчилгаа

1 Шоргоолжтой бээлий

Амазоны ойд амьдардаг Сатере-Маве омгийнхны дунд нэгэн хачирхалтай уламжлал байдаг бөгөөд үүнд шоргоолжийг ашигладаг гэнэ. Эрийн цээнд хүрсэнд тооцогдох хөвгүүд нэн түрүүнд нутгийн бөөгийн хамтаар аварга шоргоолж түүхээр явдаг аж.

Цуглуулсан шоргоолжнуудыг тусгай ургамлын хандаар утаж унтуулдаг бөгөөд дараа нь тэднийг тусгай бээлийнд хийдэг гэнэ. Ингээд хөвгүүд шоргоолж дүүрэн бээлийд гараа хийх бөгөөд хамгийн багадаа 10 минут тэсэх хэрэгтэй байдаг аж.  Уг шоргоолжнууд маш ууртай учир энгийн шоргоолжноос хэд дахин хүчтэй хаздагаараа илүү онцлог. Өвчин бага мэдрэхийн тулд хөвгүүд дэвхцэн цовхчиж, бүжиглэх ёстой. Ийнхүү тэд 20 удаа шоргоолжтой бээлийд гараа хийснээр эцэст нь эр хүн болсонд тооцогддог байна.

Шоргоолжтой бээлий

2 Нас барсан хүний чандраар хийсэн хоол

Бразилийн хойд хэсэг болон Венесуэлийн өмнөд хэсэгт яномами гэх омгийнхон бий. Энэхүү омгийнхон 11 мянган жилийн турш алслагдмал амьдарч байгаа бөгөөд орчин үеийн соёл иргэншлийн талаар төдийлөн мэдэхгүй.  

Тэдний энэхүү хачирхалтай, аймшигтай уламжлал нь нутгийн иргэдийн хувьд чухал үүргийг гүйцэтгэдэг аж. Омгийнхны хэн нэгэн нас барах үед цогцсыг нь чандарладаг байна. Ингээд чандрын үнсийг цагаалганы шөл болох таван салаагийн шөлөнд нэмдэг гэнэ. Нас барсан хүний цусан төрлийн  хамаатнууд энэхүү чандартай шөлийг уудаг бөгөөд энэ нь талийгаачийн сүнс гэр бүлийнхээ хэн нэгний дотор амьдарч байгаа болохыг илэрхийлдэг байна.

Нас барсан хүний чандраар хийсэн хоол

3 Хүүхдийг адислаж 15 метрийн өндрөөс шидэх

Энэтхэгийг Гришневорын сүмд 2 ой гарантай хүүхдийг адислахдаа чанга уйлуулахын тулд нэн түрүүнд маш хүчтэй сэгсэрдэг байна. Харин дараа нь 15  метрийн өндрөөс  шидэх бөгөөд доор нь эцэг эх нь хүүхдээ даавуун дээр тосож авдаг гэнэ.  

Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ барьж авч чаддаг ч заримдаа санаандгүй байдлаар алдаж, хүүхэд нас барах нь бий. Дээрээс унасан хүүхдийг эцэг эх нь гэхээсээ илүү өөр хүмүүс барьж, гар дамжуулдаг байна. Учир нь дээрээс унасан хүүхдэд хүрсэн хүн бүр аз жаргалтай байх болно гэсэн  сүсэг бий.

Хүүхдийг адислаж 15 метрийн өндрөөс шидэх

4 Эр хүн болохын тулд тамлал хүртэх

Папуагийн нэг омогт эр хүн болохын тулд эрүүдэн шүүлтийг давах хэрэгтэй болдог гэнэ. Эр хүн болохын тулд түүний биеэс эхийн цус урсаж гарах хэрэгтэй гэж үздэг бөгөөд эхийнх нь цусанд матрын сүнс шингэсэн гэж эртний домогт үздэг байна. Үүний тулд хөвгүүнийг харгислан зодож, харин дараа нь цээжийг нь зүсдэг аж.

Олон цагийн турш түүнийг хулсны хурц найлзуураар зодно. Энэ хугацаанд эмэгтэй хүнтэй дуугарах, өвчин намдаагч хэрэглэхийг хориглоно. Ингээд зан үйл дууссаны дараа тэр албан ёсоор эр хүн болдог аж.  Үүнээс гадна бүтэн сарын турш хөвгүүд тусгаарлагдмал орчинд байдаг бөгөөд энэ хугацаанд матрын сүнс зайлна гэж үздэг байна.

Эр хүн болохын тулд тамлал хүртэх

5 Үхлээс айхгүйн тулд хүний мах идэх

Энэтхэгийн Варанаси нутагт агрохи гэх омгийнхон байдаг бөгөөд тэд хүний мах иддэгээрээ алдартай. Тэд хүний энэ амьдралын хамгийн том айдас нь үхэл гэж үздэг. Харин үхлээс айх нь сэтгэлийн амар тайван байдлыг үймүүлдэг гэнэ.  

Тиймээс  агрохичууд нас барагсдын махыг идэж, ариусдаг байна. Хиндуист номлолын дагуу таван төрлийн хүнийг чандарлаж болдоггүй гэжээ. Үүнд: Жирэмсэн, гэрлээгүй эмэгтэй, хүүхэд, гэгээнтэн болон могойнд хатгуулж нас барсан хүмүүс багтана. Хэрвээ дээрх хүмүүс нас барвал тэднийг Ганга мөрөнд тавьж урсгадаг аж. Харин агрохичууд тэдгээр хүмүүсийнцогцсыг Ганга мөрнөөс гаргаж, зоог болгон барьж ариусдаг гэнэ.

Үхлээс айхгүйн тулд хүний мах идэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()