1950 оны үед хөдөө тосгоноос ард иргэд хот руу их хэмжээгээр нүүн суурьшиж эхлэх үед Хятад улсад ард иргэдийг заавал эрүүл байлгах хөдөлгөөн эхэлсэн бөгөөд үүнд дасгал хөдөлгөөн багтаж байжээ.
Эрүүл мэндийн төлөөх тэмцэл одоог хүртэл үргэлжилж байгаа юм.
Хятадад 60-аас дээш насны 140 сая гаруй өндөр настан байдаг бөгөөд тэд өглөө бүрийг дасгалаар эхлүүлдэг байна.
Тэдгээрийн 64 сая орчим нь уламжлал аргаар дасгал хөдөлгөөн хийхийг илүүд үздэг.
Үүнээс гадна эх оронч үзлийн талаар ч огт мартаагүй бөгөөд энэ нь нэг ёсондоо байлдааны бэлтгэл болжээ.
Нас, цаг агаарын байдлаас үл хамаарч Хятадууд дасгал хийдэг. Энэхүү багш 77 настай бөгөөд одоо ч дасгал хийсээр байна.
Хятадууд өөрийн бие галбираас үл ичиж, олон нийтийн газар дасгал хийнэ.
Таны бие галбир ямар байх нь хэнд ч хамаагүй.
Хагас зууны дотор ушугийн дасгалыг аэробик болон орчин үеийн спортын төрөл болтол хөгжүүлсэн байна.
Хятадын уламжлалт тулааны урлагууд үүнд ихээр нөлөөлжээ.
Үүнээс гадна Европ бүжгийг өглөөний дасгалын оронд хийх болсон.
Хамтрагчгүй бол ганцаараа хичээллэсэн ч болно.
Хүүхдүүдээ ч тэд мартаагүй бөгөөд завсарлагааны цагаар хүүхдүүд йогоор хичээллэнэ.
Майкл Жексоны дууны аян дээр ч бүжиглэнэ.
Гэвч барууны амьдралын хэв маяг Хятад улсад нэвтэрснээр таргалалт ялангуяа хүүхдийн таргалалт маш ихээр газар авч байгаа. Тиймээс ч улсын хүрээнд хүүхдэд зориулсан тураах зуслан хүртэл бий болжээ.
Харин зунаас бусад улиралд жин хасах хүмүүст зориулсан үнэгүй клубууд ажилладаг байна.
Гэхдээ Хятад улс иргэн бүр эрүүл амьдрах ёстой гэсэн хэв маягийг баримталсан хэвээр байгаа гэдгийг санах нь зүйтэй.