Танаас бусад бүх хүмүүс амжилттай яваа мэт санагддаг бол үүнийг уншаарай!

Амжилт гэдэг нь хэн нэгнийг амьдралын тодорхой өндөрлөгт хүрэх үед нь зарим нь чин сэтгэлээсээ баярлаж, зарим нь хараар атаархах явдал юм. Заримдаа эргэн тойронд байгаа бүх хүмүүс амжилтад хүрч байгаа юм шиг санагдаж эхэлдэг. Тийм үед бид өөрийгөө дэлхий ​​дээрх цорын ганц бүтэлгүй хүн мэтээр төсөөлдөг шүү дээ. Гэхдээ энэ бол буруу үзэл бодол юм...

Танаас бусад бүх хүмүүс амжилттай яваа мэт санагддаг бол үүнийг уншаарай!
Хаах
Сурталчилгаа

1 "Амжилт"-ын буруу үнэлгээ

Юуг амжилтад тооцож болох вэ? Бидний нийгэмд өндөр цалинтай, сайхан ажил эрхэлдэг, өөрийн гэсэн орон сууцтай амьдрахыг "хүний дайтай" гэж сая нэг юм үнэлдэг шүү дээ. 

Гэхдээ хүмүүс биднээс арай дээр амьдардаг болохоор л тэднийг амжилттай байна гэж бодох үе бий. Хорин настай найз тань өв залгамжлан гурван өрөө байртай болсон тул та түүнийг өөрөөсөө илүү амжилттай гэж бодож болох юм. Гэхдээ энэ төрлийн зүйл хувийн амжилт биш гэдгийг ойлгох нь зүйтэй.

"Амжилт"-ын буруу үнэлгээ

2 Амжилтад хүрсэн хүмүүс амжилтаа хуваалцах дуртай байдаг бол жирийн хүмүүс чимээгүй байх нь олонтаа

Бүтэлгүйтлээ гэж цээжээ дэлдэн, бүтэлгүйтсэн зүйлийнхээ талаар ярих дуртай хүн байдаггүй. Хүмүүс ч өөрсдөө бусдын азгүйтлийг сонсох дургүй байдаг. Үүний эсрэгээр зарим тэрбумтан хорин жилийн өмнө агааржуулагчаа хэрхэн яаж өөрөө засдаг байсан, одоо зуун долларын дэвсгэртээр тамхи асааж чаддаг тухайгаа ярихыг сонсох сайхан байдаг.

Эдгээр амжилттай хүмүүсийг хараад та ерөнхийдөө хүн бүхэн хүссэн зүйлдээ хүрэх боломжтой гэдэгт  итгэж өөрийгөө зоригжуулж эхэлдэг. 

Амжилтад хүрсэн хүмүүс амжилтаа хуваалцах дуртай байдаг бол жирийн хүмүүс чимээгүй байх нь олонтаа

3 Зөвхөн онцлох үйл явдлыг тодруулах хандлага

Тархи маш сайн зохион байгуулалттай тул зөвхөн сайныг нь л санадаг бөгөөд харин эсрэгээрээ адреналин, кортизол болон бусад стрессийн дааврыг ялгаруулахгүйн тулд муу зүйлсийг мартаж орхидог.

Танд тод мэдрэмж үлдээж чадсан учраас л та бусад хүмүүсийн амжилтыг санаад байдаг. "Би амжилтад хүрэхийн төлөө хичээвэл бас ингэж амьдарч чадна" гэсэн атаархал танд төрөх нь ойлгомжтой юм. Энэ нь зорилгодоо хүрэх урам зоригийг өгдөг гэж ойлгож болно. 

Энэ хүмүүс өөрт ашигтай тод үйл явдлуудыг л санаж байдаг гэсэн үг юм. Амжилт нь амьдралын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой тул тархи энэ мэдээллийг илүү сайн хадгалдаг. 

Зөвхөн онцлох үйл явдлыг тодруулах хандлага

4 Өөртөө итгэлгүй байдлаас болж амжилтаа дутуу үнэлдэг

Ихэнхдээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүмүүс өөрийн амжилтаа чамлах шалтгаан болдог. Жишээлбэл та ямар нэгэн тэмцээнд түрүүлээд өөр нэг хүн ч мөн тантай адил амжилт гаргасан байхыг хараад та өөрийгөө түүнтэй харьцуулж эхэлдэг. Ингээд л хүмүүс өөрсдийн амжилтыг өөрийгөө бусадтай харьцуулснаар дутуу үнэлдэг байна. 

Өөртөө итгэлгүй байдлаас болж амжилтаа дутуу үнэлдэг

5 Бусдын нөлөө

Бусад хүмүүсийн ололт амжилтыг хэт их үнэлдэг эцэг эх, хамаатан садны тухай энд ярьж байна. Хүүхдүүдийн амжилтыг доош татдаг зүйлүүдийн нэг бол тэдний эцэг эхийн найзуудын хүүхдүүд байдаг шүү дээ. 

Эцэг эхчүүд хүүхдүүдээ бусадтай харьцуулж эхлэх үед тэд ч үүнд автаж ирээдүйд өөртөө итгэлгүй нэгэн болж өсдөг. 

Бусдын нөлөө

6 Мэдээллийн хэт ачаалал

YouTube, TikTok дээр хүмүүсийг итгэмээргүй зүйл хийж байгааг хараад та юу боддог вэ? Хүмүүс сонин содон бүхий л зүйлсийг хийж чадаж байхад хэмээн та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулдаг юм биш биз?

Бид үүнийг хаа сайгүй хардаг бөгөөд энэ нь зөвхөн хүмүүсийг хөгжихөд тусалдаг төдийгүй бидэнд дарамт учруулдаг. Хэрэв хэн нэгэн үүнийг аль хэдийн чамаас илүү сайн хийж байгаа бол яагаад ийм зүйл хийх хэрэгтэй вэ? Үүнээс болоод эргэн тойронд байгаа бүх хүмүүс амжилтад хүрсэн харин та л азгүй мэт мэдрэмж төрөх нь элбэг байдаг байна.

Сошиал медиа бол хүмүүс өөрсдийн амжилтаа  л гайхуулдаг "газар" гэдгийг үргэлж санах нь зүйтэй юм. 

Мэдээллийн хэт ачаалал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()