"Хувиралтын мастер" - Чадварлаг жүжигчин Кристиан Бэйлийн амьдрал

2020-11-22, 16:49
3,421

Хүн бүрийн хайртай супер баатар Бэтмэний дүрийг хамгийн гайхалтай бүтээсэн жүжигчин бол Кристиан Бэйл юм. Гэтэл тэрээр сүүлд тоглосон кинондоо зориулж булчинлаг, царайлаг төрхөө орхиж, 20 кг жин огцом нэмсэн нь үзэгчдийг алмайруулжээ. Ингээд Британийн алдарт жүжигчинд юу тохиолдсон, тэр яагаад гэр бүлийнхэнтэйгээ муу харилцаатай байдгийг энэхүү нийтлэлээс уншаарай.

"Хувиралтын мастер" - Чадварлаг жүжигчин Кристиан Бэйлийн амьдрал
Хаах
Сурталчилгаа

Жүжигчний ар гэрийнхэн түүнийг шинэ кинонд дүр бүтээхээр жин нэмэхийг эсэргүүцэж байв. Гэхдээ Кристиан өөрөө бүх шийдвэрийг гаргажээ. Тэрбээр 2018 онд "Vice" хэмээх намтар уран бүтээлд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Чейнигийн дүрд тоглосон байна. Алдарт улс төрч нь нэлээд махлаг нэгэн тул сайхан бие галбиртай Бэйл жингээ нэмэх шаардлагатай болжээ.

Энэ бол кино урлагийн түүхэн дэх хамгийн сонирхолтой өөрчлөлтүүдийн нэг юм. Супер баатар Бэтмен дунд насны бүдүүн халзан болж хувирсан юм.

Кристиан Бэйл эрс шулуун зан чанар төдийгүй тоглох гэж буй дүрдээ бүрэн орж чаддаг гэдгээрээ алдартай. Энэ араншингийнхаа улмаас тэрбээр тоглож байсан киноныхоо найруулагчидтай хүчтэй зөрчилдөх тохиолдол ч гардаг байна. 

Кристиан хүүхэд байхаасаа л нэр алдарт хүрэх замд орсон. Хүү Стивен Спилбергийн “Empire of the Sun” кинонд тоглож байхдаа өөрийгөө Холливудын кино ертөнцөд эргэлт буцалтгүй орсныг мэджээ. Удалгүй тэрбээр гэр бүлийнхээ гол тэжээгч болсон бөгөөд түүний эцэг эх Дэвид, Женни нар үүнийг нь идэвхтэй дэмжсэн байна.

Кристиан ээж Женни, эгч Луизагийн хамт

Кристиан анх 8 настай байхдаа "Ленор"-ын сурталчилгаанд дэлгэцэн дээр гарч байжээ. Хоёр жилийн дараа  The Nerd" кинонд Мистер Биний дүрээр алдаршсан Роуэн Аткинсонтой хамт тоглосон юм. Эцэст нь хүү Стивен Спилбергийн "Empire of the Sun" киноны гол дүрд тоглож, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Гэхдээ түүний эрт үеийн алдар нэр нь ангийнхан, үе тэнгийнхний дунд хар атаархлыг төрүүлсэн байна.

“Хэсэг залуус намайг хэдэн жилийн турш байнга зоддог байсан. Миний хувьд энэ бол жинхэнэ там байсан" гэж жүжигчин эр дурсаж байв.

Нэмж дурдахад тэрээр бага наснаасаа эхлэн гэр бүлийнхээ гол "тэжээгч" болж хувирсан нь дарамтад орох өөр нэг шалтгаан нь болжээ. Тэрбээр нэг бус удаа урлагийн карьераа орхих талаар бодож байжээ.

Жүжигчний аав нь хүүгээ кино урлагт үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсдэг байсан бол ээж нь түүнийг Их Британид үлдэж, их сургуульд сураасай гэж хүсдэг байсан тул тэд үргэлж хэрэлдэж муудалцдаг байсан байна. 

1991 онд Кристиан эгч Луизагийн хамт Лос Анжелес руу нүүсэн байна. Тэр үеэс л Бэйл гол дүрийн төлөө Леонардо Ди Каприотой "хүйтэн дайн" эхлүүлжээ. Үүнд ихэвчлэн Лео ялж байсан бөгөөд тэрбээр "Титаник", "Ромео Жульетта" кинонд Бэйлийн оронд тоглосон юм. 

Кристиан Бэйлийн нэр 2004 онд "Машинист" сэтгэлзүйн триллер кинонд тоглосны дараа дахин дэлхий даяар цуурайтсан юм. Дүрийн хувьд тэрбээр 28 кг жин хасах ёстой байсан бөгөөд жүжигчин ядарснаас болж хөлөө арай ядан өргөж байжээ.

2005 онд жүжигчин "Batman Begins" кинонд өөрийн хамгийн алдартай дүр болох Бэтмэний дүрийг бүтээхийн тулд Бэйл 45 кг жин нэмжээ.

Жүжигчний хувийн амьдралын талаар дурдвал олон уналтаар дүүрэн байсан юм. 2000 онд Бэйл загвар өмсөгч асан Сандра "Сиби" Блазичтай гэрлэж, 2005 онд  охинтой болжээ. Тэр хүссэн бүх зүйлдээ хүрсэн мэт байсан ч бүх зүйл талаар болсон юм.

2008 онд "The Dark Knight" киноны нээлтийн өмнөхөн Кристиан өөрийн ээждээ гар хүрсэн тухай эгч нь цагдаад мэдэгджээ. Нотлох баримт олдоогүй боловч тэр үеэс хойш жүжигчин ээж, эгчтэйгээ холбоо барихаа больжээ.

Удалгүй Кристиан Терминатор киноны ажилдаа орсон байна. Тэрбээр дүрдээ хэт орсноос амьдрал дээрээ түрэмгий зан араншин харуулдаг болсон ажээ. 

"Жүжигчид намайг хэтэрхий дүрдээ орж байна хэмээн шүүмжлэх болгонд би тэдэнтэй харьцахгүй байхыг хичээж, хоосон өрөөнд дүрээ бэлдэхийг илүүд үздэг" гэж Бэйл хэлж байсан юм. 

Дик Чейнигийн дүрд бэлтгэхийн тулд Бэйл улс төрчийн оюун санаа, гадаад төрх байдалд бүрэн автсан байв. Тэрбээр 18 кг жин нэмж, үсээ хусуулж, өдөр бүр 4 цагийг будалт хийлгэхэд зориулдаг байв. Жүжигчин дүрийнхээ дохио зангаа, ярианы хэлбэрийг анзаарч, чадварлагаар дамжуулж, түүний тухай мэдээг уншихад хэдэн цагийг зарцуулжээ.

Төгс гүйцэтгэсэн дүрийн төлөө өөрсдийн эрүүл мэндийг хойш тавих нь цөөн хэдэн жүжигчдийн хийж чадах золиос юм. Кристиан Бэйл өөрийн ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ үнэнчээр зүтгэдэг нэгэн ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()