Эцэг эхчүүд хүүхдээ хоцруулахгүйн тулд сургуулийн хашаа давуулж "шидэх" явдлыг Францад хоригложээ

Францын нэгэн сургуульд эцэг эхчүүдийг хичээлээс хоцорсон хүүхдээ 2 метр гаруй өндөр хашаа бүхий хаалгыг давуулахгүй байхыг сануулж, сэрэмжлүүлэх тэмдэг байрлуулжээ. Тодруулбал, Францын өмнөд хэсгийн Авиньон хотын Трияд (Trillade) бага сургуулийн гадаа самбар байрлуулж "Би хүүхдүүдээ хаалга давуулж хаядаггүй!" гэж бичсэн байна.

Эцэг эхчүүд хүүхдээ хоцруулахгүйн тулд сургуулийн хашаа давуулж "шидэх" явдлыг Францад хоригложээ
Хаах
Сурталчилгаа

Тус сургууль өглөөний 8 цаг 30 минутанд хаалгаа барьдаг тул хүүхдээ хоцроосондоо сандарч, 2 метр өндөр хаалгыг нь давуулах тохиолдол олон гардаг байна. 

 

Ингэснээр хүүхэд унаж бэртэх эрсдэл өндөр тул сургуулийн зүгээс сэрэмжлүүлэг болгон ийм алхам хийжээ.

Уг арга хэмжээг санаачилсан сургуулийн ахлах багш Санаа Мезиане хариуцлагагүй эцэг эхчүүдийн хэрээс хэтэрсэн энэ үйлдлийг хориглосноор цаашлаад үүсэж болзошгүй аюулаас сэргийлэх болно гэж нэмж тайлбарласан байна.

Франц улс өнгөрсөн сард болсон террорист халдлагаас үүдэж сургуулийн ойр орчим дахь аюулгүй байдлыг чангатгаад байгаа юм. 

Өнгөрсөн сарын сүүлчээр Макроноор удирдуулсан аюулгүй байдлын яаралтай хуралдааны дараа Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан дипломат албаны, сургууль, соёлын хүрээлэнгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()