Энэ оны хамгийн том археологийн нээлт - Египетийн эртний худгаас илрүүлсэн олдворууд

Археологчид "Саккара некрополис" хэмээх дурсгалт газраас 100 гаруй бүрэн бүтэн авс, 40 баримлыг илрүүлсэн болохыг Египетийн Аялал жуулчлал, археологийн яам зарлажээ. Энэ бүх баялаг нь эртний гурван худагт малтлага хийх явцад илэрсэн байна. 

Энэ оны хамгийн том археологийн нээлт - Египетийн эртний худгаас илрүүлсэн олдворууд
Хаах
Сурталчилгаа

10-р сарын 3-ны өдөр 59 ширхэг "саркофаги" буюу чимэглэлт авс олдсон тухай мэдээлэл цацагдаж байсан. Энэ удаад 2500 гаруй жилийн өмнө битүүмжилсэн авснууд, хөшөө баримлуудыг Саккара дахь алдарт Жозерын пирамидын хормойд дэлгэн тавьжээ.

Хэвлэлийн бага хурал дээр Египетийн Аялал жуулчлалын сайд Халед Эль-Энани хэсэг элчин сайд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан үг хэлжээ. Яг энэ арга хэмжээний үеэр муммигийн нэгийг нь рентген шинжилгээнд хамруулж нас, хүйс, занданшуулсан аргыг нь тодорхойлжээ.

Египетийн аялал жуулчлалын сайд дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусын аюул Саккара дахь малтлагын ажлыг зогсоох шалтгаан болохгүй гэж нэмж хэлсэн юм. Египетийн багууд гадныхны оролцоогүйгээр хийсэн энэ жилийн нээлтүүдээр маш их бахархаж байгаагаа Эль-Энани онцлов.

Модон авснууд худаг дотор 12 метрийн гүнээс олдсон байна.

Урьдчилсан судалгаагаар эдгээр авснууд нь Египетийн 26-р гүрний буюу Птолемейн удмын фараонууд, өндөр албан тушаал түшмэдүүд, язгууртнуудынх болох нь тодорхой болжээ.

 

Птолемейн удмынхан Египетийг 300 орчим жилийн турш, МЭӨ 320 оноос МЭӨ 30 он хүртэл захирч байжээ. 

"Энэ нээлт ингээд дуусгавар болох зүйл биш, энэ бол зөвхөн эхлэл гэдэгт бид үзэж байна" хэмээн Эль-Энани мэдэгдсэн юм. Сайдын хэлснээр одоогоор археологичид энэ бүсээс олдворуудын зөвхөн нэг хувийг л олж илрүүлээд байгаа гэнэ. 

Хэд хэдэн модон баримал, алтан бүрмэл шарилуудыг маш сайн нөхцөлд олон зуун жил хадгалсан байх ажээ.

Олдворуудын дотор эртний египетчүүд талийгаачдад хойд ертөнцөд үйлчлэх зорилгоор булшинд байрлуулсан хэд хэдэн баримал олдсон байна. 

Авснуудын газар доор чулуун хавтангаар халхалж сайтар нууж байрлуулсан байжээ. 

Эдгээр бүх олдворыг 2500 жилийн турш битүү байсан худгаас гаргаж авсан байна. 

Саккара нь Каираас өмнө зүгт 30 км зайд байрладаг.

Саккарад арав гаруй пирамид, эртний сүм хийд байх ба ариун амьтдыг оршуулсан газар ч байдаг. 

Гизагийн алдарт пирамидын цогцолбороос хоёр км зайд босгож буй Их Египетийн музейг 2021 оны 6-р сард нээхээр төлөвлөж байгаа бөгөөд Саккара дахь олдворуудыг цуглуулгадаа нэмж оруулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()