Сэжиг хүрмээр харагдах ч асар үнэтэй 10 хоол

Та дэлхийн хамгийн үнэтэй хоолыг амталж үзэхийг хүсэж байна уу? Хоолны найрлагад шувууны баас, эсвэл өт орсон бол та идэж чадах уу? Энэ мэтчилэн орон орны сэжиг хүргэм хэрнээ асар өндөр үнэ хүрэх хоолнуудыг танилцуулъя.

Сэжиг хүрмээр харагдах ч асар үнэтэй 10 хоол
Хаах
Сурталчилгаа

1 Корнуоллын хан боргоцой

Хан боргоцой нь халуун оронд ургадаг ч дэлхийн хамгийн үнэтэй хан боргоцой Английн Корнуоллд байдаг байна. Гэхдээ үүнийг ургуулах үйл явц нь үнэхээр өвөрмөц гэнэ.  Үрийг нь 10 см  зузаан адууны хомоолонд хийдэг бөгөөд 2 жилийн турш хүлэмжинд ургуулдаг аж. Харин ургацаа хурааж авахын өмнө адууны шээсээр усалдаг байна. Ийнхүү 2 жилд нэг удаа ургац авдаг, өвөрмөц амттай учир нэг ширхэг корнуоллын хан боргоцой 10 мянган доллар хүрдэг.

Корнуоллын хан боргоцой

2 Зааны өтгөнөөс түүж авсан кофены үрээр хийсэн шар айраг

Японы шар айргийн үйлдвэр болох  “Sankt Gallen” нь "un Kono Kuro" гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд монгол хэл рүү орчуулбал “баас” гэсэн утга илэрхийлэх аж.  Ийнхүү өндөр үнэд хүрдэг гол шалтгаан нь үйлдвэрийн ажилчид Тайландын зааны өтгөнөөс шар айраг хийх кофены үрийг түүдэг байна. 35 грамм энэ үр нь 100 доллар хүрдэг гэнэ. Харин зааны өтгөнөөс түүж авсан кофены үрээр хийсэн шар айраг нэг шил нь 1100 долларын үнэд хүрнэ. Шар айргийг амтлах үед бага зэрэг гашуун амтагддаг ч аргагүй тансаг амттай байдаг гэнэ шүү.

Зааны өтгөнөөс түүж авсан кофены үрээр хийсэн шар айраг

3 Casu Marzu - Өттэй бяслаг

"Casu Marzu" өттэй бяслагийг ямааны сүүгээр хийдэг. Бяслагийг харанхуй өрөөнд удаан хугацааны туршид хадгалдаг бөгөөд энэ хугацаанд ялаа өндгөө бяслаган дотор дардаг байна. Ингээд бяслагийг идэхэд бэлэн болох үед бяслаг дотор амьд өтнүүд харагдана.  Мэдээж, бяслагийг өттэй нь хамт идэхийг зөвлөнө. Ялангуяа залуу бүсгүйчүүд өттэй бяслаг идвэл үр тогтолтонд нь сайнаар нөлөөлөх гэнэ. Өттэй баяслаг нь италийн худалдааны зах зээлийн тансаг хэрэглээний нэг бөгөөд хагас кг нь 100 доллар хүрдэг гэнэ.

Casu Marzu - Өттэй бяслаг

4 Копи-лувак

Копи-лувак бол дэлхийн хамгийн үнэтэй кофе юм. Энэ төрлийн кофены нэг аяга нь 80 доллар хүрдэг байна. Тус кофены үрийг элбэнхтэй төстэй мусанг гэх амьтны хоол боловсруулах эрхтнээр дамжуулан гаргаж авдаг аж.

Зарим Азийн болон Африкийн орнуудын хувьд мусангийг кофены үрээр хооллож харин дараа нь өтгөнөөс нь үрийг нь түүж кофе чанадаг байна. Мусангийн ходоодон дахь хүчил нь кофены гашуун амтыг дарж, зөөлөн болдог.   

Копи-лувак

5 Шувууны үүрэн хоол

Шувууны баас болон шүлсээр хийсэн хоол гэж сонсоход л огиудас хүрмээр санагдаж байгаа биз. Гэтэл үнэн хэрэгтээ энэ төрлийн хоол нь маш амттай болдог гэнэ. Ураацай шувууны нэгэн төрөл болох саланган шувуу нь үүрээ далайн замаг, өвс болон өдийг шүлснийхээ тусламжтайгаар нааж засдаг байна.  Шувууны хатсан шүлсийг Хятадууд хоол хийх зориулалттайгаар маш өндөр үнээр зардаг аж. Лос-Анжелес дахь  хятад хороололд шувууны шүлс болон ялгадсаар хийсэн хоол нэг аяга нь 100 доллар хүрдэг.

Шувууны үүрэн хоол

6 Хаукарль — хатаасан аварга загас

Энэхүү хоолны түүх нь викингчүүдтэй холбоотой. Учир нь аварга загасны махыг шинээр нь идэх хортой байдаг учир тэд энэхүү махыг хэрэглэх шинэ арга замыг олсон байна.  Махыг 6-18 долоо хоногийн турш хөрсөн доор хадгалж, харин дараа нь задгай агаарт хэдэн долоо хоногийн турш өлгөдөг аж. Аймшигтай үнэртэй учир анх удаа энэ хоолыг амсаж буй хүмүүс хатуухан зүйлээр даруулах хэрэгтэй болдог. Хатаасан аварга загасны махаар хийсэн лаазалсан бүтээгдэхүүн 100 гр 30 доллар хүрдэг байна.

Хаукарль — хатаасан аварга загас

7 Сүндэсний сүүгээр хийсэн бяслаг

Хэдийгээр хандгай сүрлэг сайхан амьтан ч ариун цэвэр төдийлөн сайн сахидаггүй байна.  Учир нь тэд хог ухаж хооллодог бөгөөд энэ нь тэднийг аюултай халдвар авахад хүргэдэг гэнэ. Тиймээс хүнсний мэргэжилтнүүд хандгайн мах болон сүүг хэрэглэхийг төдийлөн зөвлөдөггүй. Гэвч Исланд болон Данийн фермерүүд уургаар баялаг сүүг авахын тулд сүндсийг (эм хандгай) өсгөж үржүүлдэг байна. Тэд сүндсийг хээлтэж, төрөхийг нь хүлээдэг бөгөөд төрснийх нь дараа л сүүг нь сааж авдаг гэнэ. Гэвч тэд их догшин авиртай амьтад учир сүүг нь саах аюултайд тооцогддог. Дэлхийн хамгийн үнэтэй бяслагийн нэг болох хандгайн бяслаг хагас кг нь 500 доллар хүрнэ.

Сүндэсний сүүгээр хийсэн бяслаг

8 Цагаан трюфель мөөг

Хүмүүс трюфелийг яагаад дэлхийн хамгийн тансаг хоолны төрөлд ордог болохыг төдийлөн мэддэггүй. Трюфель нь маш өмхий үнэртэй болоод тэр шүү дээ. Цагаан трюфель хийсэн савыг нээхэд л хиртэй оймсны үнэр өрөөгөөр нэг тархах болно.  Гэвч энэхүү мөөг нь дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүний тоонд багтдаг бөгөөд 3,5 кг мөөг 20 мянган доллараас дээш үнэ хүрэх боломжтой. Трюфель нь хар, цагаан өнгөтэй байж болох ч цагаан өнгийн трюфелийг Франц, Итали, Испанийн үнэрч нохойнууд хайдаг байна. Үүнээс гадна Бельгийн зарим нэг газруудад трюфель мөөг хамгийн тансаг бүтээгдэхүүний тоонд багтдаг.  Энгийн нэгэн хоол дээр бага зэрэг трюфель цацахад л үнэ нь тэр даруй 100 гаруй доллар болно.

Цагаан трюфель мөөг

9 Саннакчи - амьд наймаалж

Солонгосын далайн гаралтай хоол тийм ч таатай харагддаггүй ч саннакчи бол бүр аймшигтайд тооцогддог. Наймаалжны толгойг нь таслах үед тэр шууд үхэхгүй бөгөөд тасалснаас хойш түүний тэмтрүүл бараг нэг цагийн турш хөдөлсөөр л байх болно. Толгойг нь тасалмагц наймаалжийг хоолонд өгдөг учир хэрвээ хоол идэж буй хүн буруу идвэл хөдөлж буй тэмтрүүлд хахах магадлалтай. Сөүлийн ресторануудад энэ төрлийн хоол 30 доллар хүрнэ.

Саннакчи - амьд наймаалж

10 Фугу

Фугу бол өргөстэй агаарын бөмбөлөг мэт харагдах хачирхалтай загас бөгөөд Японы төдийгүй зүүн өмнөд Азийн бусад орнуудын хамгийн тансаг хоолны төрөлд багтдаг. Хамгийн гол нь фугуг хортой загас гэж үздэг бөгөөд Японд л гэхэд жилд 50 орчим хүн фугу загасанд хордож эмнэлэгт хүргэгддэг байна.

Энэ загасаар хоол хийхийн тулд тогооч тусгай сургалтанд хамрагдсан мэргэжлийн хүн байх ёстой. Хүний биед бага хэмжээгээр хүрэхэд л үхлийн хор учруулах тетродотоксин гэх хорт бодис агуулдаг тул фугу загасыг хоргүйжүүлж хийсэн хоол 30 мянган йен хүрдэг байна.

Фугу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()