Хэвлий хэсгээрээ хэрхэн туранхай харагдах вэ?

2020-11-21, 13:29
1,393

Мэдээж, энэ дэлхий дээр хүн бүр төгс галбиртай биш. Зарим хүмүүс өргөн ташаа, тонтгор өгзөгтэй болохыг хүсдэг бол зарим хүмүүсийн хувьд хэвлийн таргалалт нь нэлээд асуудал болдог. Хэдийгээр удаан хугацааны бэлтгэл, зөв хооллолтын тусламжтай унжсан гэдэснээсээ салах боломжтой ч яг одоо сайхан харагдахыг хүсэж байгаа бол яах вэ? Үүний хариулт маш амархан. Энгийн хувцаслалтын ачаар та галбирлаг харагдах боломжтой.

Хэвлий хэсгээрээ хэрхэн туранхай харагдах вэ?
Хаах
Сурталчилгаа

Босоо судал

Босоо судалтай хувцас нь таныг илүү өндөр, галбирлаг  харагдуулна. Хамгийн гол нь судалны өргөн, нарийнийг зөв сонгох хэрэгтэй. Хэт өргөн судал нь таныг илүү махлаг харагдуулж болзошгүй. Үүнээс гадна судал нь хэт ойр байх ёсгүй. Ерөнхийдөө хар цагаан, цэнхэр цагаан өнгийн судлыг хослуулах нь хамгийн тохиромжтой.

Давуу талаа тодотгох

Хэрэв та гэдсэндээ бусдын анхаарлыг хандуулахыг хүсэхгүй байвал  биеийнхээ өөр хэсгийг онцлоорой. Хэрэв та том хөхтэй бол цээж, мөр хэсгээ тодотгосон хувцас өмсөхөд гайхалтай харагдана. Сайхан хөлтэй бол өвдөгнөөс дээш урттай даашинз өмсөх зэргээр давуу талаа харуулж болно шүү дээ. 

Өндөр суудалтай өмд

Өндөр суудалтай өмд, даашинз нь таны үнэнч туслах байх болно. Өндөр суудал нь таны бэлхүүснээс ташаа хүртэлх хэсгийг нарийн харагдуулах юм. Ингээд өндөр суудалтай сул жийнс өмссөнөөр та загварын хатан хаан болох боломжтой.

Шулуун банзал

Өндөр суудалтай шулуун банзал ч харвинг гайхалтай нууна. Өвдөг давсан эсвэл өвдөг шүргэх урттай банзал эмэгтэйлэг галбирыг тодотгож өгнө. 

Сул загвартай хувцас

Энэ нь танд мэдээжийн санагдаж магадгүй юм. Харвинтай бүсгүйчүүд бариу хувцас өмсөхөд бондгор гэдсийг улам тодотгоно. Харин үүний оронд давхар хувцаслалтыг сонгох нь зүйтэй. Өнгөний хувьд бараан өнгөөр дагнасан хувцас сонгохыг зөвлөж байна. Гэхдээ энэ нь цайвар хувцас өмсөх хэрэггүй гэсэн үг биш.  Биеийн өнгөтэй, эсвэл цайвар ягаан өнгийн хувцас ч танд сайхан харагдах болно.

Урт кардиган

Кардиган бол энгийн өмд, жийнс, банзал болон даашинзтай төгс хосолно. Том халаастай кардиган таныг бодит байдлаас илүү махлаг харагдуулах учир шууд татгалзаарай. Харин сул загвар бүхий кардиган нь таны хувцаслалтыг чимж, харвингаас тань бусдын анхаарлыг сарниулах болно.

 

Галбиржуулагч 

Ким Кардашиан галбиржуулагч хэрэглэдэг нь нууц биш. Гайхалтай бие галбиртай алдартнуудын төлөөлөл болсон бүсгүйгээс үлгэр дуурайлал авч болох юм. Гэдэсний даруулга, галбиржуулах дотуур хувцасны нөлөөг дутуу үнэлж болохгүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()