"Vogue" сэтгүүлээс алдаршуулж байсан дэлхийн хамгийн хөөрхөн охин 13 жилийн дараа...

2020-11-18, 16:40
26,868

Тилане Блондо (Thylane Blondeau) "Vogue" сэтгүүлд зургаа авхуулж, дэлхийд танигдах үедээ дөнгөж зургаан настай байсан юм. Сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнт төрхөөрөө олон хүний сэтгэлд хүрсэн бяцхан охин тэр даруйдаа дэлхийн хамгийн хөөрхөн охиноор нэрлэгдсэн билээ. Тэгвэл энэ цагаас хойш 13 жил өнгөрч бяцхан охин өдгөө дур булаам бүсгүй болж өсжээ.  

"Vogue" сэтгүүлээс алдаршуулж байсан дэлхийн хамгийн хөөрхөн охин 13 жилийн дараа...
Хаах
Сурталчилгаа

Залуухан франц бүсгүй бага наснаасаа эхлэн загварын салбарын олон алдартай гэрэл зурагчин, дизайнерын хараанд өртсөн бөгөөд сэтгүүлүүд ч түүний зургийг бусдаасаа урьтаж нийтлэхийн тулд өөр хоорондоо өрсөлдөж  байв. 

Түүнийг олонд танигдахаас 2 жилийн өмнө охины эцэг эх дөрвөн настай охиноо загварын агентлагт явуулдаг байжээ. Сонирхуулж дурдахад, Тилан бол хөлбөмбөгийн тамирчин Патрик Блонду ба жүжигчин, телевизийн нэвтрүүлэгч Вероника Лүбри нарын хүүхэд юм. 

Охин 6 настайгаасаа л минутын нарийвчлал бүхий цагийн хуваарьтай, завгүй ажилтай болсон байна. Төрөл бүрийн шоунд загвар өмсөх, зар сурталгааны зураг авалтад оролцох зэргээр түүний ажлууд ар араасаа ундардаг байв. 

Олон нийтийн зүгээс Тиланы эцэг эхийг хүүхдэд бага насыг нь мэдрэх чөлөө олгоогүй шалтгаанаар буруутгах нь ч байсан юм. 

Түүний ээж Вероника нэгэн ярилцлагадаа:

"Надад итгээрэй, миний охин гайхалтай сайхан амьдарч байгаа. Түүний авхуулсан гэрэл зургууд  сэдвийн дагуух зохиомж төдий зүйлс шүү дээ."  гэж тайлбарлаж байсан билээ. 

Мөн тэрээр гоёмсог хувцас өмсөж зургаа авахуулах, сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах зэргээр хийдэг бүх зүйлдээ дуртай тухайгаа хэвлэлийнхэнд илэрхийлж байсан юм. 

Цаг хугацаа бүх зүйлийн үнэн мөнийг илчилдгийн дагуу эцэг эхийнх нь зөв байсныг ч мөн баталсан байна. Тилане загвар өмсөгчийн карьераа аз жаргалтайгаар үргэлжлүүлж байгаа бөгөөд өөрийн нэрийн хувцас загварын  брэндээ хүртэл нээгээд амжжээ. 

Өдгөө 19 настай тэрээр бие даасан, шаргуу хөдөлмөрч бүсгүй болж торнисон байна. 

2020 оны гурван сарын эхээр Тилане Парисын загварын долоо хоногийн гол зочдын нэгээр уригдсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()