Согтуу хүнийг 45 минутын дотор эрүүл болгодог төхөөрөмжийг зохион бүтээжээ

Үдэшлэгт дурлагсдад зориулсан бурхны бэлэг биелэлээ олсон бололтой. Бүх төрлийн согтууруулах ундааг хүний биеэс гарахад шаардагдах хугацааг даруй 3 дахин богино болгосон эрүүлжүүлэх төхөөрөмжийг эрдэмтэд зохион бүтээсэн байна. Одоо та бүхэн үүр цайтал хөгжилдсөн ч хоёр цагийн дараа гэхэд ажил, хичээлдээ эрч хүчтэй нь аргагүй явж болох нь.

Согтуу хүнийг 45 минутын дотор эрүүл болгодог төхөөрөмжийг зохион бүтээжээ
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтдийн бүтээсэн энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар та хэрэглэсэн согтууруулах ундаагаа байгалийн жамаар биеэс гадагшлахаас нь өмнө "эрүүл" болох боломжтой.

Төхөөрөмж ажиллах зарчим

Зарчим маш энгийн бөгөөд юуны түрүүнд та нүүрэндээ тусгай маск зүүж, гүнзгий амьсгалах ёстой. Тэр үед масктай холбогдсон цилиндр хэлбэрийн савнаас нүүрстөрөгчийн давхар исэл гарах аж. Ингэж амьсгалснаар уушгиар дамжуулан спиртийг гадагшлуулах юм.

Эхэндээ уг төхөөрөмжийг нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон өвчтөнүүдэд туслах зорилгоор зохион бүтээсэн боловч архины хордлогын үед хэрэглэхэд мөн үр дүнтэй юм.

Энэ төхөөрөмжийг хагас лонх архи уулгасан таван эрэгтэй хүнд туршиж үзсэн байна. Шинэ төхөөрөмжийг ашигласан хүмүүс энгийн үед архи гардаг хугацаанаасаа гурав дахин хурдан эрүүл болсон гэнэ.

20 мянган долларын үнэтэй энэхүү төхөөрөмжийг зохион бүтээсэн хүмүүсийн нэг Торонтогийн нэгдсэн эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн доктор Жозеф Фишерийн хэлснээр энэхүү машинд огтхон ч төвөгтэй, нарийн шинжлэх ухааны зүйл байхгүй, хаана ч үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой аж. Мөн "Өмнө нь хэн ч ийм зүйлийг архи гаргахад ашиглая гэж бодож байгаагүй нь хачирхалтай. Одоо үүний ачаар ердөө 45 минутын дотор цоо эрүүл болох боломжтой гэжээ."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()