Дуучин Харри Стайлс даашинзаар гоёж зураг авахуулсан нь ихээхэн хэл ам дагуулжээ

"Vogue" сэтгүүлээс Английн дуучин Харри Стайлсыг 12 дугаар сарын нүүр царайгаар тодруулсан тухай мэдээлсэн билээ. Сонирхолтой нь Харри Стайлс 1892 оноос хойш буюу Vogue хэвлэгдэж эхэлсэн цагаас өдийг хүртэл хамтран ажиллаж байсан алдартнууд дундаас хамгийн анхны эрэгтэй соло уран бүтээлч болж байгаа юм. Гэсэн ч үүнээс илүү нэгэн шуугиан олон нийтийн дунд тархсан байна.

Дуучин Харри Стайлс даашинзаар гоёж зураг авахуулсан нь ихээхэн хэл ам дагуулжээ
Хаах
Сурталчилгаа

"Vogue" сэтгүүл энэхүү зургуудаараа загварын чиг хандлага уламжлалт хэв маягаас салах цаг болсныг харуулахыг зорьжээ. Тухайлбал дэрвэгэр, шулуун гээд янз бүрийн банзлаас авхуулаад урт, богино хормойтой даашинзийг зөвхөн эмэгтэй хүний хувцас гэж үздэг болохыг эсэргүүцсэн байна.

Гэхдээ цахим орчинд энэ явдлыг яавч хэвийн бус, эрэгтэйлэг байдлыг үгүй хийх зорилготой, хүүхэд залууст муу үлгэр дууриалал үзүүлнэ хэмээн шүүмжлэх хүмүүс маш олон байжээ.

Жишээлбэл консерватив үзэлтэй зохиолч Кендис Овенс өөрийн твиттер хуудаснаа:

"Хүчтэй эрчүүдгүйгээр оршин тогтнох нийгэм гэж байхгүй. Дорно дахин үүнийг мэддэг. Баруунд марксизмын онолоор хүүхдүүдийн тархийг угааж байгаатай зэрэгцэн манай эрчүүдийг эмэгтэйжүүлж байгаа нь зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш. Энэ бол шууд халдлага. Эр хүн шиг эрчүүдийг буцааж авчир." хэмээн жиргэжээ.

"One Direction" хамтлагийн гишүүн байсан Харри Стайлсын хувьд нийгэмд хэдийн тогтсон хэвшмэл ойлголтуудыг халах цаг болсныг ягаан хумс, гялалздаг урт унжлагатай ээмэг зэргээрээ илэрхийлдэг залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлч билээ. Тэрээр энэ удаад ч олны зүгээс ирэх шүүмжлэлүүдийг "үеэ өнгөрөөсөн үзэл" хэмээн үл тоож, хувцас загварт хүйс байхгүй гэж үзсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()