"Бусан хүрэх галт тэрэг" киноны тухай сонирхолтой баримтууд

Аймшигт вирус дэгдсэнээс болж улс даяар онц байдал зарлаж, Бусан руу явах хурдны галт тэрэг хүмүүсийн түр орогнох газар болж хувирснаар үйл явдал нь өрнөж эхэлдэг "Train to Busan" киноны талаар мэдэхгүй хүн үгүй билээ. Та бүхэнд уг киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

"Бусан хүрэх галт тэрэг" киноны тухай сонирхолтой баримтууд
Хаах
Сурталчилгаа

Төсөв: 8,820,000 ам.доллар

Касс оффисын орлого: 87,547,518 ам.доллар

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 58 мин

Үйлдвэрлэл: Өмнөд Солонгос

Нээлт: 2016 оны 7-р сарын 20

Найруулагч, продюссер: Ен Сан-Хо

Киноны зохиол: Ён Сан-Хо, Пак Жүн-Сук

Баримтууд

  • Жүжигчин Дон Сок Ма (жирэмсэн эмэгтэйн нөхөр) нь Гон Югийн хувийн дасгалжуулагч багш .
  • Ен Сан-Хо нь "Seoul Station" (2016) киног найруулсан. Уг киноны үйл явдал "Train to Busan" (2016)-тай ижил зомбины талаар өгүүлдэг.
  • "Train to Busan" (2016) бол Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон зургаа дахь кино юм.

Баримтууд

  • Жин Хигийн дүрд тоглож буй Со-Хи бол алдарт к-поп хамтлаг болох "Wonder Girls"-ийн гишүүн байсан .
  • "Зомби" гэдэг үгийг энэ кинонд ганцхан удаа дурдсан байдаг.

  • "Train to Busan" (2016) бол Сингапурт нэг сая ам.долларын ашиг олсон Өмнөд Солонгосын анхны кино юм.
  • Гонг Ю Бусанд төрсөн.
  • Өмнөд Солонгосын анхны зомбитой уран зөгнөлт, адал явдалт кино.
  • "Shaun of the Dead" (2004) инээдмийн киног найруулсан найруулагч Эдгар Райт уг киноны маш том шүтэн бишрэгч болсон бөгөөд твиттертээ "Train to Busan" киног үзэгчдэд санал болгоод "Миний урьд өмнө үзсэн хамгийн шилдэг зомби кино" гэж нэрлэж байсан.
  • Киноны зураг авалт 2015 оны 4-р сарын 26-нд эхэлж, 2015 оны 8-р сарын 19-нд дууссан юм.

  • Rotten Tomatoes уг "Train to Busan" -ыг 95 хувиар үнэлсэн юм.
  • 8-р сарын 7-нд энэ кино нь 10 сая гаруй үзэгчтэй үзэгчдийн дээд амжилтыг эвдсэн 2016 оны анхны Солонгос кино болжээ.
  • Энэтхэгт Англи, Хинди, Тамил, Телугу гэсэн дөрвөн хэлээр цацагдсан Өмнөд Солонгосын анхны кино болсон ч уг киног эх хэлээр нь гаргаагүй байна.

  • Кино нь 2011 онд "Silenced" кинонд тоглосон Гонг Ю, Жун Юми-ми нарын хамтран тоглосон хоёр дахь кино болжээ.

  • Гонг Ю уг киноны дүрээрээ 2017 оны Азийн кино наадамд шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшсэн.
  • Тус кино  дэлхийн хэмжээнд 93.1 сая ам.долларын ашиг олжээ.

  • Ма Дун Сок нь Sang-hwa-ийн дүрээр 2017 оны Азийн шилдэг киноны туслах дүрийн шагналд нэр дэвшсэн юм.

  • "Train to Busan" Малайз, Хонконг, Сингапурт хамгийн их ашиг олсон Солонгос кино болжээ.
  • Энэ кино дэлхийн бусад улсуудад ч маш их амжилт үзүүлж, нэг жилийн дотор 76,500 гаруй санал авсан бол Өмнөд Солонгосын бусад кино энэ хэмжээний ​​саналыг авахад олон жил шаардагдсан юм.
  • Киноны эх 118 минут бол Энэтхэг хувилбар нь 116 минут байсан.
  • АНУ-ын дистрибьютер Well Go USA нь уг киноны DVD, Blu-ray хувилбаруудыг 2017 оны 1-р сарын 17-нд гаргасан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()