К-поп дахь гоо сайхны тогтсон стандартыг эвдсэн халуухан Хваса-тай танилц! (25 фото)

2020-11-20, 18:07
7,800

Соёлын зөөлөн хүчний бодлогоор дэлхийг хэдийн давалгаалах болсон БНСУ-ын кпоп урлагийн томоохон төлөөллүүдийн нэг "Mamamoo" хамтлагийн гишүүн Хвасаг энэ удаад онцолж байна. Өөртөө итгэлтэй, дур булаам энэхүү дуучин бүсгүй нүүрний будаггүй, гэрийнхээ хувцастай сууж байхдаа ч шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татдаг уран бүтээлч билээ. Тэрбээр хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн төдийгүй хамгийн хөгжилтэй нь ажээ. Ингээд түүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

К-поп дахь гоо сайхны тогтсон стандартыг эвдсэн халуухан Хваса-тай танилц! (25 фото)
Хаах
Сурталчилгаа

Хваса хамтлагийнхаа гоцлол дуучин, реппер бөгөөд бусдыг татах гайхалтай чанараараа Өмнөд Солонгосын хамгийн халуухан эмэгтэйчүүдийн нэг болсон юм. Үүгээр барахгүй саяхан тус улсын мукбангийн "хатан хаан"-аар тодроод байгаа билээ. 

Өвөрмөц, содон хоолойгоороо бусад уран бүтээлчдээс ялгардаг түүний тайзны нэр Хваса нь солонгосоор "тод гэрэлтэх" гэсэн утгатай бөгөөд К-попын олон шүүмжлэгч түүнийг хамгийн шилдэг дуучдын нэг гэж үздэг. 

Дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг Мамамүгийн гишүүн Хваса нь зөвхөн К-попт төдийгүй олон салбарт нөлөө үзүүлж байгаа юм. Түүний хүчирхэг дүр төрх бүхий нүүр будалт нь солонгос эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж эхэлсэн юм. 

1 Түүний бага нас

1995 онд БНСУ-ын Чонжү хотод төрсөн Ан Хе Жин нь айлын гурван охины отгон нь бөгөөд Мамамүгийн хамгийн залуу гишүүн юм. Түүнийг К-поп дебют хийхээс өмнө Өмнөд Солонгосын хэд хэдэн уран бүтээлчид, тэр дундаа "Солби", "Standing Egg" хамтлаг түүний авьяас чадварыг таньж, дөнгөж 16 настай байхад нь цаашдын уран бүтээлийнх нь замыг тавьж өгчээ. 

Түүний бага нас

2 Түүний Мамамү хамтлаг дахь үүрэг

Хваса хамтлагтаа гоцлол дуучин, репперээс гадна "Freakin 'Shoes" зэрэг хэд хэдэн хөгжим, дууны үгийг бичсэн юмХэдийгээр Хваса хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн нь боловч фэнүүд нь түүнийг хамгийн хөгжилтэй, уран цэцэн үгтэй гишүүн гэж үздэг.

Хваса 2016 онд хамтлагийнхаа анхны тоглолт дээр Бон Жовигийн "You Give Love a Bad Name" дууг дуулсан нь үзэгчдийг алмайруулсан байна.

Түүний Мамамү хамтлаг дахь үүрэг

3 Түүний дүр төрх

Хваса нь солонгос охидоос тэс өөр чиг хандлага бүхий нүүр будалт, үс засалт, тачаангуй биеэрээ алдаршиж байсан юм. Солонгосын гоо сайхны тогтсон стандартын дагуу энтертаймент ертөнцөд өө сэвгүй цагаан арьс, жижиг нүүр, V хэлбэрийн эрүү, том алаг нүдтэй охид л ихэвчлэн нэр алдарт хүрч чаддаг. Гэтэл Хваса энэ стандартыг эвдэж, өвөрмөц бөгөөд натурал гэмээр төрхөөрөө улам тод гялалзаж чадсан байна.

Түүний дүр төрх

Бие галбирын хувьд ч тэрээр бусад Солонгос оддын "турьхан" хэв маяггүй, харин илүү барууны бүсгүйчүүдтэй ижил галбиртай. Түүний заримдаа задгай гэмээр хувцасладаг явдлыг хүмүүс шүүмжилж, тэр ч байтугай галбирыг нь тохуурхан "body shaming" хийж байсан юм.

Энэ талаар Хваса "Би анхнаасаа л ийм хэв маягтай байсан, дебют хийснээсээ өдийг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй. Тийм байхад гэнэт яагаад энэ талаар ярих болсон нь ойлгомжгүй байна. Задгай хувцаслалтын тухайд бол Солонгосчуудад энэ нь их тухгүй мэдрэмж төрүүлдгийг би бүрэн дүүрэн ойлгодог" гэсэн байна.

Мөн тэрбээр эмэгтэй К-поп айдолуудын дунд хамгийн урт, гоёмсог хумсаараа алдартай.

Саяхан Хваса ТВ-ийн реалити шоунд оролцож, жолооны шалгалтад ороод тэнцээгүй, дараа нь ресторанд үхрийн гэдэс идэж өөрийгөө тайвшруулдаг болохоо хуваалцсан нь фенүүдийнх нь сэтгэлийг бүр л их уяраасан юм.

Хваса шүтэн бишрэгчиддээ яг найз шиг нь ханддаг нь хүмүүсийн хайрыг татдаг. Ийм үйл явдлын нэг нь суга таяг тулж арга хэмжээнд хүрэлцэн ирсэн фентэй нь холбоотой байв. Хваса шалан дээр өвдөглөж, гипстэй хөл дээр нь гарын үсгээ зурж, фентэйгээ удаан ярилцсан байна.

4 Түүний бие даасан уран бүтээл

Хваса бусад хөгжимчдийн 15 гаруй трек дээр тоглож байсан нь түүнийг Мамамүгийн гишүүдээс хамгийн чадварлаг уран бүтээлч болгосон юм. Түүний реппер Локотой хийсэн дуэт "Don't Give It To Me" энэ оны эхээр хэдэн долоо хоногийн турш Солонгос чартуудын 1-р байранд орсон юм.

Мамамү хамтлаг хоёр жилийн турш Blue Dragon Film Awards-ийн зочноор оролцсон нь Хвасаг удахгүй кинонд тоглож магадгүй юм гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэж байгаа ажээ. 

Түүний бие даасан уран бүтээл

5 Хваса-гийн зургууд

Хваса-гийн зургууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()