Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак

Заримдаа хэт их ажлын ачаалал, стрессээс болж бид шөнө нойргүй хонох нь бий. Эсвэл хэн нэгэн найз нөхөр, хайртай дотны хүнийхээ чухал өдрийг хамтдаа тэмдэглэж, нойргүй хоносон ч байж болно. Мэдээж, үүний маргааш царай төрх ч өнгө зүсээ алдаж онцгүй харагддаг. Тэгвэл ядарсан арьсаа хялбархан аргаар хэрхэн сэргээх талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак

Түгээмэл асуудлууд

  • Халуун, хүйтэн шүршүүрт ээлжилж орох нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүн бүр мэднэ.  Ийнхүү халуун хүйтэн усыг хослуулж орсноор таныг сэргээх болно. 
  • Хэрвээ шүршүүрт орох боломжгүй байвал гараа халуун, хүйтэн усанд ээлжилж угаагаарай.  Таны нойр мөн гайхалтай сэргэх болно.
  • Өнгөлөг царай, улаан нүд хоёр хоорондоо огт зохицохгүй. Тиймээс нүдний улаан арилгадаг тусгай дусаалга худалдаж аваарай. Энэ нь таны нүдний алжаалыг тайлж, гялалзсан цоглог нүдтэй харагдахад тусална.
  • Нүдний доор үүссэн хар уутанцар, хар тойргийг арилгахын тулд пакеттай цайг ашиглаарай. Цайгаа халуун усаар дэвтээж, бага зэрэг хөргөөд 10 минутын турш нүднийхээ доор тавих юм.
  • Үүнээс гадна нүдний хар уутанцар, тойргийг халбаганы тусламжтай арилгаж болно.  Халбагаа хөргөгчинд 10 минут байлгаж, харин дараа нь халбагыг нүдэндээ хүйтэн жин болгон тавих юм.

Түгээмэл асуудлууд

  • Гуужуулагч хэрэглэ. Гуужуулагч нь нүүрний үхэжсэн арьсыг цэвэрлэж, таны арьсыг толигор сайхан харагдахад тусална. Хэрвээ та эрэгтэй бол найз бүсгүйнхээ гоо сайхны бүтээгдэхүүнээс хэрэглэж болно. 
  • Нүүрэндээ тос түрх.  Мэдээж, чийгшүүлэгч тос түрхэх нь хамгийн тохиромжтой ч бүхий л шөнийн турш нойргүй хоносон хүнд бүх төрлийн тос  тохирно.
  • Нүүрээ мөсөөр арч. Хүйтэн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг учир нүүр тань илүү өнгөлөх харагдах юм.
  • Шүднийхээ өнгөрийг арилга. Гэрийн нөхцөлд шүдний өнгөрийг арилгахын тулд хар нүүрсэн эмийг сонгох боломжтой. Ингээд хар нүүрсэн эмээр шүдээ цэвэрлэсний дараа, энгийн шүдний оогоор шүдээ цэвэрлэж нүүрсэн эмний үлдэгдлийг арилгаарай.
  • Гадаад гоо үзэсгэлэндээ анхаарал хандуулж байгаа шигээ амны хөндийн эрүүл ахуйд ч бас анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрвээ урд өдөр нь та согтууруулах ундаа хэрэглэсэн бол архины үнэрийг дарах хэрэгтэй болно. Үүний тулд уургаар баялаг хоол идэж, яншуй эсвэл кофены үр зажлаарай.

Эрчүүдэд өгөх зөвлөгөө

  • Сахлаа хус. Гурав хоногийн турш ургуулсан сахал болон загварлаг гоёл чимэглэл нь таныг урд шөнө нойргүй хоносон болохыг тодхон илчилнэ.
  • Сахлаа хусахын өмнө нүүрээ халуун усаар угаагаарай.
  • Хэрвээ та шулуун сахлын хутга ашигладаг бол нойргүй хоносныхоо дараа энэ төрлийн сахлын хутгыг ашиглах хэрэггүй бөгөөд илүү аюулгүй энгийн татуургыг сонгоорой.
  • Эсвэл сахлаа хусахын оронд үсээ сайн гэгч нь самнаж, янзлаарай. Сахлыг таны хэв маягийн нэг мэт харагдуулж болно. Гэхдээ үсээ үхэр долоосон мэт болгох хэрэггүй. Энэ нь таныг урд шөнө сайн амраагүй болохыг илэрхийлнэ.
  • Хэд хэдэн удаа хацарнаасаа чимхээрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, таныг өглөөний идэвхитэй дасгал хөдөлгөөн хийсэн мэт харагдахад тусална.
  • Хагарсан уруулан дээрээ зөгийн бал эсвэл уруул өнгөлөгч түрхээд 15 минутын дараа угаагаарай. Гэхдээ 1\4 хэсгийг угаах хэрэггүй.

Эрчүүдэд өгөх зөвлөгөө

Бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хэрвээ үсээ угаах, эсвэл янзлах зав гарахгүй байвал толгой дээрээ алчуур загварлаг боогоорой.  Энэ нь таны тослогтсон үсийг нуугаад зогсохгүй дэгжин харагдахад тусална.
  • Заримдаа зөвхөн чёлкагаа угаахад л болно.
  • Богино, шингэн үстэй эмэгтэйчүүд нэг удаадаа хуурай шампунь хэрэглэх боломжтой.  Хуурай шампуниа үснийхээ үзүүрт түрхэж, хэсэг хугацаанд хүлээсний дараа сайн гэгч нь самнаарай. Харин та өтгөн, урт үстэй бол хуурай шампунийн үлдэгдлийг самнаж арилгаснаас угаах нь илүү хурдан байх болов уу.
  • Ядарсан нүүрний арьсыг толигор харагдахад хайлайтер танд туслах болно. Хайлайтерийн гялалзсан хэсгүүд таны нүүрийг илүү цоглог харагдуулна.
  • Арилсан, халцарсан хумсны будгийг саатай хумсны будагны тусламжтайгаар аварч болно.  Саатай хумсны будгаа хуучин будган дээрээ түрхэхэд л хангалттай.

  • Уруулаа тод өнгөөр буд.  Тод өнгийн уруулын будаг нь бусдын анхаарлыг таны ядарсан нүдэнд тусахгүй байхад тусална. 
  • Хацар өнгөлөгч түрхээрэй.  Гэхдээ илүү байгалийн талдаа өнгөнд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд сүүдэр ашиглахаас татгалзсан нь дээр.
  • Нүдээ хэт будах хэрэггүй.  Ядарсан, чичирсэн гараар тэгш контур зурж чадах нь юу л бол.  Харин цагаан харандаагаар зовхиныхоо дотор талыг будсанаар та илүү сэргэг харагдах болно.
  • Хар сормуусны будгийг цэнхэр сормуусны будгаар солиорой. Энэ нь таны нүдийг сэргэг харагдуулж, нүдний улааныг далдалж өгнө.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()