"Шанхайн мөрөөдөгчид" - Хятад гэрэл зурагчны ер бусын бүтээлүүд (35 фото)

Квентин Ши бол Хятадын орчин үеийн гэрэл зургийн салбарт уран сайхны онцлог төрхийг бий болгон цойлж буй уран бүтээлчдийн нэг юм. Түүний зургууд гэрэл сүүдэр, өнгө дүрсний өвөрмөц зохицлоороо хүмүүсийн сэтгэлд хүрдэг бөгөөд загварын болон зар сурталчилгааны гэрэл зургийг нэгтгэсэн мэт үзэмж бүрдүүлдэг гэдгээрээ алдартай. 

"Шанхайн мөрөөдөгчид" - Хятад гэрэл зурагчны ер бусын бүтээлүүд (35 фото)
Хаах
Сурталчилгаа

Квентин Ши 1975 онд Хятадын Тянжиньд төрсөн. АНУ-ын Нью-Йорк дахь Дүрслэх урлагийн сургуульд суралцсан ба түүнээс хойш гэрэл зургийн чиглэлээр ажилласан байна. Тэрбээр ажлын гараагаа андерграунд уран бүтээлчидтэй хамтран эхлүүлж байжээ. Зурагчин одоогоор Бээжин, Нью Йоркийн хооронд ажиллаж амьдардаг.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ши Adidas, Microsoft, Sony, Siemens, Vogue, Harper's Bazaar, Esquire зэрэг олон улсын томоохон компаниудтай хамтран ажилласны зэрэгцээ "Шанхайн мөрөөдөгчид", "Танил" гэх мэт амжилттай фото төслүүдийг туурвижээ.

"Гэрэл зураг бол зүгээр ч нэг бүтээл биш, харин дурсамж дурдатгалыг сэрээх үйл явц гэдэгт би итгэдэг. Оюун санаанд аль хэдийн бий болсон хийсвэр зүйлийг бодит илэрхийлэл болгох нь гэрэл зургийн мөн чанар.” хэмээн Квентин Ши нэгэн ярилцлагадаа дурдсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()