Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг 10 худал зүйл

Бидний эргэн тойронд юу зөв, юу буруу болох талаар олон түгээмэл ойлголт байдаг. Эдгээрт бид яагаад ч юм бүхий л амьдралынхаа туршид итгэж амьдардаг. Ингээд та бүхэнд лайфхакер Марк Черновын гаргасан хүн төрөлхтний яагаад ч юм итгэдэг 10 худлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг 10 худал зүйл
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хосгүй бол "ганцаардаж" байна гэсэн үг

Хосгүй байна гэдэг нь ганцаардаж байна гэсэн үг биш юм. Таарч тохирохгүй хүнтэй хамт байснаас ганцаар байсан нь илүү дээр шүү дээ. Хэрэв та өөрийн найз залуу/охинтой цаашдын амьдралаа холбоход эргэлзэж байвал харилцаагаа эцэслэхээс бүү айгаарай. Үүний оронд өөртөө цаг гаргаж, өөрийгөө юу хүсэж байгаагаа ойлгох нь зүйтэй юм. 

Хосгүй бол "ганцаардаж" байна гэсэн үг

2 Аз жаргал бол хүссэн бүхнээ олж авах явдал

Аз жаргалтай байна гэдэг нь юугаар ч дутахгүй байна гэсэн үг биш юм. Харин хүн өөрт байгаа зүйлдээ талархаж байгаагийн илрэл. Заримдаа бид ямар нэгэн том зүйлд тэмүүлснээр бидний амьдралыг ид шидтэй болгодог өчүүхэн зүйлийг анзаарахаа больдог билээ. Тиймээс, өдөр бүхэндээ талархаж байгаарай. 

Аз жаргал бол хүссэн бүхнээ олж авах явдал

3 Та хүн бүрийн юу мэдэрч байгааг шууд харж чадна

Хүн бүрд л өвдөх, айх, хэцүү санагдах үе байдаг. Зүгээр л зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө нууж сурсан байдаг учраас бид тэр бүрдээ хүнийг юу мэдэрч, даван туулж байгааг  мэдэлгүй өнгөрдөг. Хүмүүсийн дотор юу болж байгааг хэн ч хараад мэдэх боломжгүй тул бусдыг гаднах байдлаар нь дүгнэж, шүүмжлэх нь маш буруу зүйл юм. Иймд бусад хүмүүсийн талаар ам мэдэж ярихаасаа урьтан дахин нэг удаа бодоод үзээрэй. 

Та хүн бүрийн юу мэдэрч байгааг шууд харж чадна

4 Амьдрал тодорхой байдлаар л үргэлжлэх ёстой

Амьдралд нүүр тулах олон хүнд хэцүү зүйлийг бид өөрсдийн хүчээр даван туулах бүрэн боломжтой байдаг. Учир нь бидэнд үргэлж сонголт байдаг шүү дээ. Иймд өөрийн толгойд суусан амьдралын тухай "төгс төгөлдөр" үзэл бодлыг авч хаяж, аливаад илүү реалист хандах нь зүйтэй юм. 

Амьдрал тодорхой байдлаар л үргэлжлэх ёстой

5 Та хэн нэгэнтэй адил байх ёстой

Та өөрийгөө бусадтай харьцуулахаа больсон цагт л оюун санаагаа чөлөөлж, тайван амьдарч эхэлнэ. Иймд бусад хүмүүсийн амьдрал, гоо үзэмж, хөрөнгө, амжилт зэрэгт бус зөвхөн өөр дээрээ л төвлөрөх нь зүйтэй. 

Та хэн нэгэнтэй адил байх ёстой

6 Зөвхөн сонгогдсон хүмүүс л аз жаргалтай амьдардаг

Хэрэв та өглөө бүр “Өнөөдөр миний хувьд гайхалтай өдөр байна” гэсэн үгээр өглөөг эхлүүлэн орой унтахдаа мөн амьдралдаа талархаж сурвал ирээдүйд "Миний амьдрал үнэхээр сайхан байсан", гэж хэлэх боломжтой болно. Байгаа бүхэндээ талархаж сурах нь хэн бүхний бүтээх ёстой дадлуудын нэг юм. 

Зөвхөн сонгогдсон хүмүүс л аз жаргалтай амьдардаг

7 Бидэнд хүнд хэцүү цаг үе хэрэггүй

Заримдаа аз жаргал мэдрэхийн тулд жинхэнэ зовлонг туулах хэрэгтэй болдог. Заримдаа зөв хүмүүстэй уулзахын тулд таны амьдралд ямар ч байр суурьгүй хүмүүсээс салах хэрэгтэй үе бий. Заримдаа хүчтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгохын тулд та сул дорой гэдгээ мэдрэх хэрэгтэй. Заримдаа та эвдэшгүй бүхэл бүтэн зүйлийг олохын тулд таны сэтгэл хэрхэн хуваагдаж байгааг мэдрэх хэрэгтэй. Заримдаа та насан туршдаа хамт амьдарч чадах ганц хүнээ олохын тулд олон хүнээс хагацах хэрэгтэй болдог. Заримдаа бид эцэст нь бидэнд үнэлж баршгүй туршлага авчрах сайн, муу зүйлс тохиолдох ёстойг ухаардаг.

Бидэнд хүнд хэцүү цаг үе хэрэггүй

8 Хүчтэй байна гэдэг нь өвдөлт мэдрэхгүй байхыг хэлнэ

Хүчтэй хүмүүс ч бас хүн шүү дээ. Өвдөж, шаналах үедээ түүнийгээ хүлээн зөвшөөрч, болсон явдлаас чадах бүхнээ сурч мэдсэний үндсэнд асуудлыг даван туулдаг хүмүүсийг хүчтэйд тооцно.

Хүчтэй байна гэдэг нь өвдөлт мэдрэхгүй байхыг хэлнэ

9 "Сайн сайхны төлөө" худлаа ярих нь зүгээр

"Би чамд хайртай" гэж хэлэхээсээ өмнө хайрыг мэдрээрэй. Хэн нэгэнд талархал илэрхийлж байхдаа үүнийгээ жинхэнээсээ мэдэрч байгаарай. Уучлаарай гэж хэлэхдээ өөрийн бурууг мөн ойлгоорой. Чин сэтгэлээсээ хэлсэн үгс л хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг шүү дээ. 

"Сайн сайхны төлөө" худлаа ярих нь зүгээр

10 Мөрөөдөл бол цаг хугацаагаа алдаж буй хэрэг

Хамгийн агуу бэлэг бол нүдэнд харагдахгүй боловч зүрх сэтгэлд мэдрэгддэг зүйл юм. Бидний харж байгаа зүйл бол боломжтой зүйлийн өчүүхэн хэсэг. Уран зөгнөл гэдэг нь тэнгэрийн хаяанаас цааш харах, бидний хувьд маш чухал боловч нүднээс далд байгаа зүйлийг төсөөлөх чадвар юм. Хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт гайхалтай зүйл таныг хүлээж байх болно. Иймд өөрийн эдгээр чадваруудыг ашиглаж үргэлж хүсэж буй амьдралынхаа талаар мөрөөдөж бага багаар түүндээ хүрээрэй.

Мөрөөдөл бол цаг хугацаагаа алдаж буй хэрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()