Амтат гахайн махан хавчуургатай мантуу хийх арга

2020-11-21, 14:50
1,525

Амттай хоол идмээр байхад хөл хорионоос болоод хаашаа ч гарч чадахгүй давчдаад хэцүү байна уу? Халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад, амттай хоол хийж идэх шиг сайхан зүйл хаана байх билээ. Ингээд та бүхэнд хоолондоо булангийн уламжлал ёсоор, энэ удаад мантуутай гахайн махан хавчуургыг санал болгож байна. 

Амтат гахайн махан хавчуургатай мантуу хийх арга
Хаах
Сурталчилгаа

Орц: 

- Гахайн мах (250гр)

- 30 мл хүнсний дарс 

- 1 халбага сой соус

- 1/2 халбага зөгийн бал

- 1/4 халбага Хятад таван халуун амтлагч

- Дунд хэмжээний улаан сонгины тал

Мантуу: 

- 2 аяга (250гр) бүх зориулалтын гурил

- 125мл ус, эсвэл 150мл сүү

- 2 халбага түргэн уусмал

- 2 халбага элсэн чихэр

- Чимх давс

 

Гахайн махаа аль болох нимгэн хэрчиж бэлтгэнэ.

Таван халуун амтлагч, хүнсний дарс, сой соус, зөгийн балаа махан дээрээ нэмж, давсаар амтална. Бүх хэсгүүдийг сайтар холилдох хүртэл хоёр минутын турш аажмаар хутгана.

Дараа нь сонгиноо хольж, таглаад хөргөгчинд шөнийн турш хадгална.

Саванд гурил, хөөлгөгч, ус (сүү байж болно), элсэн чихэр, давсыг холиод зуурна. Зуурсан гурилыг даавуугаар хучиж, хөөтөл нь амраана. (Гурилаа дулаан газар тавиарай.)

Гурилаа хангалттай хөөсөн гэж үзвэл олон жижиг зууван хэлбэртэй бөмбөлөг болгон элдэнэ.

Зууван болгосон гурилаа бага зэрэг тосоор өнгөлж, дундуур нь нугална.

Ингээд 15 минут жигнэнэ. 

Амталж бэлтгэсэн махаа урьдчилж тосолсон хайруулын тавгандаа хийж дунд зэргийн гал дээр шарна.

Амтат гахайн махтай мантуу бэлэн боллоо. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()