Төрөлхийн умайгүй бүсгүйн хүүхэдтэй болж чадсан сэтгэл хөдөлгөм түүх

Китти Каннингэм (Kitty Cunningham) оношоо мэдэх үедээ ердөө 16 настай байсан байна. Охин яагаад сарын тэмдгээ эхлэхгүй байгаа талаараа санаа зовж, үзлэг шинжилгээнд хамрагдахаар шийджээ. Тэрбээр эмэгтэй Майер-Рокитанский-Кустер-Хаузерын синдром (MRKH) хэмээх ховор өвчтэй байсан бөгөөд энэ өвчний улмаас умай хөгждөггүй аж. Китти-г өсөж томрох тусам хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй гэсэн бодол зовоож эхэлжээ. Гэсэн хэдий ч хувь заяа түүнд ээж болох боломжийг олгосон байна. 

Төрөлхийн умайгүй бүсгүйн хүүхэдтэй болж чадсан сэтгэл хөдөлгөм түүх
Хаах
Сурталчилгаа

Китти одоо 32 настай. Тэрбээр 16 жилийн өмнө оношоо сонссон мөчөө одоог хүртэл сайн санадаг ажээ. Нөхөр Жеймс нь бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч байсан боловч бүсгүй хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан юм. Китти цорын ганц хүүхэдтэй болох боломж нь тээгч эх олох гэдгийг ойлгож байсан ч маш ихээр эргэлзэж байсан байна. 

2018 онд хосууд тээгч эхийн талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ. Тэд хосууд болон хүүхэд тээх хүсэлтэй эмэгтэйчүүдийг уулзуулдаг олон арга хэмжээнд оролцсон байна. Эдгээр уулзалтын нэгэнд хосууд 34 настай Жемма Блэктэй танилцжээ.

Жемма тэр үед 14 долоо хоногтой жирэмсэн байжээ. Китти, Жеймс нар түүнтэй найзууд болж, удаан хугацаанд харилцсан байна. Удалгүй хосууд Жеммаг тээгч эх болгоно гэж шийджээ.

Ингээд Жеймсийн эр бэлгийн эсээр Киттигийн өндгөн эст үр тогтоож, Жемманы умайд суулгаснаас хойш 6 хоногийн дараа жирэмсний тест эерэг гарсан байна. 

Хосууд хүүхэд төрөхийг тэсэн ядан хүлээж, аз жаргалаар дүүрэн байжээ. Тэд Жеммад жирэмсний бүх үеийнх нь туршид санаа тавьж, хорио цээрийн дэглэмээс бусад үед бараг өдөр бүр уулздаг байсан байна.

Китти, Жеймс нар тээгч эхийн гэр бүл, түүний хүүхдүүдтэй ч мөн уулзсан байна. Тэд хамтдаа зугаалахаар гарч, цэцэрлэгт хүрээлэнд алхдаг байжээ. Хорио цээрийн дэглэм тогтооход хосууд Жемматай байнга утсаар холбогддог байсан байна. 

 

Жемма гэртээ усан дотор амаржихаар шийджээ. Эмч нар хүүхдийн бие том байгаа тул хүндрэл гарч болзошгүйг анхааруулж байсан ч ирээдүйн эцэг эх нь тээгч эхийн хүслийг дэмжсэн байна. Ингээд тэдний хүүхэд гэртээ усан санд төржээ. 

Хүүхэд төрөх үед Китти Жеммагийн хажууд байсан бөгөөд төрсөн даруйд нь хүүгээ тэвэрч авсан байна. Аз болоход бүх зүйл сайн болж өнгөрсөн ажээ. Хосууд тээгч эх болох найзынхаа туршлагад итгэж, зөв ​​шийдвэр гаргаснаа дахин ойлгосон байна. 

Хүүг Жаспер гэж нэрлэсэн бөгөөд тэрбээр аравдугаар сарын 4-нд төрсөн ажээ. 

Китти өөрийгөө ээж болсон гэдэгт одоог хүртэл итгэж чадахгүй аз жаргалаар дүүрэн байгаа юм. Хүү нь түүнтэй тун төстэй ажээ. Тэдний гэр бүл тээгч эх болох Жеммад маш ихээр баярлаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. 

Жеммагийн хувьд тэрбээр тээгч эх байх шийдвэрийг өөрөө гаргасан бөгөөд хүүхэдтэй болох боломжгүй эмэгтэйчүүдэд туслахдаа баяртай байдаг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()