Бидний өвөг дээдэстэй 100 мянган жилийн турш "дайтсан" Неандертальчууд

Неандертальчууд орчин үеийн хүнийг бодоход харьцангуй биеийн хүч сайтай байсан бөгөөд тэдний газар нутгийг эзлэхийн тулд орчин үеийн хүн 150 мянга гаруй жил зарцуулсан байна. Орчин үеийн хүнээс гадна хөгжлийн түвшингээрээ хүний бусад төрөл зүйлээс ялгарах неандерьталчуудын талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Бидний өвөг дээдэстэй 100 мянган жилийн турш "дайтсан" Неандертальчууд
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн хүмүүс буюу бидний өвөг, Неандертальчуудын хоорондох ялгаа маш энгийн. 600 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн хоёр хуваагдаж, Африкт үлдсэн нэг нь бидний орчин үеийн хүн болсон юм. Нөгөө хэсэг нь Ази тивээр дамжин Европ руу чиглэн Неандерталь буюу Хомо Неандерталенсис болжээ.

Неандертальчуудтай орчин үеийн хүмүүс л өрсөлдөж чадахуйц аюултай дайчид байсан юм. Тэдний тоо эрс өссөн тул томоохон ан ав хийх шаардлагатай болсон бөгөөд яваандаа хоол хүнсний дутагдалд хүргэж болзошгүй байжээ. Иймд неандертальчууд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн амын тоогоо хянах шаардлагатай болсон байна. 

Улмаар байгалийн жам ёсны дагуу газар орны төлөө тэмцэлдэх эхлэв. Эрэгтэйчүүд нь олноороо цугларч хуваагдан тулалддаг байсан нь хүн төрөлхтний дунд үүсдэг дайнтай адил юм. 

Археологийн олдворуудаас харахад неандертальчуудын амьдрал тайван бус байсан нь илэрхий. Тэд томоохон ан хийдэг байсан бөгөөд ингэхдээ эртний зэвсгүүдийг ашигладаг байжээ.

Неандертальчуудын ашигладаг байсан зэвсэг дотор доорх зураг дээрх 300 мянган жилийн настай моднууд ч мөн орох юм. 

Тэдний ан агнуур хэрхэн хийдэг байсан нь өнөөгийн хүмүүсийнхтэй ихээхэн төстэй. Бид бүгдийн мэдэж байгаачлан толгой руу модоор цохих нь амьтныг хороох энгийн арга шүү дээ. Тэгвэл неандертальчуудын гавлын яс ихэнхдээ гэмтэл авсан буюу цуурсан байдаг ажээ. 

Сен-Сезер неандерталийн 36 мянган жилийн өмнөх гэмтэл авсан гавлын ясны олдворыг та доорх зургаас харж байна. 

Үүнээс гадна неандертальчууд өнөөгийн хүн төрөлтнүүдийн өвөг дээдэстэй 100 мянган жилийн турш тэмцсэн нь тодорхой болсон юм. Энэ нь тэднийг ямар сайн дайчид байсныг харуулж байгаа юм. 

Неандертальчууд Homo sapiens-тэй харьцуулахад тухайн газрын ургамал, амьтдын ачаар дасан зохицох чадвар илүү өндөр байжээ. Мөн тэдний аварга том, булчинлаг бие болон харанхуйд сайн харах чадвартай нүд ч мөн нөлөөлсөн байж ч болно. 

Эцсийн эцэст Homo sapiens ялсан ч энэ нь энгийн нэг ялалт байгаагүй юм. Тэд Неандертальчуудын газар нутгийг эзлэхийн тулд бүтэл бүхэн 150 мянган жилийг зарцуулсан байна шүү дээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()