Эмэгтэй хүний сэрлийг хамгийн их хөдөлгөдөг 9 зүйл

Эрчүүдийн сэрлийн мэдрэмж эмэгтэйчүүдийнхээс илүү хурдан хөдөлдөг болохыг хүн бүр мэддэг болов уу. Харин бүсгүйчүүдийн хувьд энэ нь нэлээд ярвигтай асуудал юм. Эмэгтэй хүний сэрлийн цэгийг олохын тулд багагүй туршлага, туршилт хэрэгтэй. Үүний тулд нэгдүгээрт, та бүх эмэгтэй хүнд нөлөөлөх арга барилыг ашиглах шаардлагатай. Хоёрдугаарт, та тухайн эмэгтэйд таалагддаг байх ёстой. Ингээд бид танд бүсгүйчүүдийн сэрлийг хэрхэн хөдөлгөх талаар зөвлөгөөг хүргэе.

Эмэгтэй хүний сэрлийг хамгийн их хөдөлгөдөг 9 зүйл
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Түүнд зөөлөн хүрэх

Заримдаа зүгээр л түүнийг шүргээд өнгөрөхөд л биеэр нь цахилгаан цохиж байгаа мэт гүйдэл гүйх магадлалтай. Зүгээр түүний үсийг чихнийх нь араар хийсэн ч болно. Өөрт тань таалагддаггүй эсвэл өөрт тань талгүй эмэгтэйн үсийг та  оролдох нь юу л бол. Хэрвээ та үүнийг энэ үйлдлийг маш зөөлөн, болгоомжтойгоор хийж чадвал түүний биед хүчтэй даавар ялгарч, хундага оргилуун дарс уусан мэт нөлөөг үзүүлэх юм.

Тиймээс романтик кинонд зөөлөн хүрэх хэсэгт найруулагчид ихээхэн анхаарал хандуулдаг.  Жишээлбэл: Кино үзэж байхдаа попкорнтой саванд гараараа шүргэлцэх, нийтийн тээврийн хэрэгслээс буухад гараа өгөх, хацар дээр нь унасан сормуусыг авах гэх мэт. Энэ бүхэн нь та хоёрыг илүү ойртуулж өгөх болно.

Түүнд зөөлөн хүрэх

2 Хүзүүг нь үнсэх

Ихэнх эмэгтэйчүүдийн хүзүү нь маш их сэрэлтэй байдаг. Учир нь хүзүүнд их хэмжээний мэдрэлийн эсүүд байх учир маш мэдрэг байдаг аж.  Тиймээс хэдий чинээ зөөлөн үнсэнэ төдий чинээ түүнд таатай байх болно.  Зарим тохиолдолд хүзүү рүү нь зөөлөн үлээхэд л хангалттай. Ийнхүү халуун амьсгал түүний биеэр тархаж, тэр илүү ихийг хүсэх болно. Илүү үр дүнд хүрэхийн тулд  түүнийг хойноос нь тэвэрч, хүзүүг нь зөөлөн үнсэхэд л тэр таныг удаан хүлээлгэхгүй бөгөөд эрүүгээ өргөж, илүү их эзэмдүүлэхийг хүснэ. Хэрвээ та энэ бүхнийг зөв хийж чадвал энэ нь гал халуун сексийн оршил ч болж болно шүү дээ.

Хүзүүг нь үнсэх

3 Бүжиг

Ерөнхийдөө бүх төрлийн бүжиг нь та хоёрыг ойртуулж өгнө.  Та түүнд хүрч, түүний нүдийг харж, өөрийн эрэгтэйлэг байдлыг тодорхойлж, нөхцөл байдлыг өөрийн гартаа авч чадна. Та хоёр бие биенийгээ илүү ойр мэдэрч чадна гэдэгт итгэлтэй байж болно.

Бүжиг

4 Халуухан чатлах

Хүн бүр л энэ үеийг даван туулж байсан болов уу. Заримдаа энгийн нэгэн зурвасанд халуухан хэсэг гарч ирэх нь хэчнээн таатай.  Та хоёр нэг газар биш харин өөр хотод байна гээд төсөөлөөд үз. Хэрвээ өмнө нь та хоёр дотно харилцаанд орж байгаагүй бол халуухан чат бичсэнээр бүсгүйг дараагийн алхамд бэлэн байгаа эсэхийг мэдэх боломжтой. Үүнээс гадна чат нь та хоёрыг ойртуулах гүүр ч болж болно.  Ингээд бүсгүй ч гэсэн та хоёрын дотно харилцааг төсөөлж, өдөр ирэх тусам илүү халуухан зургуудаа илгээх болов уу.

Халуухан чатлах

5 Мэдрэмжтэй харц

Мэдрэмжтэй ширтэлт бүсгүйд онцгой мэдрэмж төрүүлэх болно. Үүнээс гадна тэр таныг түүнд өөрөөр хандаж байгааг ойлгох юм. Та хоёрын харц тулгарах үед харцаа бууруулах хэрэггүй бөгөөд нүдээрээ түүнд хандах хандлага, сэтгэл хөдлөл, хүслээ илэрхийлээрэй. Зүгээр л түүнд бодож байгаа бүх зүйлээ хэлж байна гэж төсөөл. Олон эрчүүд хайртай, таалагддаг эмэгтэйгээ хармагцаа өөрийн сэтгэлийг үгээрээ илэрхийлж чаддаггүй учир энэ нь сэтгэлээ илчлэх нэгэн арга болох юм. Гэхдээ гаж донтон мэт харагдахгүйн тулд тунг нь тааруулах хэрэгтэй шүү. Магадгүй танд таалагддаг эмэгтэй өөртөө бага зэрэг итгэлгүй байвал түүнийг харах таны харц бүсгүйд өөртөө итгэх итгэлийг өгөх юм.

Мэдрэмжтэй харц

6 Таатай үнэр

Бүсгүйчүүдийн хувьд таатай үнэр маш чухал байдаг. Таны үнэр бүсгүй танд татагдах уу эсвэл таниас зугтах уу гэдгийг шийдвэрлэнэ. Бүсгүйтэй дотно харилцаанд орох үед тэр таны үнэрийг хамгийн сайн тогтоож авна гэдгийг санаарай. Гэхдээ үүний тулд заавал тансаг брэндийн үнэртэй ус түрхэх шаардлагагүй бөгөөд зүгээр л цэвэр цэмцгэр байхад л хангалттай. Ямар нэгэн үнэртэй ус түрхээгүй таны биеийн үнэр бүсгүйн сэрлийг хөдөлгөх феромон агуулсан байдаг. Энэ бол ямар нэгэн хийсвэр, худал ойлголт биш бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм.

Таатай үнэр

7 Массаж

Супермаркетад хүзүүг  нь илж эхлээд, гэртээ лааны гэрэлд бүтэн биеийн бариа хийж болно шүү дээ. Та түүний биеийн бүхий л мэдрэлийг гижигдэж байгаа гэсэн үг юм. Гэхдээ та түүний  мэдрэмтгий хэсгүүдийг олж иллэг хийх хэрэгтэй. Энэхүү аргыг ашиглахдаа та тухайн эмэгтэйн онцлогт тааруулах ёстой гэдгийг мартаж болохгүй. Зарим эмэгтэй зөөлөн иллэгт дуртай бол зарим нь илүү шийдэмгий, ширүүн үйлдэлд дуртай байдаг. Ингээд түүний онцлогт тохируулж чадсанаар та энгийн нэгэн массажийг гал халуун сексийн оршил болгож чадна.

Массаж

8 Эрэгтэйлэг байх

Үүний тулд төгөлдөр хуур ганцаараа өргөж, түүний өмнө аварга том зааныг авчрах хэрэггүй. Зүгээр л ямар нэгэн маргааны үеэр түүнийг өмөөрөх, түүний талд бат зогсох, санаачлагатай байх, шийдвэр гаргаж чаддаг байх, хариуцлагатай байж, түүнд анхаарал хандуулдаг халамжилдаг байхад л хангалттай. Энэ тохиолдолд тэр харилцаандаа илүү итгэлтэй болох болно. Тэр бусад зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн зүрх сэтгэлдээ анхаарал хандуулах юм.  Тэр тантай хамт байхдаа бат бөх хананы цаана аюулгүй байгаа мэдрэмжийг авна.

Эрэгтэйлэг байх

9 Хөгжилтэй байдал болон ухаалаг байдал

Инээд ч гэсэн сексийн адилаар эерэг сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг. Тиймээс хамтрагчаа сонгоход хөгжилтэй байдал нь хамгийн чухал чанаруудын нэг болдог билээ.  Хэрвээ тухайн эрэгтэй бүсгүйгээ инээлгэж чадаж байвал тэр автоматаар бүсгүйд таалагдаж эхэлнэ. Гэхдээ мөн л бүх зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй бөгөөд  түүний нүдэнд зүгээр л нэг наргианч мунхаг залуу мэт харагдахгүйн тулд хэмжээг нь тааруулаарай. Үүнээс гадна та ямар ч нөхцөл байдалд өөрийгөө зөв илэрхийлж чадаж байвал тэр таныг бишрэх болно. Ухаалаг хариулт, өөртөө итгэлтэй яриа,  бусад хүмүүстэй харилцаж буй таны харилцаа зэрэг нь бүгд нийлж түүнийг уруулаа хазахад хүргэнэ. 

Хөгжилтэй байдал болон ухаалаг байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()