Дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлс

Таны амьдрал хүүхэдгүй байх үе шигээ хэзээ ч болохгүй гэдэг нь ойлгомжтой ч ээж болох нь санаанд оромгүй явдлаар  дүүрэн байдаг. Жирэмсний 9 сар дуусаж, та бурхны өгсөн гайхалтай бэлэгтэйгээ уулзсан цаг мөчөөс эхлэж таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Ингээд дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлстэй танилцацгаая.

Дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлс
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Төрсний дараах эхний 6 долоо хоногт эмэгтэй хүний биед их өөрчлөлт явагддаг бөгөөд энэ нь бие организмд маш их ачааллыг өгдөг.  Дааврын өөрчлөлт, цусны эргэлт, нөхөн үржихүйн эрхтэн хуучин хэвэндээ орох, сүү орох, шинэ нөхцөл байдалд дасах гэх мэт. Тиймээс маш олон зүйл хэсэг  хугацаанд хориотой байдаг юм.

1. Секс хийх болон ваннд усанд орох

Дөнгөж төрсний дараа умайн хүзүү нь бүхэлдээ шарх байдаг. Шарх эдгэхийн хэрээр шавхарганы өнгө өөрчлөгдөж эхэлдэг. Хэрвээ ямар нэгэн халдвар илэрвэл, умайн хүзүү үрэвсэх магадлалтай.  Умайн хүзүүн үрэвсэлд бэлгийн харилцаа болон ариун цэврээ сахиагүй байдал хүргэх юм. Мөн таны бие организм тань нөхөн төлжиж байх үед та халуун ваннд орох, усан санд сэлэх хориотой. Үүнээс гадна даарахаас сэргийлээрэй.

2. Тампон                               

Шавхарга гарч байх зуур тампон хэрэглэх хориотой байдаг бөгөөд харшил үүсэхээс сэргийлж ямар ч үнэргүй ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Ариун цэврийн хэрэглэлээ 3 цаг тутам солих хэрэгтэй.

Харин тампоныг хэсэг хугацаанд бүр мартах хэрэгтэй. Учир нь тампон шавхарга гарах замыг хааж, үрэвсэл үүсгэх магадлалтай. Үүнээс гадна бариун, синтетик дотуур хувцас өмсөж болохгүй.

3. Хоолны дэглэм барих, турах

Хэрвээ та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол чанга дэглэм барих, тураах эм бэлдмэл хэрэглэх, мэс засалд орох хориотой байдаг. Учир нь энэ бүхэн ямар ч үр дүнгүй бөгөөд богино хугацаанд хаясан их жин маш амархан эргэж ирэх болно. Үүнээс гадна таны арьс унжсан, үрчлээтэй болох юм. Мөн дотоод шүүрлийн эмгэгтэй болж удааан хугацааны туршид эмчлэх шаардлага гарах вий.

4. Спортоор хичээллэх болон гэрийн ажил хийх

Төрсний дараа гэрийн ажилд бага багаар орох хэрэгтэй.  Хүнд зүйл өргөх, хүнд дасгал хийж болохгүй.  Төрсний дараа эмэгтэйчүүдийн эрхтний булчин суларсан байдаг учир умай амархан хөдлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс хүнд зүйл өргөх нь дотоод бэлэг эрхтнийг унжихад хүргэдэг байна.                                                                       

5. Өглөөний кофе

Хүүхдээ хөхөөр хооллож буй ээжүүдийн хувьд онцгой хоолны дэглэм шаардахгүй бөгөөд зөв хооллолтыг дэмжиж, хүүхдэд харшил үзүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхад л хангалттай. Ялангуяа кофеины хэрэглээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хэдийгээр ихэнх хүүхдүүд кофенд харшилгүй байдаг ч зарим хүүхдүүд эхний 2-3 сарын хугацаанд кофенд мэдрэг байж уцаартай болохоос гадна унтахгүй болох магадлалтай.

Дөнгөж амаржсаны дараа эмэгтэй хүн маш эмзэг мэдрэмтгий болсон байдаг учир түүнд маш болгоомжтойгоор хандах хэрэгтэй.  Эрүүл, аз жаргалтай ээж гэдэг хүүхэд эрүүл өсөж торних үндэс болдог гэдгийг мартаж болохгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()