Зөвхөн Турк улсад харж болох сонирхолтой зүйлс

БНТУ-д зөөлнөөр ээх нар, далай тэнгис, тансаг арал гээд сэтгэл хангалуун сайхан амрахад зориулагдсан бүх зүйл бий. Үүнээс гадна энэ орон нийтэч, зочломтгой ард түмнээрээ алдартай. Тиймээс ч нэг л удаа Турк улсаар аялсан жуулчин энэ оронд эргэлт буцалтгүй дурладаг гэнэ. Ингээд бид танд Туркийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Зөвхөн Турк улсад харж болох сонирхолтой зүйлс
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Зочид гутлаа үүдэнд үлдээдэг

  • Ихэнхдээ тэд гутлаа орцондоо эсвэл гэрийнхээ гадаа үлдээдэг. Тиймээс хэрвээ та Турк айлаар зочилж байгаа бол энэ талаар мэдэх хэрэгтэй. Турк айл бүрт зочдод зориулсан углааш байх бөгөөд айлд ирэхдээ өөрийн углаашийг авчирсан ч болно.
  • Зочдыг цай ууж суух зуур гэрийн эзэгтэй хэнд ч мэдэгдэхгүйгээр гарч зочдын гутлыг зөв харуулж цэгцэлдэг.

Зочид гутлаа үүдэнд үлдээдэг

2 Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй

  • Турк бүсгүйчүүдийн ихэнх нь жилийн 4 улирал гутал өмсдөгөөрөө бусад эмэгтэйчүүдээс ялгарна. Европын оронд гэхэд энэ гутлаар нь турк бүсгүйчүүдийг таних боломжтой.
  • Хэрвээ та цайвар арьс, цайвар нүд, жижиг шулуун хамартай бол та бараг л мисс гэсэн үг. Харин та бараан арьстай, бараан нүд, шулуун хамартай бол та турк үзэсгэлэнтэй эмэгтэй. Ерөнхийдөө аль ч төрөлд багтсан та үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд орно.

Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй

3 Турк залуус гандан бууршгүй шүтэн бишрэгчид байдаг

  • Туркчүүдийн хувьд нэг удаа уулзаад л шууд болзох санал тавих, гэрлэх санал тавих, гэртээ урих нь энгийн үзэгдэл.  Гэхдээ турк залуучуудын 99 хувь нь өөрийн энэ үзэлдээ үнэнч, итгэлтэй байдаг гэнэ.  
  • Хэрвээ Турк эр гэртээ сөөсөн хоолойтой, согтуу ирж бүх зүйлээ орвонгоор нь эргүүлж байвал зүгээр л түүний дэмждэг хөл бөмбөгийн баг хожсон гэсэн үг юм.

Турк залуус гандан бууршгүй шүтэн бишрэгчид байдаг

4 Туркт нийтэч, найрсаг хүмүүс амьдардаг

  • Турк хүмүүс нийтэч, өгөөмөр хүмүүс байдаг. "Би нэг хүнээс сэтгүүл дээр харсан саунд хэрхэн очих вэ гэж асуухад тэр: Энэ газар очих хэрэггүй. Энэ бол жуулчдад зориулсан урхи гэсэн. Харин үүний оронд тэр намайг жинхэнэ турк саунд аваачсан бөгөөд би хямд үнээр гайхалтай үйлчилгээг авч чадсан."
  • Туркт маш эелдэг хүмүүс байдаг учир таны ярьж буй зүйл сонирхолтой ч байсан үгүй ч байсан тэр танд анхаарал хандуулах болно.  Тэд таны яриаг анхааралтай сонсож, нүүрэндээ инээмсэглэн ярилцах юм.  Үүнээс гадна тэр таны мэдэхгүй таатай зүйлийг танд хэлнэ.  Гэхдээ энэ нь зүгээр л тэдний харилцааны хэв маяг болохыг та ойлгоно.
  • Хаана ч байсан бүх хүмүүс биднийг таатайгаар хүлээн авч, шоколад, чихэр, хуурай салфетка гэх мэт гэрт байгаа боломжит бүхий л зүйлээ бэлэглэж байсан.  

Туркт нийтэч, найрсаг хүмүүс амьдардаг

5 Туркчүүдийн замын хөдөлгөөнд оролцох хандлага нь тэс өөр

  • Хэдийгээр Туркт замын хөдөлгөөний дүрэм гэж байдаг ч дүрмээ бараг л мөрддөггүй. Стамбулын гудамжинд гэхэд л улаан гэрлээр гарах, эгнээний голоор явах, эргэлтгүй газар эргэх зэрэг нь энгийн үзэгдэл. Үүнээс гадна эргэх дохиогоо ч тэд өгдөггүй.

Туркчүүдийн замын хөдөлгөөнд оролцох хандлага нь тэс өөр

6 Тэд мууранд маш их хайртай

  • Стамбулын муур байх нь хүртэл таатай.  Учир нь Туркчүүд хотод буй орон гэргүй амьтдад маш ихээр анхаарал хандуулддаг бөгөөд олон газар орон гэргүй амьтдад зориулсан асрамжийн газар бий. Туркчүүд орон гэргүй амьтдыг дуртайяа хооллодог.
  • 5 одтой "All inclusive" зочид буудалд мууранд зориулсан тусгай өрөө байдаг гэнэ. Тэдэнд зориулсан тусгай хоол байдаг учир муур хооллохын тулд рестораны хоолноос авч гарахгүй байхыг үйлчлүүлэгчдээс хүсдэг байна.

Тэд мууранд маш их хайртай

7 Төвийн халаалт байхгүй

  • Туркт тулгарч буй хамгийн том асуудал нь төвийн дулаан юм. Туркийн иргэд хүйтний улиралд нимгэн куртка өмссөн байдаг. Заримдаа малгай өмсдөг ч тэд малгайг даарсандаа биш харин гангарах зориулалттай өмсдөг. Үүнээс гадна туркт 2 төрлийн зузаан хөнжил байдаг. Баттание – намар нөмрөхөд зориулагдсан, йорган нь өвөл нөмрөхөд зориулагдсан байдаг гэнэ.
  • Туркийн хамгийн хүйтэн хэсгүүдэд төвийн хийн дулаан бий. Ихэнх айлуудад тусдаа бойлер байдаг учир дулааны асуудалд санаа зовох хэрэггүй. Гэхдээ мэдээж, цахилгааны төлбөр гэж асар их мөнгө гарна гэдгийг мартаж болохгүй.

Төвийн халаалт байхгүй

8 Төрсөн өдөр тэмдэглэдэггүй

  • Шинэ жил, хэллоуин, валентин, төрсөн өдөр гээд дэлхий даяар тэмдэглэдэг баярыг Туркүүд бараг тэмдэглэдэггүй.

Төрсөн өдөр тэмдэглэдэггүй

9 Туркчүүд өгөөмөр зангаараа алдартай

  • Туркчүүд хэдий чинээ их өгнө, төдий чинээ буцааж авна гэсэн үзлийг баримталдаг учир маш өгөөмөр байдаг.
  • Туркийн шинэхэн хосууд хуриманд ирсэн зочдыг дайлахын оронд 4000 ядуу иргэнийг хооллосон байна.
  • Тэд маргааш гэгч өдөр байдаг талаар огт бодохгүйгээр мөнгөө үрдэг. Жишээлбэл: Аялал жуулчлалын салбарт ажиллагдсад зөвхөн зуны улиралд орлого олж, тэрхүү мөнгөөрөө 7-8 сар амьдрах хэрэгтэй болох учир мэдээж хэмнэлт хийх хэрэгтэй болно. Тэгвэл туркчүүдийн хувьд өдөр нь орлого олж тэр оройдоо үрэх нь энгийн үзэгдэл.

Туркчүүд өгөөмөр зангаараа алдартай

10 Тэд маш их цай уудаг

  • Цай гэдэг нь туркчүүдийн хувьд зөвхөн шингэн зүйл биш бөгөөд энэ нь дотны хүмүүстэйгээ цуглаж ярилцах таатай боломжийг бүрдүүлэх нэг шалтгаан юм.
  • Туркчүүд ирээдүйн амьдралаа төлөвлөдөггүй бөгөөд тэд одоо цагт өнөөдрөөр л амьдардаг. Яг одоо бүх зүйл сайхан байхад ирээдүйн талаар бодох хэрэгтэй гэж үү? Ямар нэг алхмыг урьдчилан төлөвлөх гэсэн ойлголт туркчүүдэд байдаггүй.
  • Туркчүүдийн хувьд хамгийн төвөгтэй зүйлсийн нэг нь 5-6 цагийн турш цай ууж суух явдал юм.  Ийнхүү цай уухдаа тэд огт хэрэггүй зүйлсийн талаар ярих нь ч бий.

Тэд маш их цай уудаг

11 Туркт хуримын ёслолын үеэр цэцэг бэлэглэдэггүй

  • Туркт хуримын ёслолын үеэр цэцэг бэлэглэдэггүй.  Гэхдээ энэ нь огт цэцэг хэрэглэдэггүй гэсэн үг биш. Тэд хуримын ёслолын арга хэмжээг хэлхсэн цэцгээр чимэглэдэг бөгөөд уг цэцгийг бэлэглэсэн хүний нэрийг дээр нь бичдэг байна.
  • Турк хурим маш олон хүнтэй байдаг бөгөөд “зөвхөн ойр дотны”  хүмүүсийг урина гэсэн зарчим үйлчилдэггүй. Ихэнх тохиолдолд хуримын зочид уг ёслолд огт хамааралгүй хүмүүс байх нь бий. Үүнээс гадна залуу бүсгүйчүүд энэ төрлийн арга хэмжээнд ганцаараа ирэх ёсгүй байдаг учир эцэг эхтэйгээ ирэх үзэгдэл багагүй тохиолдоно.
  • Туркт энгийн цэцгийн баглааг өөр арга хэмжээний үеэр өгдөг. Харин хурим болон оршуулгын ёслолын үеэр хэлхээ цэцэг өгдөг бөгөөд зөвхөн өнгөний хувьд л ялгаатай байдаг гэнэ.  Тиймээс жуулчид соёлын шоконд орох нь бий.

Туркт хуримын ёслолын үеэр цэцэг бэлэглэдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()