40 төрлийн жимс ургуулдаг мод

40 жимсний мод нь нэн орчин үеийн (контемпорари) уран бүтээлчдийн төлөөлөл Сэм Ван Акены эрлийзжүүлсэн бүтээл юм. Түүний модонд тоор, чавга, чангаанз, интоор, бүйлс зэрэг 40 гаруй төрлийн жимс ургадаг. Залгаасаар холбогдсон мөчирнүүд бүхий энэхүү мод хавар ягаан, хүрэн улаан, цагаан зэрэг янз бүрийн өнгөөр цэцэглэж, зуны улиралд олон төрлийн жимс ургуулдаг байна. 

40 төрлийн жимс ургуулдаг мод
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Артист Ван Акен АНУ-ын Пеннсилванид төрж өссөн бөгөөд тэрээр хүүхэд насаа тоор болон интоор жимсний модоор хүрээлүүлсэн сүүний фермд өнгөрөөсөн ажээ. Түүний бүтээсэн ажлууд олон салбарыг хамрах ба байгаль эх, соёл иргэншлийг хослуулсан байдгаараа онцлог. 

40 төрлийн жимс өгдөг баялаг модны хувьд Ван Акен шинэ сорт нэмэхийн тулд салаалсан мөчрийн технологи ашигласан байна. Тодруулбал, жимсний модны нахиа бүрийг суурь модны мөчиртэй холбон суулгаж ургуулсан гэнэ.  

Тэрээр 16 ширхэг "40 жимсний мод" ургуулсан бөгөөд багахан хэмжээний цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()