Алдартай хүүхэлдэйн кинонуудыг гадаад оронд гаргахдаа хэрхэн өөрчилдөг вэ?

2020-11-27, 17:39
5,220

Дисней, Пиксар зэрэг томоохон студиуд олон улсад бүтээлээ гаргахдаа дэлхийн зарим бүс нутгийн үзэгчдэд зориулан тодорхой зүйлсийг багахан өөрчилж хүргэх тохиолдол бий. Тэгвэл энэхүү нийтлэлд бид Дисней, Пиксар студийн 8 бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны 10 жишээг авч үзэх болно.

Алдартай хүүхэлдэйн кинонуудыг гадаад оронд гаргахдаа хэрхэн өөрчилдөг вэ?

Тив бүрийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл ондоо тул зарим хошигнол, харилцан яриа нь олон улсын үзэгчдэд ойлгомжгүй, заримдаа бүр доромжлол мэт санагддах боломжтой. Үүнээс үүдсэн элдэв асуудлаас зайлсхийхийн тулд хүүхэлдэйн киноны бүх үзэгдлийг аль ч улс орныхонд ойлгомжтой байлгахын тулд уран бүтээлчид жижиг хэсгүүдэд засвар оруулан өөрчилдөг байна. 

 

1 Inside Out (2015) - Хоккейн тэмцээн

Уг хүүхэлдэйн киноны нэг хэсэгт киноны гол дүрийн аав болох ноён Андерсоны сэтгэл хөдлөлийг харуулдаг бөгөөд тэр үргэлж хоккей тоглохыг мөрөөддөг байсныг дэлгэцэнд гаргадаг. Гэвч Европын ихэнх орнуудад зориулсан хувилбар дээр хоккейг хөлбөмбөгөөр орлуулсан байхыг та харах болно. 

Inside Out (2015) - Хоккейн тэмцээн

2 Zootopia (2016) - Мэдээний хөтлөгч

Бүх хувилбаруудад цоохор ирвэс байх боловч тухайн хүүхэлдэй гарч буй улсаас хамааран өөр өөр амьтад түүний хамтран хөтлөгчөөр ажилладаг ажээ.

Zootopia (2016) - Мэдээний хөтлөгч

АНУ, Канад, Францад хандгай, Японд элбэнх, Австрали, Шинэ Зеландын хувилбарт коала баавгай (энэ нь Шинэ Зеландчуудын дургүйцлыг хүргэсэн), Хятадад панда гэх мэт. 

3 Toy Story 2 (1999) - Америкийн далбаа

Тоглоомын түүхийн үргэлжлэл дээр Базз Лайтер болон бусад дүрүүд Вүүди-г хайдаг.  Баззыг урам зоригтой үг хэлдэг үзэгдэлд ард талд нь Америкийн туг гарч, Америкийн сүлд дуулал цаана нь явж эхэлдэг. Гэхдээ бусад орны үзэгчдэд зориулсан хувилбарт тугийг арилгаж, дууг ёслолын хөгжмөөр сольсон байх аж. 

Toy Story 2 (1999) - Америкийн далбаа

4 Inside Out (2015) - Брокколи

Хүүхэлдэйн киноны нэг үзэгдэл дээр Райли брокколи идэхээс татгалздаг бөгөөд бага насны хүүхдийн хувьд энэ нь ердийн зүйл билээ. Гэхдээ Японд брокколи бол япон хүүхдүүдийн идэх дуртай ногоонуудын нэг учир энэ улсад зориулсан хүүхэлдэйн киноны хувилбар дээр брокколийг ногоон чинжүүгээр солих хэрэгтэй болсон гэнэ. 

Inside Out (2015) - Брокколи

5 Monsters University (2013) - Аяган бялуунууд

Нээлтийн нэг үзэгдэл дээр Рэндалл Майк Вазовскийг "Миний найз болооч" гэсэн утгатай "Be my pal" гэсэн бичээстэй 7 аяган бялууг үзүүлдэг.

Monsters University (2013) - Аяган бялуунууд

Дараа нь Майк Рэндаллыг санамсаргүйгээр унагаачихаад дээрээс нь бялуунуудаа унагадаг. Тэдгээрийн дөрөв нь түүний нүүрэн дээр үлдэж, "lame" гэсэн үгийг үүсгэдэг. Үүнийг олон орны хэл дээр хөрвүүлэх боломжгүй байсан аж. 
 

Тиймээс англи хэлээр ярьдаггүй орнуудад аяган бялуун дээрх бичгийг энгийн инээмсэглэлээр сольсон байдаг.

6 Planes (2013) - Рошель

Хүүхэлдэйн кинонд Рошель хэмээх дүр бий. Түүний эх хувилбар Канад ч хүүхэлдэйн киног үзүүлж буй орнуудаас хамаарч онгоцны иргэншил, нэр солигддог ажээ.

Planes (2013) - Рошель

Австралид тэрээр Рошель хэвээр үлдсэн боловч түүний биеийн өнгийг өөрчилж, дээр нь имжний дүрс нэмсэн байна. ОХУ-д баатар нь Таня нэртэй болсон бол Германд Хайди  нэртэйгээр гарсан байна.

7 Up (2009) - "Диваажингийн хүрхрээ" хадгаламж

Уг хүүхэлдэйн кино дээрх "Диваажингийн хүрхрээ" гэсэн бичээсийг англи хэлээр ярьдаггүй орнуудад зориулж жижигхэн зураг болгон өөрчилсөн бөгөөд ингэснээр англиар уншдаггүй үзэгчид учир утгыг нь ойлгоход дөхөм болжээ. 

Up (2009) - "Диваажингийн хүрхрээ" хадгаламж

8 Moana (2016) - Нэр

Үйл үг биш, зүгээр л нэр нь байхад яагаад өөрчлөх хэрэгтэй болсон юм бол? 

Италийн кинотеатруудад "Моана" хүүхэлдэйн кинотой холбоотой нэгэн хөгжилтэй явдал болсон байна. Үнэн хэрэгтээ Италид Моана гэдэг нэрийг сонсмогц хүмүүс порно киноны жүжигчин Моана Позцийг ярьж байна гэж ойлгодог учир хүүхэлдэйн киноны нэрийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэнэ. 

Moana (2016) - Нэр

9 Monsters University (2013) - Аймшигтай тоглоомууд

Ханан дээрх "Аймшигт тоглоомууд" гэсэн бичээсийг Мангасуудын Их сургуулийн сүлд болгон өөрчилсөн нь мөн л англи хэлгүй хүмүүст ойлгомжтой болгох зорилготой юм.

Monsters University (2013) - Аймшигтай тоглоомууд

10 Wreck It Ralph (2012) - Минти Заки

"Ральф" хүүхэлдэйн кинонд Минти Заки хэмээх үүрэг багатай дүр байдаг бөгөөд түүний нэрийг алдарт найруулагч Хаяао Мияазакигийн нэрийг бэлгэдэн өгчээ. Харин Японд Минчи Закиг Минчи Сакура хэмээн өөрчилж, гадаад төрхөнд нь нэлээн засвар оруулсан байдаг бол энэ нь Японы уламжлалтай холбоотой ажээ. 

Wreck It Ralph (2012) - Минти Заки

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()