Түүхэн алдартнуудын өөртөө "аз дуудах"-ын тулд хийдэг байсан хачирхалтай зүйлс

Пикассо (Picasso) тайрч авсан бүх хумс, үсээ хадгалдаг байсан, Хайди Клум (Heidi Klum) өөрийн сүүн шүдийг цүнхэндээ хийж авч явдаг, Агата Кристи (Agatha Christie) угаалгын өрөөндөө алим идэж байхдаа аллагын түүх зохиосон, Чарьлз Диккенс (Charles Dickens) зөвхөн хойд зүг рүү харж орондоо ордог байсан гэх мэт хүмүүст "аз" авчирдаг гэх хачирхалтай зан үйлүүдийг сонирхоорой. 

Түүхэн алдартнуудын өөртөө "аз дуудах"-ын тулд хийдэг байсан хачирхалтай зүйлс
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Пабло Пикассо - Өөрийн гэсэн бүхнээ цуглуулах үйлдэл

Испанийн зураач Пабло Пикассо өөрийн мөн чанараа алдахаас сэргийлж хуучин хувцас, тайрсан үс, хумсаа хадгалдаг байсан гэнэ.

Мөн тэрбээр өөрийн бүтээлүүдийг цуглуулдаг байсан бөгөөд нас барахдаа зураач өөрийн тавин мянга орчим бүтээлийг хадгалсан байв. Пикассо бол өнгөрсөн зууны хамгийн бүтээлч, нөлөө бүхий зураачдын нэг юм.

Пабло Пикассо - Өөрийн гэсэн бүхнээ цуглуулах үйлдэл

2 Чарльз Диккенс - Хойд зүг

Чарльз Диккенс биедээ үргэлж луужин авч явдаг байсан бөгөөд үргэлж хойд зүг рүү харж унтдаг байжээ.

Түүний итгэл үнэмшлийн дагуу энэхүү дадал нь түүний уран бүтээлийг сайжруулж, бүтээлч сэтгэлгээнд нь нэмэр болдог учиртай байв. Диккенс мөн нийгмийн шүүмжлэгч байсан юм. Тэрээр нийгэм, эдийн засгийн бодит байдлыг хатуу дүрслэн харуулахдаа ёс суртахууны хүчтэй луужингаар удирдуулдаг байсан гэлтэй. 

Чарльз Диккенс - Хойд зүг

3 Коко Шанель - Тавын цифр

Францын загвар зохион бүтээгч Коко Шанель чамгүй гүн мухар сүсэг бишрэлтэй нэгэн байв. 

Зөн билэгч түүнд тавын цифр бол түүний азын дугаар гэж хэлсэн учир Коко өөрийн алдартай үнэртэнг "Chanel No. 5" гэж нэрлэжээ. Мөн түүний гэрт 5 тоо бүхий болор лааны суурь байсан бөгөөд Коко 5-р сарын тавны өдөр коллекцоо танилцуулахыг илүүд үздэг байв. 

Коко Шанель - Тавын цифр

4 Йоко Оно - Шүдэнз асаах

Алдарт авангард зураач, дуучин, урлагийн зүтгэлтэн Йоко Оно залуу насандаа дуу чимээ, гэрэлд маш мэдрэмтгий байсан байна. 

Харанхуй өрөөнд шүдэнз асааж, дөл нь унтрахыг харах нь түүний бие болоод сэтгэл санааг дээрдүүлж байгаа мэт санагддаг учир энэ үйлдлийг Йоко тайвширтлаа давтаж хийдэг байжээ. Хожим нь түүний зуршил  "Lighting Piece" нэртэй тоглолтын нэг хэсэг болсон юм.

Йоко Оно - Шүдэнз асаах

5 Дайан фон Фюрстенберг - Азын алтан зоос

Загвар зохион бүтээгч Дайан фон Фюрстенберг хорин франкийн алтан зоосыг үргэлж хадгалдаг байсан бөгөөд аав нь Дэлхийн II дайны үеэр гуталдаа нууж охиндоо  бэлэглэж байжээ. 

Загварын шоу болгоны өмнө тэр гуталдаа зоосон мөнгө хийдэг байсан байна. Фон Фюрстенберг бол дэлхийн тавь гаруй оронд загвар хийцээрээ алдартай домогт даашинз бүтээгч юм.

Дайан фон Фюрстенберг - Азын алтан зоос

6 Фрида Кахло - Цэцэрлэгжүүлэлт

Мексикийн зураач Фрида Кахлогийн зурсан зургууд нь ихэвчлэн намтарчилсан байхын хажуугаар өөрийн цэцэрлэгтээ ургуулсан ургамал, цэцэгсийг үргэлж дүрслэн харуулсан байдаг. 

Кахлогийн цэцэрлэг нь түүний хувьд тайтгарал, урам зориг өгдөг газар байсан бөгөөд тэр олон цагаар ч хамаагүй ургамал, жимсний мод, цэцэг арчилдаг байв. Мөн Фридагийн бичгийн ширээ цэцэрлэг рүү харсан цонхны хажууд байрладаг байжээ. 

Фрида Кахло - Цэцэрлэгжүүлэлт

7 Доктор Сьюз - Малгай

Зохиолч, шог зураач Теодор Зойс Гейзел шүтэн бишрэгчдэдээ Доктор Сьюз нэрээрээ алдаршсан бөгөөд 300 гаруй малгайнаас бүрдэх баялаг цуглуулгатай байжээ. 

Тэрээр уран бүтээлийн хямралд орох бүрдээ малгайны цуглуулгаасаа нэгийг нь сонгон өмсөж, онгод орох мөчөө хүлээдэг байсан гэнэ. Доктор Сьюз бага насны хүүхдүүдийн англи хэл дээр хамгийн их борлуулалттай номын зохиолч байсан юм. 

Доктор Сьюз - Малгай

8 Сальвадор Дали - Модны шилмүүс

Зураач, уран барималч Сальвадор Дали мөн л хүчтэй сүсэг бишрэлтэй байсан бөгөөд муу ёрын сүнснүүдийг өөрөөсөө хол байлгахын тулд модны шилмүүсийн жижиг хэсгийг авч явдаг байсан аж. 

Тэрээр сюрреализмын хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг байсан билээ. 

Сальвадор Дали - Модны шилмүүс

9 Агата Кристи - Алим

Агата Кристи бол  хамгийн алдартай детектив зохиолчдын нэг юм. 

Английн алдарт зохиолч угаалгын өрөөндөө алим идэж байхдаа нууцлаг аллагын тухай зохиолын санаагаа олсон байна. Кристи карьерынхаа туршид жар гаруй детектив роман, 19 өгүүллэгийн түүвэр, хэд хэдэн жүжгийн зохиол бичсэн нь одоо хүртэл тайзан дээр гарч байна. 

Агата Кристи - Алим

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()