Холливүдийн "дутуу үнэлэгдсэн" сайхан залуу Жуд Лоугийн амьдралын түүх

2020-12-01, 12:46
4,406

Кино сонирхогчид Жуд Лоу (Jude Law)-г зөвхөн мелодрамд тоглодог царайлаг жүжигчин гэж үздэг байсан цаг саяхан билээ. Гэхдээ тэрээр хичээл зүтгэл гаргаж жүжигчний ур чадвараа батлан харуулах томоохон өөрчлөлт хийсэн байна. Одоо Жуд бусад төрлийн кинонуудад ч өөрийгөө сорьж байгаа юм. Ингээд жүжигчин залуу хэрхэн өөрчлөгдснийг сонирхоцгооё.

Холливүдийн "дутуу үнэлэгдсэн" сайхан залуу Жуд Лоугийн амьдралын түүх

1 1978–1992 он: Жүжигчний гараагаа эхлүүлсэн нь

Жуд Лоугийн эцэг эх нь урлагт элэгтэй учир тэрээр  ийнхүү кино урлагт хөл тавьсан байна. Дэвид Жуд Хейворт Лоу нь 1972 онд Лондон дахь багшийн гэр бүлд төрсөн бөгөөд хүүд нэр өгөхдөө “Beatles” хамтлагийн  “Hey Jude” дуу, Томас Хардигийн “Үл мэдэгдэх Жуд” зохиолоос санаа авсан гэнэ.  Зохиолын гол дүрийн хүү эрдэмтэн болох мөрөөдөлтэй байсан бол Лоу хүүхэд байхаасаа эхлэн жүжигчин болохыг мөрөөдөж, 6 настайгаасаа цэцэрлэгийн театрт жүжиглэх болжээ.

1978–1992 он: Жүжигчний гараагаа эхлүүлсэн нь

Сахиусан тэнгэр мэт төрхтэй жүжигчин залуу сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдэд өөрийн гадаад төрхөөс болж шоолуулдаг байжээ. Хэдийгээр тэр гадаад үзэмжийнхээ давуу талаар жүжигчний гараагаа эхлүүлсэн ч одоог хүртэл эмэгтэйлэг царайгаа чамладаг гэнэ шүү. Түүнийг эмэгтэй хүүхэдтэй андуурч охидын нийтийн байранд оруулсан явдал ч тохиолдож байжээ. Мэдээж, залууд охидтой хөрш болох нь таалагдаж байсан ч тун удалгүй алдааг залруулсан гэнэ. 

1986 онд Жуд Лоу “Халаасны мөнгө” хэмээх телевизийн шоунд оролцсон юм. Харин дараа нь “The Tailor of Gloucester”, “Family” зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээсэн байна. Урлагийн гараагаа эхлүүлж буй залуу жүжигчин энэ үед драмын жүжигт тоглох ажлын саналд даруулж байв. 

2 1994 он: Кино урлагийн ертөнцөд хөл тавьсан нь

1994 онд тэр “Shopping” кинонд тоглож, үнэтэй машин хулгайлж, дэлгүүрийн лангуу мөргөж үймээн тарьж буй сахилгагүй залуугийн дүрийг бүтээснээр кино урлагт хөл тавьсан юм.  Кино дэлгэцийн бүтээл болсны дараа кино шүүмжлэгч Стивен Холден түүний гэнэн хонгор царайнд муу залуугийн дүр үнэмшилгүй харагдаж байна гэж үзсэн гэнэ. Уг киноны зураг авалтан дээр жүжигчин залуу ирээдүйн эхнэр Сэди Фросттойгоо танилцсан байна.

1994 он: Кино урлагийн ертөнцөд хөл тавьсан нь

Кино зураг авалт дууссаны дараа тэр театртаа эргэн ирж, хэд хэдэн жүжигт тогложээ. Харин 1996 онд тэрээр “I Love You, I Love You Not” романтик кинонд тоглосон бөгөөд үүнээс хойш үзэгчид түүнийг царайлаг хөвгүүн гэж өхөөрдөх болсон байна. Хэсэг хугацааны дараа тэр гадаад төрхөнд хууртаж болохгүйг  “Wilde”, “Gattaca”, “Midnight in the Garden of Good and Evil”, “The Wisdom of Crocodiles” кинонуудад тоглосон дүрээрээ баталжээ. 

 “Намайг хүмүүс хүн бүрийн хайрыг татсан хөвгүүн мэтээр хүлээн авч байсан. Харин би энэ тийм биш болохыг батлахыг хүсэж байсан юм. Ингээд би гадаад төрх хуурамч болохыг батлаж чадахуйц дүрүүдийг хайж, өөрийгөө эсрэг талаас нь харуулахыг хүссэн. Сайхан залуугийн дотоод сэтгэл царай шигээ биш болохыг  батлах зорилготой би дүрээ хайсан”.

3 1999–2000 он: Анхны амжилт

“The Talented Mr. Ripley” (1999) киноны хамтаар тэр анхны амжилтаа гаргасан юм. Тэр энэхүү дүрээрээ үзэгчдийн сэтгэлийг татсаны зэрэгцээ мөн тэдний үзэн ядалтыг төрүүлж чадсан байна. Уг дүрээрээ Лоу хамгийн анх “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн.  2001 онд тэр “Enemy at the Gates” кинонд зөвлөлтийн мэргэн буудагч Василий Зайцевт тоглосон бөгөөд мөн тухайн ондоо тэр Стивен Спилбергийн “A.I. Artificial Intelligence” кинонд эсэргүү этгээдийн дүр бүтээсэн билээ. “A.I. Artificial Intelligence” кино түүнд  “Алтан Бөмбөрцөг”-т нэр дэвших боломж олгожээ.

1999–2000 он: Анхны амжилт

4

Бусдын хайрыг булаасан сайхан залуугийн дүрийг тэр “Road to Perdition” (2002) кинонд тоглож үгүй хийсэн байна. Тэр энэхүү кинонд бүтэлгүй, арчаагүй залуугийн дүрийг бүтээсэн аж.  Харин 2004 онд “Alfie-1966” киноны шинэ хувилбарт дахин бүсгүйчүүдийн харцыг булаасан залуугийн дүрд тоглосон байна.  Кино шүүмжлэгчид Жудыг Майк Кейн (киноны анхны хувилбарын гол дүрийн жүжигчин) -ээс илүү сайхан залуу гэж үнэлсэн боловч жүжиглэх ур чадвар дулимаг байсан гэж шүүмжилжээ.  Тухайн үед “People” сэтгүүл Жудыг дэлхийн хамгийн дур булаам жүжигчин хэмээн өргөмжилсөн байна.  

5 2009–2012 он: Шинэ төсөл

2009 онд жүжигчний амьдралд шинэ үе эхэлсэн бөгөөд тэрээр “Sherlock Holmes” кинонд адал явдал хайгч Ватсоны дүрийг бүтээсэн байна.  Түүний хамтрагчаар Роберт Дауни ажиллажээ. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тэд үнэхээр төгс зохицсон гэнэ. 2011 онд “Sherlock Holmes: A Game of Shadows” дэлгэцийн бүтээл болж Лоу мөн л Ватсоны дүрд тоглосон байна.

2009–2012 он: Шинэ төсөл

2012 онд жүжигчин залуу “Анна Каренина”-д Алексей Каренины дүрийг бүтээжээ.  Энэ дүрээр Лоу тэвчээр заасан халзан эрийн төрхөөр олны өмнө гарч ирэв. Жилийн дараа тэр “Side Effects” трейлерт тоглосон бөгөөд ингэхэд л чухам үзэгчид болон кино шүүмжлэгчид Лоуг өндрөөр үнэлсэн юм.

6 2016–2020 он: Үзэгчдийн хайрыг булаасан жүжигчин

2016 онд HBO сувгийн  “The Young Pope” олон ангит кинонд Лоу дур булаам, нарциссист папын дүрийг бүтээсэн байна. Энэ бол яахын аргагүй жүжигчний хамгийн чухал,  онцгой дүрүүдийн нэг болсон юм. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар “Лоугийн авъяас чадварт хязгаар гэж үгүйг батлан харуулсны сацуу энэ дүрээрээ өөрийгөө мэргэжлийн хувьд эрийн цээнд хүрсэн болохоо илэрхийлж байна” гэжээ.  

2016–2020 он: Үзэгчдийн хайрыг булаасан жүжигчин

Ингээд Лоугийн жүжигчний карьер илүү өргөн цар хүрээг хамарсан юм.  Тэрээр “King Arthur: Legend of the Sword”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”, “Captain Marvel” зэрэг дүрүүдийг бүтээжээ. 2020 онд “The Third Day” гэх 6 ангит сэтгэхүйн аймшгийн кинонд дүр бүтээхдээ тэрээр мэргэжлийн түвшинд гайхалтай тоглолт үзүүлсэн юм.

2021 онд Жуд Лоу үзэгчдийг “Sherlock Holmes 3”, 2022 онд “Captain Marvel-2” болон “Fantastic Beasts and Where to Find Them-3”  киногоороо үзэгчдийг баярлуулах гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()