Хамгийн мэдрэмжгүй хувцаслалттай одууд

Алдартай, мөнгөлөг бүсгүйчүүдийн хувьд үргэлж тансаг, сайхан хувцаслах боломж байдаг.  Тэд хамгийн тансаг, үнэтэй гэх брендээс өөрт тохирсон хувцсыг сонгох боломжтой.  Гэвч эдгээр одууд тийм биш юм. Тэд өөрийн авъяас чадвар төдийгүй, хувцаслалтаараа бусдын анхаарлыг татдаг аж. Ингээд бид таныг хамгийн мэдрэмжгүй хувцаслалттай одуудтай танилцуулъя.

Хамгийн мэдрэмжгүй хувцаслалттай одууд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хелена Бонем Картер (Helena Bonham Carter)

Дахин давтагдашгүй Хелена загварын ертөнцтэй өөрийн дүрмээр тоглодог бололтой.  Холливудын алдартай жүжигчин тэрээр загварын сэтгүүлийн зөвлөгөө, сүүлийн үеийн трендийг огт тоодоггүй бөгөөд тэр зөвхөн өөрийнхөө дуртай хувцсыг л өмсдөг. Хуучирсан мэт пальто, эмээгийн урт оймс, сурагчийн тууз, богино банзал, өнгөө алдсан ороолт зэрэг нь “Оскар”-ын шагналд 2 удаа нэр дэвшигчийн хувцаслалт юм.  “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр тэр хоёр өөр өнгөтэй өсгийтийг өмсөж ирсэн байна. “Энэ тохиолдолд хэн ч надтай ижилхэн хувцаслаж ирэхгүй гэдэгт би итгэлтэй байж чаддаг” хэмээн жүжигчин бүсгүй хэлжээ.

Хелена Бонем Картер (Helena Bonham Carter)

2 Тара Рид (Tara Reid)

“The Clinic” болон “American Pie” киноны од бүсгүй тэрээр маш их жин хасаж, өөрийн хэт туранхай бие галбирыг богино банзал, бариу өмд, хүйс онгорхой цамц болон хүнд гутлаар тодотгох болжээ. Стилистүүд бүсгүйн загварыг “2000-аад оны үеийн барби” хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Тара Рид (Tara Reid)

3 Бритни Спирс (Britney Spears)

38 настай дуучин бүсгүй олон жилийн турш эцэгтэйгээ шүүхийн асуудалтай байсан учир сэтгэл санааны хувьд маш хүнд дарамтанд орсон юм. Энэ бүхэн нь түүний гадаад төрх болон хувцаслалтанд ихээр нөлөөлжээ. Нүүр будалт, үс засалт, хувцаслалт нь бүсгүйн дүр төрхөнд сөргөөр нөлөөлж, шүтэн бишригчид нь 90-ээд оны үзэсгэлэнт бүсгүйг танихаа больсон байна.

Бритни Спирс  (Britney Spears)

4 Ванесса Паради (Vanessa Paradis)

Францын кино жүжигчин Ванесса 21 настай охин Лили-Роузтай хувцсаа сольж өмсөх боломжтой билээ. Тэрээр одоог хүртэл бяцхан охин мэт тод өнгийн хувцсыг өмсөх дуртай гэнэ. Гэтэл одоо жүжигчин бүсгүй 47 настай шүү дээ.

Ванесса Паради  (Vanessa Paradis)

5 Жесси Кейв (Jessica Cave)

33 настай жүжигчин бүсгүй “Harry Potter and the Half-Blood Prince”  киноны Лаванда Брауны дүрээр алдартай болжээ. Өсвөр наснаасаа эхлэж Жесси өөрийн загварт үнэнч байгаа гэнэ.  Тэрээр үсээ сүлжих, толгойгоо боох, хүүхдийн туфли, зузаан оймс, даашинзанд дуртай юм. Саяхан Кейв гуравдахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд нөхөр Альфи Браун нь түүнийг байгаа чигээр нь хайрлаж байгаад тэр маш их баяртай байгаа гэнэ.

Жесси Кейв (Jessica Cave)

6 Рита Ора (Rita Ora)

Британийн дуучин Рита Ора маш олон шүтэн бишригчидтэй бөгөөд олон хүмүүс түүнийг дуурайх нь бий. Гэхдээ заримдаа бүсгүйн хувцаслалт олны гайхшралыг төрүүлдэг байна.  Жишээлбэл:  Урт цамц эсвэл жакетны доор тэр банзал эсвэл шорт өмсдөггүй гэнэ.  Харин гялалзсан өмднийхөн дээгүүр топ эсвэл хөхний даруулга ч харагддаггүй аж.

Рита Ора (Rita Ora)

7 Дрю Бэрримор (Drew Barrymore)

Сүүлийн үед Холливудын алдартны хувцаслалт нь гэрийн эзэгтэйн хувцас мэт харагдах болжээ.  Гадагш гарахдаа ч тэр хувцаслалтандаа төдийлөн анхаарахаа больсон байна.  Классик өмд, шоо хэлбэртэй цамц нь тийм ч гайхалтай сонголт биш гэдэгтэй санал нэгдэж байна уу.  

Дрю Бэрримор (Drew Barrymore)

8 Эми Бреннеман (Amy Brenneman)

Америкийн жүжигчин, продюсер, найруулагч тэрээр “NYPD Blue”, “Private Practice”, “Heat”, “Fear”, “Daylight” гэх киногоороо алдартай. Харин өөрийн хувцаслалтандаа тэрээр “надад хамаагүй” гэсэн байдалтай ханддаг бололтой.  Түүний хувцаслалт стилистүүдийн гайхшралыг төрүүлдэг гэнэ.

Эми Бреннеман  (Amy Brenneman)

9 Линн Ягер (Lynn Yaeger)

Линн Ягер бол загварын ертөнцийн хамгийн нэр нөлөө бүхий хүний нэг билээ. Тэрээр "Vogue" сэтгүүлийн загварын хэсгийг хариуцсан редактор, мэргэжилтэн юм.  Оддын хувцаслалтын талаар  нийтлэл бичихээс гадна тэр өөрийн богино үсний засалт,  тод уруул, хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг байна. Гэхдээ Холливудын жүжигчид түүний нийтлэлийг хүлээж, ирээдүйн загварын чиг хандлагаа тодорхойлдог аж.

Линн Ягер  (Lynn Yaeger)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()