Аливаа зүйлийг хойшлуулдаг хүмүүсийн 5 шалтгаан

Хийхээр төлөвлөсөн зүйлсээ маргааш, нөгөөдөр гэж хойшлуулах нь тийм ч сайн зуршил биш. Үүрэг хариуцлагаас удаан хугацаанд зугтвал эцсийн дүнд таны нуруунд асар их ачаалал үүсэх болно. Тэгвэл хийх гэж буй зүйлээ үргэлж хойш тавьдаг хүмүүс өөрийн энэ асуудлын шалтгааныг гайхалтай тайлбарладаг. Тэд ямар шалтгаан хэлж, бүх зүйлийг хойшлуулдаг юм бол?

Аливаа зүйлийг хойшлуулдаг хүмүүсийн 5 шалтгаан

1 Төгс гүйцэтгэж чадахгүйгээс хойш дэмий биз дээ...

“Хойшлуулагчид”  ямар нэг зүйлийг боломжтой үе хүртэл хойшлуулах эсвэл огт хийхгүйн тулд төгс халхавч хийдэг. Тиймээс тэд "аливааг дутуу,  хангалтгүй хийснээс огт хийхгүй байсан нь дээр" гэж өөрсдийгөө зөвтгөж хариуцлагаас зугтдаг байна.  Гэхдээ энэ алхам зөв гэж үү? Төгс төгөлдөрийг эрхэмлэгч хэзээ ч ажлыг хойш нь тавихгүй бөгөөд тэр өөрийн гүйцэтгэлд бүрэн дүүрэн итгэлтэй байх болно. 

Хариуцаж авсан зүйл тань хүнд, хэцүү байхын хэрээр та  илүү хөгжсөөр байдаг. Өөрийгөө сорьсон, шийдэмгий алхам хийхгүй өнгөрснөөрөө та хожиж байна гэж бодвол эндүүрч байна. 

Төгс гүйцэтгэж чадахгүйгээс хойш дэмий биз дээ...

2 "Эрсдэл" бол бухимдал л авчрах зүйл

Аливаа ажлыг хойшлуулагчдын бас нэг шалтгаан нь эрсдлээс айх айдас юм.  Тэд эрсдэлтэй алхам хийхээс айж, саналыг хүлээж авсан ч дараа хийнэ гэсэн хайрцаг руугаа хийж орхих нь бий.  Өчүүхэн ч гэсэн оролдлого хийхээс эмээх нь таныг хөгжиж дэвшихэд цаг үргэлж садаа болох болно. Тиймээс тохиромжтой цагийг хүлээлгүйгээр өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй.

"Эрсдэл" бол бухимдал л авчрах зүйл

3 Би хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хийх албагүй

Та үүнтэй санал нэгдэж байна уу?  Харин бид үүнийг залхуурал, хариуцлагагүй занг зөвтгөх шалтгаан гэж хэлэх болно. Сахилга бат гэдэг амжилтад хүрэх хамгийн энгийн алхам гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ яагаад залхуурч төлөвлөсөн зүйлээ хийхээс бултдаг хэрэг вэ? Бэлтгэлдээ явмааргүй байна, бие минь нэг л таагүй байна гэх мэт шалтгаанаар тухтай орондоо шигдэж өнжих хүсэл хэн бүхэнд төрдөг. Харин энэ залхуурлыг нэг л удаа давж чадвал та тухайн зүйлийг үргэлжлүүлэн хийх урам зоригтой болно. Нэг ёсондоо идэвх чармайлттай, хариуцлагатай амьдралын хэв маягийг дадал болгоод өөртөө суулгачихвал амьдрал тийм ч хэцүү биш юм. 

Би хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хийх албагүй

4 Би угаасаа чадахгүй юм чинь эхлүүлэх хэрэгтэй гэж үү?

Айдас бол ямар нэг зүйлийг хийлгүй өнгөрөх "шалтаг" бус өөрийгөө ялан дийлэхэд туслах түлхэх хүч болох ёстой. Та өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй нэгэн мэт бодох нь утгагүй хэрэг шүү дээ. Сөрөг тал бүрт давуу тал оршдог учир өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. 

Би угаасаа чадахгүй юм чинь эхлүүлэх хэрэгтэй гэж үү?

5 Надад цаг зав олдохгүй байна

Таны хөгжих боломжийг үгүй хийх бас нэгэн шалтгаан бол “надад зав алга” гэх үзэл юм. Та дотны хүмүүс рүүгээ залгах, хоол цайгаа уух, эрүүл мэнддээ анхаарал хандуулах завгүй байна гэж хэзээ ч үгүй.  Завгүй гэх ойлголтыг хүсэл, эрмэлзэлгүй байх ойлголттой хольж болохгүй. Долоо хоногийн турш өөрийн хийж байгаа зүйлийн жагсаалтыг гаргаж, хаана дэмий цаг үрж байгаагаа олоорой. Үнэндээ өдрийн тодорхой хэдэн цагийг та ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж байх магадлалтай.

Надад цаг зав олдохгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()