"Дэлхий дээр зөвхөн бид амьдардаг" гэж боддог байсан Шинэ Гвинейн уугуул иргэдтэй уулзсан түүх

1930-аад оны үед Шинэ Гвинейн алслагдсан бүс нутагт хайгуул хийх ажлыг ах дүү Лихи нар алт олборлогчдын хамт эхлүүлжээ. Уугуул иргэд газар нутагтаа хий үзэгдэл ирсэн гэдэгт итгэлтэй байв.

"Дэлхий дээр зөвхөн бид амьдардаг" гэж боддог байсан Шинэ Гвинейн уугуул иргэдтэй уулзсан түүх
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Эдгээр хэсэгт сая гаруй хүмүүс амьдардаг байсан бөгөөд тэд ах дүү Лихитай уулзахаас өмнө соёлжсон ертөнцийн хүмүүсийн талаар төсөөлж ч байгаагүй аж. Тиймээс энэ уулзалт нь тэдний хувьд дэлхийн төгсгөлтэй адил байжээ. Уугуул оршин суугчид тэр мөчид өөрсдийгөө дэлхий дээрх цорын ганц хүмүүс биш, уулын цаана ертөнцийн төгсгөл биш өөр амьдрал байдаг гэдгийг ойлгосон юм. Уугуул иргэд өөрсдийг нь зорин ирсэн "хувцастай" цагаан арьстнуудыг нөгөө ертөнцөөс тэдний төлөө ирсэн өвөг дээдсийнхээ сүнс гэж бодож байжээ.

Ах дүү Лихи уулыг анх давсныхаа дараа дахин шинээр олж нээсэн газраа судалгаа хийхээр очсон байна. Ах дүү нар өөрсдөдөө камер авч, нутгийн иргэдтэй анх холбоо тогтоож буй зургаа авахуулжээ. Аборигенууд олон мянган жилийн турш бүрэн тусгаарлагдан амьдарч ирсэн бөгөөд тэд пянз тоглуулагч, ялангуяа галт зэвсэг зэрэг технологид цочирдож байсан байна.

Хүн төрөлхтөн XVI зуунд Шинэ Гвинейг нээсэн боловч XX зууны эхэн үе хүртэл бүрэн судлаагүй бөгөөд өтгөн шигүү ургамал, 4000 метрт сүндэрлэх өндөр уул нурууд нь арлыг тусгаарладаг байжээ. Уг газрыг судлах хэд хэдэн оролдлогууд хийж байсан хэдий ч удаа дараа бүтэлгүйтсэн тул өнгөрсөн зууны 30-аад он хүртэл энэхүү газар ямар ч хүн амьдардаггүй гэж үздэг байсан гэнэ.

Харин одоо эрдэмтэд эдгээр ууланд амьдардаг Шинэ Гвинейн уугуул иргэдийг 40 мянган жилийн өмнө бий болсон гэж үздэг. 

Шинэ Гвинейн уугуул иргэд анх удаа хөгжим сонсож байгаа нь. Тэд сүнсний дуу хоолойг сонсож байна гэж бодож байжээ

Байгалийн тогтоцоос шалтгаалж аборигенууд хэд хэдэн омогт хуваагдан амьдардаг байсан бөгөөд үүний ачаар тэд хоорондоо өөр өөр хэлээр ярих төдийгүй соёлын хэв маягаараа ялгардаг байна.

Папуа Шинэ Гвиней нь хэл шинжлэлийн баялаг түүхтэй нутаг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()